Уугуул иргэд нь амьдралдаа санаа зовох зүйлгүй чинээлэг амьдардаг Дубай хотын талаарх сонирхол татам 14 гэрэл зураг

0

Дубай – Арабын Нэгдсэн Эмират Улсын томоохон хот, мөн дэлхийн хамгийн баян хотод тооцогдоно. Аз жаргалтай амьдралын үнэлгээгээр дэлхийд дөрөвдүгээрт бичигдсэн хот. Уугуул иргэд нь амьдралдаа санаа зовох зүйлгүй чинээлэг амьдардаг тул гадны жуулчдын атаархлыг зүй ёсоор төрүүлдэг. Яагаад? Дубайчууд жирийн хүмүүст ойлгомжгүй санагдах элдэв төрлийн зугаа цэнгэл өөртөө зориулж зохиодог ажээ. Тэд муур, нохойны оронд зэрлэг амьтан гэртээ тэжээнэ, Гадаа 50 хэмийн халуун байхад цанын баазад цасан дээр гулгана, иймэрхүү байдлаар өөрөөсөө юуг ч харамлахгүй. Галзуурмаар амьдрал байгаа биз, тийм ээ?

Алт нь худалдааны тусгай автомат машинаар чөлөөтэй зарагддаг

edward stojakovic

 

Робот-цaгдаа худалдааны төвд ажилладаг

Dubai Media Office

Хөгжингүй Дубайд хэв журам сахиулах үүргийг робот хариуцдаг. Нэг төрлийн “робокоп” юм уу даа, түүний цээжин дээрх мэдрэгч дэлгэцээр гэмт xэрэг гарсан тухай яаралтай дуудлага өгч болно.

 

Starbucks дорнын хэв маягаар

Bader Al-Shaibani

Дорнын хэв маягтай энэ тансаг ресторан америкийн кафе гэхээргүй харагдана. Дубай дахь Starbucks өөрийн давтагдашгүй тохижилтоороо нутгийн ард иргэд, жуулчдыг өөрийн эрхгүй татах ажээ.

 

Машинд ачсан тэмээ – тээврийн хэрэгсэл тээврийн хэрэгслээ тээвэрлэж байгаа бас нэг хэлбэр

Amor 106.7

 

Wi-Fi-тай тав тухтай автобусны буудлууд

a-e-m

Утасгүй интернетээс гадна дотор нь агааржуулагчийн систем суурилуулсан байгаа.

 

Цaгдаа нар нь домогт Chevrolet Camaro хөлөглөдөг

CARS CABALLERO

 

Баячууд гудамжинд хэдэн мянган долларын үнэтэй тансаг зэрэглэлийн машинаа хаясан байх нь элбэг

andeffect

Дубайчуудын хангалуун амьдралыг гудамжинд эзэнгүй хэвтэх тансаг зэрэглэлийн автомашин мөн гэрчилнэ. Хэдэн сараар гудамжинд задгай хэвтэх эдгээр машинуудыг хэн ч авахыг бодохгүй.

 

Тэдний гэрийн тэжээвэр амьтад бидэн шиг муур, нохой тэжээдэг хүмүүсийг жинхэнэ алмайруулна

Dennis Sylvester Hurd
ininubi

 

Бизнес эрхлэгчид нь тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хоол хүнс үнэгүй тараадаг

soupdogg8

 

Халуун Дубайд цанын бааз байдаг гэж үү? Боломжгүй зүйл гэж байхгүй

SNOW OPERADORA

 

Энэ хотын хогийн сав нь хүртэл Louis Vuitton загвартай байх гэж?

Jorge ‘Werlyb’

 

Теннисийн энэ талбай Гиннесийн номд бичигдсэн

Mubariz Guliyev

Уг талбай нь 211 метрийн өндөрт байрладаг. Хэдий өндөрт ч гэлээ ямар нэгэн хаалт байхгүй, талбайн эргэн тойрон зүгээр нэг утсан тор төдийхөн л татжээ.

 

Зоос гоёлын лангуугаар нь хүүхдийн алтан угж хүртэл зарагддаг

藍貓葵髮藝

Дубай – Арабын Нэгдсэн Эмират Улсын гол нүүр царай болсон сайхан хот. Үнэндээ улс орон болгон өөрийн гэсэн онцлогийг харуулсан нэгэн сайхан хоттой байдаг. Жишээ нь, Австралийн жирийн биш амьдралын харуулсан гэрэл зургуудыг та эндээс сонирхож болох юм.

Дубай хотын аль хэсэг таны сонирхлыг илүү их татсан бэ?

17
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *