Хавдрын эсрэг үйлчилгээтэй байгалийн 10 бүтээгдэхүүн

1

Хавдрын эсрэг үйлчилгээ бүхий органик бүтээгдэхүүний жагсаалтыг та бүхэнд хүргэж байна.

1. Сармис

Өвөрмөц нэгдэл бүхий сармисны ачаар дархлааны эс идэвхижиж хавдрын эсрэг тэмцэх чадвар нэмэгддэг. Эрдэмтэд сармис зүрх судасны өвчинд өртөх магадлалыг бууруулдаг төдийгүй энэ дэлхийн хамгийн аймшигт хоёр алуурчин-өвчин болох ходоод, нугалаа гэдэсний хорт хавдрын эсрэг тэмцэх чадалтай ногоо гэж тодорхойлжээ.

Үргэлж сармис хэрэглэдэг хүнд дээрх хавдар тусах магадлал илүү бага байдаг ба эрдэмтэд эрүүл хүнийг ч гэсэн өдөр болгон нэг сармис идэхийг зөвлөдөг. Хүн долоо хоногт 5-аас доошгүй хумс сармис идэх хэрэгтэй ба сармисны элдэв нэмэлт тэжээл ч мөн хэрэгтэй.

Хавдрын эсрэг үйлчилгээтэй байгалийн 10 бүтээгдэхүүн 1

2. Шош

Шош нь уургаар баялаг, хүний биед их хэмжээний ислэг нийлүүлэхээс гадна хавдрын эсрэг үйлчилгээтэй. Энэ ногоо нь эсийг генетикийн гэмтлээс хамгаалдаг, удаашруулдаг зарим нэг фотохимийн бодисыг их хэмжээгээр агуулдаг учир хавдрын олон төрлөөс урьдчилан сэргийлэхэд тустай. Ялангуяа хоол тэжээл боловсруулах эрхтнүүдийг хавдраас хамгаалахад илүү үр дүнтэй билээ.

Хавдрын эсрэг үйлчилгээтэй байгалийн 10 бүтээгдэхүүн 2

3. Лууван

Лууван бол маш хүчтэй анти-косидант, бета-каротинийн эх үүсвэр болох талаар олонтоо сонссон бизээ. Гэвч дээр дурдсан энэ чанар нь улаан хоолой, амны хөндий, ходоод, бүдүүн гэдэс, давсаг зэрэг эрхтнийг халдварт өртөхөөс хамгаалдаг маш сайн эсэргүүцэгч гэдгийг мэддэг хүн цөөхөн. Эрдэмтдийн үзэж байгаагаар лууван нь давсагны хавдар бий болсны дараа ч түүнийг хүчтэй эсэргүүцэх чадалтай ба урьдчилан сэргийлэхийн тулд түүхий, чанасан болон бусад байдлаар бэлэн болгосон байдлаар хэрэглэнэ. Гэхдээ түүхий лууван хавдрын эсрэг үйлчилгээ, тэжээллэг чанараараа илүү байдаг.

Хавдрын эсрэг үйлчилгээтэй байгалийн 10 бүтээгдэхүүн 3

4. Брокколи

Энэ ногоо нь хавдрын аймшигт сүйтгэх хүчийг сааруулах чадалтай билээ. Антиоксидант үйлчилгээтэй, эсийн хөгжлийг идэвхижүүлдэг, үүгээрээ хавдрын эсрэг тэмцэх чадварыг сайжруулдаг зэрэг чанартай энэ ногоог аль болох залуу байхад нь хэрэглэх хэрэгтэй бөгөөд залуу брокколид хавдрын эсрэг үйлчилгээтэй элементүүд маш ихээр байдаг. Тиймээс та өөрийн эрүүл мэндээ хамгаалахын тулд энэхүү маш ашигтай ногоог тогтмол хэрэглэж сурах хэрэгтэй ба өөрөө тарьж ургуулж ч болох билээ.

Хавдрын эсрэг үйлчилгээтэй байгалийн 10 бүтээгдэхүүн 4

5. Кайений чинжүү

Энэ чинжүүний ам хамар түлэх шахдаг тэрхүү бодис нь хавдрын эсийг эсэргүүцэх чадалтай билээ. Энэхүү ногоог өөрийн чадах чинээгээр буюу аль болох их хэрэглэх тусмаа сайн. Өөрөөр хэлбэл хэр халуун байна, төдий чинээ биед сайн.

Хавдрын эсрэг үйлчилгээтэй байгалийн 10 бүтээгдэхүүн 5

6. Мөөг

Мөөг бол олон төрлийн ашигтай бодисын цуглуулга бөгөөд хаврын эсрэг маш үр дүнтэй үйлчилгээтэй. Одоогоос 6000 жилийн тэртээ Хятадууд мөөгийг эрүүл мэндэд сайн гэдгийг ойлгож хэрэглэж байсан гэдэг.

Мөөгийг тэр чигээр нь болон үйлдвэрийн аргаар баяжуулсан нэмэгдэл тэжээл зэрэг байдлаар хэрэглэж болно.

Мөөг нь хорт хавдрын эсийн хөгжлийг сааруулдаг, устгадаг үйлчилгээтэй гэдэг нь олон төрлийн судалгаагаар нотлогдсон байдаг.

Хавдрын эсрэг үйлчилгээтэй байгалийн 10 бүтээгдэхүүн 7

7. Бөөрөлзгөнө

Энэ жимс мөн л хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй элементүүдээр баялаг. Тусгай туршилтын явцад хар бөөрөлзгөнө их хэмжээгээр хэрэглэж байсан амьтад ходоодны хавдарт өртөх нь харьцангуй бага байсан ба цаашдаа бөөрөлзгөнийн нунтаг хийж шулуун гэдэсний хорт хавдартай хүмүүст хэрэглүүлэхэд сайн үр дүнтэй байсан байна. Тиймээс хорт хавдраас сэргийлэхийн тулд энэ амттай, ашигтай жимсийг их хэрэглэж байгаарай.

Хавдрын эсрэг үйлчилгээтэй байгалийн 10 бүтээгдэхүүн 6

8. Ногоон цай

Хоол боловсруулах эрхтэнд бий болдог хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй бас нэг чухал зүйл бол ногоон цай юм. Гэхдээ энэ нь жинхэнэ буюу Японд бэлдэж, гадагшаа гаргадаг ногоон цайнд хамаатай юм шүү. Тиймээс та хавдрын эсрэг үйлчилгээтэй хүнс хэрэглэе гэвэл жинхэнэ Япон ногоон цай ууж байгаарай.

Хавдрын эсрэг үйлчилгээтэй байгалийн 10 бүтээгдэхүүн 8

9. Улаан лооль

Маш олон ашигтай бодис агуулдаг энэ жимсийг ямар ч хэлбэрээр хэрэглэж болно. Олон янзын судалгааны явцад улаан лооль хавдрын эсрэг зохих үйлчилгээтэй гэдгийг тогтоосон ба энэ жимсийг тогтмол хэрэглэдэг эрчүүд түрүү булчирхайн хавдар тусах эрсдэл 35% бага байжээ.

Хавдрын эсрэг үйлчилгээтэй байгалийн 10 бүтээгдэхүүн 9

10. Куркума

Энэ хүнсийг ханиад томуу болон астмын эсрэг үйлчилгээтэй гэдгийг ихэнх хүмүүс мэддэг. Саяханаас эрдэмтэд куркума нь бас хавдрын эсрэг үйлчилгээтэйг олж тогтоожээ. Ийм дүгнэлтэнд хүрэхэд доорх байдал нөлөөлсөн байна: Америкийн нэгдсэн улсад хоол боловсруулах эрхтний хорт хавдрын тархац нилээд их байдаг бол харин Энэтхэгт маш бага.

Ингээд Энэтхэгчүүдийн хоол хүнсийг судалж үзсэн ба судалгаагаар Энэтхэгчүүд хоолондоо хавдрын эсрэг үйлчилгээтэй олон янзын хүнс хэрэглэдэг бол Америкчууд юу тааралдсанаа л иддэг гэж үзсэн байна.

Хавдрын эсрэг үйлчилгээтэй байгалийн 10 бүтээгдэхүүн 10

16
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bat Erdene Bayarmagnai

    2016/02/17 at 19:39

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *