Шинэ төрлийн бургер – Рамен бургер

0

Шинэ төрлийн бургер - Рамен бургерӨнгөрөгч 8-р сарын 3-ны бямба гаригт Нью Йоркын Бруклин дүүргийн Сморгасбург нэртэй гадаах хүнсний захад 300 гаруй хүмүүс шинэ төрлийн бургер Рамен бургерыг амталж үзэхээр цугларчээ. Рамены гоймонг шарж хийсэн хоёр талхны хооронд хавчуулсан үхрийн махан энэхүү бургер нь бургер болон үхрийн махны аль алинд маш их дуртай Кейзо Шимамото /Keizo Shimamoto/-гийн санаачилгаар бүтсэн бөгөөд Кейзо Шимамото бол раменд ‘нугасгүй’ дуртай 35 настай блогчингоос рамены тогооч болсон залуу юм. Япон эцэг эхтэй ч Лос Анжелесын уугуул тэрээр 2008 онд Go Ramen нэртэй блог бичиж эхэлсэн ба Калифорни болон Лас Вегас даяар явж, таарсан рамен бүрээ амсаж үзжээ. Тэр жилээ Япон руу явж, Хоккайдогоос Кьюшу хүртэл аялахдаа 28 өдрийн дотор 21 өөр хотод очиж, 55 аяга рамен идсэн байна. Ингэж аялж байх үедээ нэгэн моргейжийн компанид ажиллаж байсан Кейзогийн хувьд завшаантай гэмээр үйл явдал болсон нь моргейжийн хоёрдугаар зэрэглэлийн хямрал болсон явдал байв. Раменд туйлын дуртай залуу эр рамены талаар илүү ихийг сурч мэдэхээр Японыг зорьж, 2009 оноос хойш гурван рамены дэлгүүрт ажилласан байна. Хоёр жил орчмын өмнө Японд байхдаа үхрийн махны оронд гахайн махтай рамен бургер харсан Кейзо 2009 онд Ramen Dreams богино хэмжээний кино нь 2012 оны NYC Food Film Festival дээр анхлан дэлгэцнээ гарсны дараа уг фестиваль дээр Burger Land шоуны хөтлөгч Жиорж Моц /George Motz/-той танилцсанаар тэд хамтдаа бургер болон рамен идсэнээр рамен бургер хийх санаагаа олжээ. Тэрээр энэхүү үйл явдалд зориулж, нэг бүр нь 8 долларын үнэтэй 150 рамен бургер бэлтгэсэн байна. Энэ дашрамд Кейзогийн рамен бургерт дараалан зогссон хүмүүсийн дарааллыг харуулсан бичлэг болон “Ramen Dreams” богино хэмжээний киног тухлан үзэхийг урья.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *