Орчин үеийн шинжлэх ухаан учрыг нь олох гэж толгойгоо гашилгаж байгаа боловч ямар ч тайлбар олж чадаагүй 10 хачирхалтай үзэгдэл

0

Шинжлэх ухаан бидний амьдралд чухал байр суурь эзэлдэг. Байгаль эхээс хүн төрөлхтөнд бэлдсэн төрөл бүрийн асуултын хариултыг олоход шинжлэх ухаан л тусална. Гэхдээ харамсалтай нь шинжлэх ухаанд өвдөг сөгдөх тохиолдол гардаг. Байгалийн зарим нэг үзэгдэл үнэхээр оньсого таавар шиг, тийм гэж тайлбарлахын аргагүй. Олон арван жилийн судалгаа хийгээд ч эрдэмтэд уг үзэгдлийн шалтгааныг ойлгож чадахгүй гар хоосон байх ажээ. Бид хамгийн сонирхолтой гэсэн баримтуудаас танд сонирхуулахаар бэлдлээ.

Цусан бороо

Salam Watandar

Бороо – хурмастын хишиг. Сэтгэл сэргээж, дэлхийг ундаалсан усны дуслын оронд цусыг санагдуулам зүйл дуслаад эхэлбэл та яах вэ? Үгүй ээ, бид тоглоогүй, ямар нэгэн аймшгийн киноны зураг авалт ч биш.

Цусан бороо – далдын хүч агуулсан гэмээр этгээд үзэгдэл. Манай гаригийн олон хүмүүс үүнийг дэлхийн сөнөхийн цондон гэж эмээдэг. Эрдэмтэд уг үзэгдлийг хэд хэдэн аргаар судалж үзсэн бөгөөд элс, усны замагны нөлөөнөөс болж будагдсан гэсэн таамаг дэвшүүлсэн юм. Гэхдээ тэд дэвшүүлсэн таамгаа баталж чадаагүй ажээ. Судлаачид уг борооны эсийг микроскопоор шинжилж үзэхэд нүүрстөрөгч, хүчилтөрөгч, натри болон төмрийн орцтой байсан нь тодорхой болсон. Угтаа эдгээр орцууд нь амьд эсэд багтдаг бодис ажээ. Ямар зарчмаар ийм төрлийн бороо үүлэнд хуралдаж байгааг эрдэмтэд одоо болтол тогтоож чадаагүй л байна.

 

Далай тэнгис дэх хар нүхнүүд

Eye Ubiquitous

Эрдэмтэд шинжлэх ухааны нийгэмлэгийг тэр чигт нь алмайруулах зүйл далайгаас олж илрүүлжээ. Номхон далайд хар нүхний нэг хувилбар олдсон юм. Уг объектын хэмжээ бүхэл бүтэн хоттой дүйхүйц. Өнөөдрийн байдлаар судалгааны баг ийм долоон нүх олж илрүүлээд байна. Далайн хуй эргүүлэг юугаараа хар нүхийг санагдуулаад байгаа юм бэ?  Хар нүх нь таталцлын мундаг хурдтай. Далайн хуй эргүүлэг ч яг л ийм зарчмаар ажилладаг. Усны эргүүлэг нь их хүчтэй болохоор энэ урсгалд орсон л бол эргэлдээд л алга болно: далайн ан амьтдаас авахуулаад далайн ус хүртэл.

Далайн хар нүхийг сайтар ажиглаж судалснаар сансар огторгуйг судлахад тустай гэж эрдэмтэн судлаачид үзэж байна. Мөн уг хуй эргүүлэг манай гарагийн дулааны тэнцвэрт байдлыг барихад тусгай байгааг тогтоожээ. Үүнээс гадна үxжиж өмхийрсөн далайн замаг, төрөл бүрийн хогноос ч салгаж байгаа гэнэ.

 

Ихрүүдийн тосгон

matreshka_on_crocs

Кодинхи – ихрүүдийн тоогоороо дээд амжилт тогтоосон Энэтхэгийн нэгэн тосгон. Яагаад энэ нутагт ийм их ихэр төрөөд байгаагийн шалтгааныг эрдэмтэд тогтоож чадаагүй л байна. Эрдэмтэн, судлаачид энэ бүс нутгийн хоол хүнс, ундны ус, тэр бүү хэл хэрэглэж байгаа эм зэргийг судлаад ч сэжигтэй зүйл олж илрүүлсэнгүй. Уг тосгон ойролцоогоор 2000 орчим оршин суугчидтай бөгөөд 500 нь ихэр. Энэ тоо ч тогтмол өсөж байгаа.

Тосгоноо орхиж өөр газар амьдрах болсон эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэзээ хойно нь ихрүүдийн эцэг, эх ч болдог гэнэ. Эрдэмтэд төрөл бүрийн таамаг л дэвшүүлж чадаж байгаагаас бус шалтгааныг бодитоор тогтож чадаагүй хэвээр.

 

Тэнүүчлэх гал

alanmreid

Тэнүүчлэх гал шинжлэх ухааны салбарынхны сонирхлыг эртнээс л татаж байлаа. Уг үзэгдэл маш ховорт тооцогдох тул судалж шинжлэхэд их төвөгтэй. Тиймээс эрдэмтдэд хангалттай мэдээлэл, үзүүлэлтийг гаргаж ирч танилцуулж чадахгүйд хүрнэ.

Тэнүүчлэх гал – улаан, хөx эсвэл ногоон туяатай гэрлийн бөөгнөрөл юм. Энэ галыг хүмүүс намаг, нуур, оpшуулгын газар дээр харсан гэх. Зарим нэг сүсэгтнүүд уг галыг өөд болсон хүмүүсийн сүнс гэж үздэг, өөрөөр хэлбэл төрлөө олоогүй сүнс тэнүүчилж яваа гэнэ. Гэхдээ шинжлэх ухааны салбар энэ үзэгдлийг өөрийнхөөрөө таамаг дэвшүүлэн тайлбарлажээ. Уг нууцлаг гал нь органик бодис задарч хийн шаталт явагдаж байгаатай холбоотой гэж эрдэмтэд таамаглаж байна. Мөн биолюминесценц болон преломлениин онолыг ч тэд үгүйсгэсэнгүй.

 

Гектор аянгын мөнхийн үүл

gretch_prime

Гектор гэдэг нэртэй аянгын үүлнээс өөр мөнх зүйл энэ дэлхий дээр огт байхгүй. Энэ этгээд үзэгдлийг эрдэмтэд олон жил ажиглаж байгаа бөгөөд тогтвортой байдлыг нь бишрэн сууна.

Гектор – Австралийн хойд эргүүдэд байрлах Тиви арлууд дээр байнга хуралдан харагдах аянгын үүл юм. Домог ёсоор бол Дэлхийн хоёрдугаар дaйны үед дaйчид зүг чигээ баримжаалах зорилгоор энэ нэрийг хайрлажээ.

Гектор Тиви арлууд дээр 9 дүгээр сараас 12 дугаар саруудад өдөр болгон, дараа нь 2 дугаар сараас 3 дугаар сар хүртэл өдөр болгон үзэгддэг. Эрдэмтэд аянгын үүлийг үргэлжлүүлсэн судалсаар л байна. Яг тогтсон цаг хугацаанд аянгын үүл хуралдаж байгааг эрдэмтэд тухайн арлуудын бүтэцтэй холбоотой байж болох юм гэсэн таамаг дэвшүүлжээ.

 

Газрын хүнгэнэх чимээ

volzhsk_tv

Газрын хүнгэнэх чимээ – дэлхийн өнцөг булан бүрт ажиглагдсан үзэгдэл болно. Бусад байгалийн үзэгдлийг бодвол төхөөрөмж болон хүний чихэнд сонсогдох ажээ. Газрын хүнгэнэх чимээг анх 19 дүгээр зуунд ажиглаж тэмдэглэн үлдээжээ. 1970-аад оноос эхлэн эрдэмтэд энэ асуудлыг онцгойлон анхаарч судалж эхэлсэн гэдэг. Тухайн үед Британийн Бристоль хотын оршин суугчид эх сурвалж нь үл мэдэгдэх газраас хүнгэнэх чимээ сонсогдоод байна гэж гомдоллох болсон гэдэг. Дараа нь уг үзэгдэл Европын улс орнууд мөн АНУ-д ажиглагджээ.

Хоёр дахь давлагаа нь 90-ээд оны дунд үед явсан. Дэлхийн маш олон хотуудад сонсогдсон хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байна. Чимээг сонссон оршин суугчид гүнгэнээд байгаа юм шиг эсвэл зөгий шиг сонсогдсон гэжээ. Ихэнх тохиолдлын шалтгааныг мөн чимээний эх сурвалжийг тогтоож чаджээ. Радио төхөөрөмж, агаарын радио систем, инфра дуу чимээ зэрэг нь алсын зайд гүнгэнэх чимээ гаргаж байсныг тодорхой болгосон. Харин зарим нэг тохиолдлын нууцыг тайлж чадаагүй хэвээр.

2016 онд газрын гүнгэнэх чимээ бараг дэлхий дахинд тэр чигт нь сонсогдсон байдаг.

 

Чөтгөpийн тойрог

vse_nteresnoe_v_mire

Намибын элсэн цөлд “чөтгөрийн тойрог” гэдэг нэртэй оньсого хэвээр үлдсэн байгалийн үзэгдлийг харж болно. Сая орчим тойрог 2,5 километр орчим талбайг эзэлжээ. Тойргийн диаметр нь 2-15 метр хүрнэ. Тойргийн эргэн тойронд хуурай, ногоон өвс багахан ургасан харагддаг, төв хэсэгт нь – ямар ч ургамал байхгүй.

Нутгийн ард иргэд бурхан ирсэн ул мөр үлдсэн гэж үзэх боловч эрдэмтдэд энэ тайлбар таалагдахгүй нь ойлгомжтой. Тэд ч өөрсдийн таамгийг дэвшүүлсэн юм: радиацын бохирдол эсвэл хорхой шавжны гэнэтийн нүүдэл тойрог үүсгэхэд хүргэсэн байна гэжээ. Гэхдээ эдгээр онолуудаас алийг нь ч одоогоор баталж чадаагүй хэвээр л байна.

 

Сахарын мэлмий

dr.bigeldiyev

Баруун Сахарт  ойролцоогоор 50 километр орчим диаметртэй оньсого дагуулсан нэгэн объект бий. Дэлхийн мэлмий буюу Сахарын мэлмий – элс, өнгө өнгийн тунамал чулуулгаас бүрдсэн үелмэл цагираг бүхий геологийн бүтэц юм. Дээрээс тольдоход үнэхээр мэлмий шиг этгээд сонин харагдана.

Сахарын мэлмийн үүсэл гарлыг эрдэмтэд судалж үзээд нэн эртнийх болохыг тогтоожээ. Хамгийн өндөр настай цагираг нь 0,5 – 0,6 тэрбум жилийн өмнөх. Олон жилийн өмнө судалгаа хийж байсан эрдэмтэд солир унасны улмаас үүссэн гэж үзэж байсан боловч дэлбэpэлтийн ул мөр олдоогүй тул энэ таамгаас татгалзжээ. Дараа нь галт уулын дэлбэpэлтийн улмаас үүссэн байж болно гэж үзсэн хэдий ч бас л батлагдаж чадаагүй юм. Ингээд эрдэмтэд дэлхийн царцдас өргөгдөх үед үүссэн гэдэг дээр тогтжээ.

Аварга том цагиргийн бүтэц сансар огторгуйгаас ч харагддаг байна.

 

Хиллер нуур

info_blog_1

Австралийн баруун урд хэсэгт байрлах Хиллер нуур этгээд хачин ягаан өнгөтэй. Өнгөний хувьд үнэхээр хурц тул сонирхохоор ирсэн жуулчид бохь эсвэл цэлцэгнүүртэй зүйрлэн шагширдаг ажээ. Дэлхий дээрх иймэрхүү өнгөтэй хэд хэдэн нуур бий. Эдгээр нууруудын өнгө яагаад бусдаас өөр байгаагийн шалтгааныг эрдэмтэд тогтоож чадсан юм. Нуурны усны өнгийг өөрчилсөн буруутан нь бол нүдэнд үл үзэгдэх өчүүхэн далайн замаг – Дуналиелла болно. Хиллер нууранд ийм замаг байгаа нь илэрсэн хэдий ч нуурын усны өнгөнд яг нөлөөлсөн гэдгийг баттай хэлж чадахгүй л байна.

Нуурын усыг жигд, бүхэлд нь ягаан өнгөтэй харагдуулахад төрөл бүрийн замаг, ургамал, эрдэс бодис нөлөөлсөн байж болох юм.

 

Буцлах гол

planet_mysterious

Шанай-Тимпишка – Амазоны нэг салаа гол. Маянтуяку дархан цаaзтай нутгаар урсах жижгэвтэр гол юм. Усны хэм цельсийн 45-100 хэм хүртэл халуун тул хэдхэн секундийн дотор гуравдугаар зэргийн түлэгдэлт өгнө. Амазонд хэд хэдэн халуун рашаан байдаг бөгөөд жуулчдын хөл тасрахгүй. Гэхдээ эдгээр халуун рашааныг буцалж буй Шанай-Тимпишкатай харьцуулах хэрэггүй ажээ. Уг голыг эрдэмтэд он удаан жил судлаагүй иржээ. Яагаад гэвэл ан амьтдыг нь амьдаар нь буцалгаад болгочихдог гол байдаг гэдэгт тэд итгээгүй юм. Бага ч болов усны эх үүсвэрийг халаахын тулд санаанд багтамгүй өндөр хэмийн халуун хэрэгтэй гэж эрдэмтэд үзэж байжээ.

Голыг дөнгөж 2011 оноос л судалж эхэлсэн. Голын ус буцалж байгаа шалтгааныг яг тодорхойлж чадаагүй л байна. Галт уулын лав, өндөр хэмийн өөр бусад эх сурвалж голын ойр орчимд байхгүй. Эрдэмтэд дараах таамгийг дэвшүүлж үүндээ санал нэг үлджээ: хөрсний маш гүнд магмын эх сурвалж байгаа бөгөөд үүнд хүрэх арга байхгүй.

25
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *