
Кенгуру зэрэг төрөл бүрийн ан амьтан, ургамал – Австралийн цорын ганц онцлог биш юм. Амьтны аймгийн төрлийн хувьд үнэхээр баялаг, үүнээс гадна онц сонирхолтой зүйлс маш их бий. Австраличуудад өөрсдөд нь жирийн санагдах ч бусад улсын иргэдэд сонирхолтой, тэр бүү хэл этгээд содон гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. Үүний хэд хэдэн жишээг танд танилцуулахаар бэлдлээ.
Мэри Поппинсийн тухай хүүхдийн номын зохиолч Памела Линдон Трэверс Австралийн Мэриборо хотод төрсөн. Тус хотын явган хүний гэрлэн дохион дээр Мэри Поппинс гардаг юм

Австралийн Фрмантл хотод харааны төөрөгдөлд оруулсан гудамж бий

Австралийн зарим нэг трамвайд серфингийн самбар тээвэрлэх тусгай тогтоогч байдаг

Австралийн алслагдсан элсэн цөлд байрлах номын сан

Австралид та 50 нас хүрвэл улсаас ходоодны xорт хавдрын шинжилгээ хийлгэх эрхийг танд үнэгүй хүргүүлдэг

Брисбенд унадаг дугуй засварын зогсоол бий

Австралийн “ухаалаг” хогийн сав нь нарны эрчим хүч ашиглаж хог хаягдлыг шахдаг

Хэн нэг нь гудамжинд гутлаа нэг л шөнө гадаа тавьж орхиод мартжээ. Энэ бол Австрали

Австралийн халуун өдөр байсан юм. Түрийвчээ машинд орхиод, тэгсэн автобусны карт хайлчихжээ

Австралийн Викторийн төрөх эмнэлэг ээж нарт зориулсан багц бэлэглэдэг

Би хэсэгхэн л цонхоо онгойлгосон чинь гэрт зочин ороод ирлээ. Бена хот, Австрали

Миний төрөлх хот Аделаидын гудамжинд зүрх дэмжигч аппарат суурилуулжээ

Австралид шоштой лаазыг нэг, хоёр, дөрвөн хүн идэх хэмжээгээр зардаг

Австралийн амьтны хүрээлэнд ургаж байгаа модны тулгуурыг модтой адил өнгөөр буджээ

Австралид зардаг ариун цэврийн хэрэглэлийн нэг талд сонирхолтой баримтууд хэвлэжээ. Коала болон хүмүүс – хурууны давтагдашгүй хээтэй гэнэ

Эвкалиптын модны навч – үнэхээр олон өнгөөр солонгорно

Онцгой юм юу ч алга, байдаг л нэг өглөөний мэнд

Зөвхөн Австралид. Поссум намайг ажлаа яаж хийж байгааг ажиглахаар шийджээ

Танд Австралийн яг юу нь илүү хачин этгээд санагдсан бэ?







