Хүнд хэцүү цаг үед бусдад ямар байдлаар дэмжлэг үзүүлэхээс татгалзах хэрэгтэй вэ?

2

Дэмжлэг ямар ч байж болно, хүн тус бүрт адилгүй. Зарим нэгэнд нь зүгээр л утсаар залгаад сэтгэлээ нээж “би чамтай хамт” шүү гэдгийг ойлгуулахад л хангалттай. Харин нөгөө нь ойр дотны хүнээ тэврэхийн тулд хотын нөгөө захыг туулах нь ч бий. Бас нөгөө нэг нь асуудлыг нь шийдэхэд тодорхой оролцоо, үйлдэл хийж байж л санаа нь амарна.

Тухайн хүн ямар дэмжлэг үзүүлэх эсвэл авахаа өөрсдөө шийддэг. Гэхдээ дэмжлэг гэдэг үгийн цаана бас гаж нөлөө байгааг ч мартаж болохгүй ээ.

Өөрийн туршлагаас хуваалцахаар шийдлээ (танд ч бас өөрийн гэсэн туршлага байж болно).

 

1. Тэвчээрэй!

Энэ үгийг хэлсэн хүн ямар санаатай хэлснийг сайн мэдэхгүй юм, гэхдээ л хүн надад ингэж хэлбэл би бүр ч их нуугдаж бас тэвчих ёстой юм байна л гэж ойлгоно. “Мөнгө байхгүй, та хэд минь тэвчихээс өөр аргагүй” (Медведевийн хэлсэн үг) гэдэг шиг л… Анхны сэтгэгдэл – түүнтэй хүнд хэцүү байдлаа хуваалцсандаа уур хүрнэ, харамсана. Бас нэг бодол зурсхийдэг – тэр хүн намайг дандаа ийм сөрөг байдалтайгаар харж хүлээн авдаг байх нь, тэгээд тэр “сөрөг” байдалд нэг л бэлэн биш. Энэ хэлсэн үгтэй дүйцэхүйц дэмжлэг бол “шүдээ зуух” юм. Ийм үг хэлсэн хүнийг би дотроо за*лаасай гэж боддог.

 

2. “Бас юу ч вэ, надад (миний найз бүсгүй) бүр ч…”

Хүнд хэцүү үед дэмжлэг үзүүлэхийг хүссэн л байх, гэхдээ яг тэр цаг үед болж буй асуудлыг үнэгүйдүүлэхээс гадна бусад хүмүүс түүн шиг сэтгэл зовох, шаналах эрхгүй мэт болгож байна. Гомдох, уурлах, гуних, гэмших – энэ бол асуудалд орсон байгаа хүний байдал, их ч бай, бага ч бай. “Айх юмгүй” гэдэг үг буюу “no pasa nada”, бүр хатуугаар бол “no hagas un drama” (ямар уй гашууд орсон биш эсвэл “битгий драмлаад байгаарай”) – энэ бол дэмжлэгийн үг биш харин ч нөгөө хүнээсээ бушуухан салахын л түүс болж байгаагаа илэрхийлж буй хэрэг.

 

3. “Чиний бүх зүйл сайхан байгаа гэж би бодож байсан юм…” (харилцааны тухай яриа бол)

Би эдгээр үгийг сонсохоороо миний асуудал бүр ч том бөгөөд хүнд болчихож байгаа юм шиг санагддаг юм, ингээд л би гэдэг хүн бүр уйтгар гунигт автана. Үүнд тэр даруй ингэж хариулмаар санагддаг: “За, ёстой уучлаарай, миний төгс дүр төрхийн тухай чиний бодлыг эвдчих шиг боллоо”. Өнөөдөр надад сайхан байна, маргааш – муухан байна, харин нөгөөдөр – бас л сайхан болно. Энэ бол амьдрал. Зөвхөн ганцхан асуудал эсвэл нөхцөл байдлаас болж хүнийг дүгнэх нь утгагүй хэрэг.

 

4. “Чи зүгээр л … тэгэх хэрэгтэй”

Цаашлаад, дэмжиж байгаа хүн маань хийх ёстой ажлуудын жагсаалтыг нуршина. Түүний хэлснээр хийчихвэл асуудал аяндаа л зүгээр болчих юм шиг л… Иймэрхүү дэмжлэгийг ихэвчлэн эрчүүд өгдөг. Танд ямар сэтгэгдэл төрдгийг би сайн мэдэхгүй юм, миний хувьд бол авахыг хүсээгүй зөвлөгөөнөөс дотор минь муухайрч сэтгэл бүр ч дорддог. Үүнээс гадна иймэрхүү “дэмжлэг” бүр ч дэмжлэг байхгүй мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Үүнээс гадна бас зөндөө олон зүйл бий. Миний хувьд хамгийн их таалагддаггүй зүйлийг л дурдлаа.

Нэг талаасаа, “Та нар гэж яасан ч зүрх сэтгэлгүй новшнууд байдаг юм бэ дээ, олигтойхон ч дэмжлэг үзүүлж чадахгүй” гэж хэлчих нь дээр.

Нөгөө талаасаа – миний хувьд ямар дэмжлэг хэрэгтэй байгаагаа би хэлэх ёстой юм шиг бодогддог. Түүнээс юу хүсэж байгаа, хэзээ надад хэцүү байдаг гэдгээ түүнд хэлэх ёстой байх. Ямар үг, ямар үйлдэл түүнээс хүлээгээд байна вэ? Тэгээд тэр хүн миний хүсээд байгааг өгч чадах эсэхийг би өөрөө шийднэ. Хэрвээ түүний үг, үйлдэл надад хүч өгөхгүй бол өөрийгөө хайрлах, хүндэтгэх хариуцлага зөвхөн өөр дээр минь бууна.

Дэмжлэгийн хамгийн чухал нь юу вэ гэхээр – хажууд байхдаа тусдаа байгаа мэт байх юм гэж би өөртөө ойлгосон. Тэр хүн зүгээр л хажууд минь байх, тодорхой зүйл юу ч ярихгүй. Энэ байдалд маш их хүч оршино – надтай зүгээр л хань болоод байж байгаа нь хүчийг минь сэлбэж өгч байна. Амьсгалах, өөрийнхөө зүрх сэтгэлийг чагнах бас зүгээр л байх. Би ийм хүнд өөрийнхөө асуудлыг тайван ярьж сэтгэлээ онгойлгож чадна. Ийм “дуугүй” сэтгэлийн дэмжлэг миний сэтгэлийг өчүүхэн ч гэсэн хөнгөрүүлж өгч чаддаг.

13
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *