20-иос дээш насны “хүүхдүүдэд” зориулсан 10 хүүхэлдэйн кино

1

Насанд хүрлээ гээд бид хүүхэлдэйн кино үзэхээ больдоггүй бөгөөд 90-ээд оны Диснейн шилдгүүд болох Симба, Алладин, Балто нарыг 80 хүрсэн хойноо ч үзэхэд уйдахгүй биз. Хэрвээ та хүүхэлдэйн киноны цуглуулгадаа ойрд шинэ кино нэмж амжаагүй бол үүнийг хийх цаг нь болжээ. Ингээд та бүхэндээ шинэ болон хуучин, аль ч насныханд таалагдах, шилдэг хүүхэлдэйн кинонуудаа танилцуулъя.

Inside Out

Болоод өнгөрөх, сайн ч муу ч бай хамаагүй хамгийн жижиг гэмээр сэтгэлийн хөдөлгөөнийг үл тоовол цаашдаа энэ нь стресс, магадгүй сэтгэлийн гүн хямралд ч хүргэж болохыг харуулсан хөнгөн, уяхан хүүхэлдэйн кино юм.

20-иос дээш насны “хүүхдүүдэд” зориулсан 10 хүүхэлдэйн кино 1

Mary and Max

Австралийн хүүхэлдэйн кино бүтээгч Адам Эллиотын хийсэн энэ киног үзээд таны сэтгэл хөдлөхгүй байна гэж үгүй бизээ. Энд хүүхэлдэйн киноных гэмээргүй буурьтай сэдвийг хөндсөн бөгөөд хөнгөн хошин явдал ч дутуугүй бий.

20-иос дээш насны “хүүхдүүдэд” зориулсан 10 хүүхэлдэйн кино 2

Sen to Chihiro no kamikakushi

Хүнийг хоёр төрөлд ангилж болох ба нэг нь хүүхэлдэйн кинонд дуртай хэсэг бол нөгөөх нь Хаяо Миязакигийн хүүхэлдэйн киног хэзээ ч үзээгүй хэсэг хүмүүс билээ. Үнэхээр түүний хүүхэлдэйн киног үзсэний дараа дуртай болохгүй байхын аргагүй. Ер бусын гэмээр үйл явдал, маш өндөр хэмжээнд детальчилсан зураглал, тоолж барамгүй жижиг сажиг гэмээр зүйлс… зэрэг олон зүйлс таныг Тихиро хэмээх охинд тохиолдох адал явдалд татан оруулна.

20-иос дээш насны “хүүхдүүдэд” зориулсан 10 хүүхэлдэйн кино 3

Song of the Sea

Гэр бүлийн дотоод амьдралыг харуулсан, түүх болон үлгэр домогтой холбоотой хүүхэлдэйн кино ойрд гараагүй билээ. Энэхүү хүүхэлдэйн кинонд маш өвөрмөц баатрууд байх бөгөөд үйл явдал нь ч урьдчилан таахын аргагүй өрнөдөг ба сэтгэл зүрхэнд ойрхон, дулаахан цөөхөн хүүхэлдэйн киноны нэг яах аргагүй мөн.

20-иос дээш насны “хүүхдүүдэд” зориулсан 10 хүүхэлдэйн кино 4

Крепость: щитом и мечом

Олны анхаарал нэг их татдаггүй, түүхийн “байдаг л нэг” гэмээр сэдвээр хийсэн энэ хүүхэлдэйн кино харин маш сайн бүтээл болж чадсан байна. Смоленскийн цайзыг хамгаалж байгаа тухай уг хүүхэлдэйн киног та өөрөө үзэж байж л энэ бүтээлийн талаарх шуугиан үнэн болохыг мэдрэх болно. Яг түүхийн бодит үнэнийг тэр чигээр нь гаргаж чадаагүй байж болох ч ноён нуруу алдаагүй билээ.

20-иос дээш насны “хүүхдүүдэд” зориулсан 10 хүүхэлдэйн кино 5

Мартынко

Олон хүн Эдуард Назаровын богино хэмжээний кинонд гардаг “Щас спою” буюу “одоо дуулаад өгье” гэдэг хэллэгийг мэддэг байх. Цагтаа Зөвлөлтийн хүүхэлдэйн кино урлагт олон сайхан бүтээл хийж хувь нэмрээ оруулж байсан энэ хүний бас нэг бүтээл болох Мартынко ч тэдний нэг билээ. Киноны баатруудын үйл хөдлөл бүхэн, хэлж байгаа үг бүр киног дахин үзмээр болгоно.

20-иос дээш насны “хүүхдүүдэд” зориулсан 10 хүүхэлдэйн кино 6

Big Hero 6

Ирээдүйн тухай хүүхэлдэйн кино хүүхэд, насанд хүрэгчдэд адил хэмжээгээр алдаршиж байсан явдал урьд өмнө бараг гарч байгаагүй байх. Чухам ингэж чадсан энэ хүүхэлдэйн кино маань ирээдүйн роботжсон үеийн тухай бөгөөд киноны гол баатрын нэг болох бүдүүн, болхидуу боловч бүхний хайрыг татах роботыг бий болгосон кино бүтээгчдэд талархал илэрхийлэх хэрэгтэй.

20-иос дээш насны “хүүхдүүдэд” зориулсан 10 хүүхэлдэйн кино 7

Ronal Barbaren

Та Conan the Barbarian үзээгүй, The Lord of the Rings-ийн шүтэн бишрэгч биш, Warcraft юмуу Diablo тоглож үзээгүй байлаа ч энэ бүдүүн, баараг хошин шог бүхий элэглэсэн кино танд ойлгомжтой байх болно.

20-иос дээш насны “хүүхдүүдэд” зориулсан 10 хүүхэлдэйн кино 8

Серый волк и Красная шапочка

Улаан малгайт болон чонын тухай хийсэн олон кино римэйкээс хамгийн сайн болсон нь энэ байх. 90-ээд оны үед хийгдсэн энэ хүүхэлдэйн кинонд тухайн цагийн хатуу ширүүн төрх хадгалагдсан ба киноны гол дүрийн нэг чонын дууг Армен Жигарханян оруулсан нь улам ч өвөрмөц өнгө төрх нэмсэн билээ.

20-иос дээш насны “хүүхдүүдэд” зориулсан 10 хүүхэлдэйн кино 9

The Little Prince

Энэ хүүхэлдэйн киног үзэхийн өмнө хоёр зүйлийг мэдсэн байх шаардлагатай. Нэгдүгээрт энэ бол ямар нэг ханхүүгийн тухай сонгомол түүх биш бөгөөд гол баатар нь ээжтэйгээ цуг амьдардаг бяцхан охин, мөн түүний хөрш болох нисгэгч өвгөн нар юм. Хоёрдугаарт киноны нэр үйл явдалтай бага уялддаг нь кинонд ямар нэг нөлөө үзүүлээгүй бөгөөд харин ч хүүхэлдэйн кино маань яах аргагүй “суперүүдийн” нэг болсон билээ.

20-иос дээш насны “хүүхдүүдэд” зориулсан 10 хүүхэлдэйн кино 10

5
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Destiny

    Destiny

    2016/02/17 at 12:55

    Pop August

  2. Munkh-erdene Erdenee

    Munkh-erdene Erdenee

    2016/02/17 at 13:32

    Song of the sea ?

  3. Х.Мөнх Алдар

    Х.Мөнх Алдар

    2016/02/17 at 13:57

    20-ios deesh nasnii hvvhed gej bdimu?

  4. Тэгээд л хашилтанд хийсэн байна.

  5. Ц. Хишгээ

    Ц. Хишгээ

    2016/02/17 at 15:04

    20oos deesh nasnii huuhed =’))

  6. Pop August

    Pop August

    2016/02/17 at 16:34

    kkk huuhdiin toond orsoor l bgan bn

  7. Б. Номин

    Б. Номин

    2016/02/17 at 22:14

    Satsuki Kaura aiimar gj helsn shd ?

  8. asd

    2016/02/17 at 22:49

    zail psda hogiin huuheldeinuud 1 nastai huuhed ch tooj uzehgvi yumnuud mash muu

  9. ЗУЛ

    2016/02/17 at 23:00

    Хүүхэлдэйн кино- Хүүхэлдэй хөдөлнө, хүүхэд биш байж болно. Ойрхон нь гэвэл animation байна. Hayao Miyazaki-ийн бүтээлүүд утга санааны хувьд энгийн атлаа, сэтгэлийн утсыг хөндсөн тийм бүтээлүүд. Бяцхан хүүхдүүд маань өхөөрдөм хөөрхөн царай, хөдөлгөөн, олон өнгө, чимэглэл зэрэгт нь дурладаг бол томчууд маань утга санаанд нь дурладаг байх. Үүнд 18дээш18доош зэрэг ямар ч нас хамааралгүй.

    Харин ХҮҮХДИЙН кино бол тэр чигээрээ хүүхдийн тухай өгүүлэх кино. Үүнийг үзэхдүүд чихээ таглалгүй нүдээ анилгүй үзэж болноо гэсэн үг юм даа.

  10. Г.Буянбат

    2016/02/17 at 23:07

    bayrllaa

  11. Satsuki Kaura

    Satsuki Kaura

    2016/02/18 at 14:45

    eee haha bi tgsn ali deer uztsn bdg

  12. bilegt

    2016/02/19 at 09:23

    huuhdiin kinoo bolowch 20deesh nasniihan uzehed buruudahgui utga aguulgatai gj bnshvdee oilgoj yadatsgaahiin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *