Таны хүүхдэд тус болохоосоо илүүтэй хор уршигтай байж болзошгүй 9 зүйл

2

Эцэг эх болгон л хүүхдээ зөв хүн болгож хүмүүжүүлэхийг хичээдэг. Гэсэн хэдий ч маш хариуцлагатай ээж аавууд ч алдаа гаргах нь бий. Алдаа гаргахад хүргэж байгаа зүйл маш энгийн буюу гаднаас нь харахад ямар ч гэмгүй гэмээр зүйл ч байж болно, жишээ нь хүүхэд нэг л эвгүй хөдөлгөөн хийхэд аймшигт явдалд хүргэж мэдэх ажээ. Энүүхэндээ гэж хэлэхэд “хүүхдийн будаа” гэдэг хоол анагаахын талаасаа хүүхдэд өгөхийг эрс хориглодог юм. Энэхүү нийтлэлээр бид та бүхэндээ хүн болгоны мэддэг зүйлийг л танилцуулна, гэхдээ хүүхдэд хор уршигтай зүйл гэдгийг одооноос анхаарах хэрэгтэй.

Өдөр тутмын амьдралдаа хүүхдээ хэрхэн аюулгүй өсгөх тухай байнга бодож байх хэрэгтэй, энэ тал дээр ямар нэгэн эрсдэл хүлээх огт  хэрэггүй.

1. Угж

Угж/соск хүүхдийн амьдралын эхний 6 сард хэрэгтэй байж болно. Энэ хугацаанд хүүхдийг тайвшруулах, тэр ч бүү хэл зарим тохиолдолд өвчин намдаах үйлчилгээ үзүүлдэг ажээ. Гэхдээ 6 сараас хойш угжны хэрэглээг зогсоох хэрэгтэй.

Угж дараах үр дагавартай гэж эмч нар анхааруулж байна:

  • Байнга халдварт өвчнөөр өвчилнө, жишээ нь мөөгөнцөр, ходоодны
  • Чих үрэвсэх магадлал эрс нэмэгдэнэ
  • Амтлах эрхтний хөгжил буруу явагдана

Хэрхэх вэ:

Хүүхдийн шүд гарч эхэлсэн үеэс хойш угжийг хаздаг тоглоомоор солино.

 

2. Насанд нь тохироогүй хоол хүнс

Хүүхдэд шим тэжээлтэй гэсэн хоол хүнс болгоны ихэнх хувь нь угтаа хүүхдийн бие махбодид тохиромжгүй байдаг. Хүүхдийн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа нэг нас хүртлээ бүрэн хөгжөөгүй байдаг тул дараах нэр бүхий хоол хүнсийг боловсруулж чаддаггүй байна.

  • Зөгийн бал
  • Хүүхдийн болон овьёосны каш
  • Шүүснүүд
  • Хүчиллэг жимс, жимсгэнэ (чангаанз, нэрс, усан үзэм гэх мэт)
  • Зарим нэг ногоон өнгөт ногоонууд: брокколи, хүрэн манжин, шош, вандуй гэх мэм
  • Самар, самарны паста
  • Зарим нэг төрлийн загас, далайн гаралтай бүтээгдэхүүн

Гарах эрсдэл ямраар ч илэрч болно: харшлаас авахуулаад гэдэс ходоодны үйл ажиллагаа хямрах. Жишээ нь, хүүхдийн будаа – бөөн цавуулагтай тул хүүхэд үүнийг боловсруулах ферментгүй байдаг. Харин зөгийн бал нь нянгийн хуримтлал, хэдий том хүнд аюулгүй ч гэлээ бага насны хүүхдэд бол ботулизм үүсгэж болзошгүй.

Хэрхэх вэ:

Хүүхдийн хоолны цэсэд дээрх хоол хүнсийг оруулах гэж бүү яар. Боломжтой хугацаа – нэг наснаас хойш.

 

3. Асуудалтай хувцас

Өдөр тутмын хувцас – эцэг эх болгоны анхаардаггүй аюул нууцалсан байдаг. Дөнгөж төрсөн хүүхэд ч гэсэн хэдэн цагаар хувцастай байдаг тул үүнийг анхаарах л ёстой. Тийм учраас зөвхөн хүүхдэд эвтэйхэн байхаас гадна мөн эрүүл мэндэд нь хор уршиг тарихааргүй хувцас өмсгөх хэрэгтэй.

Хүүхдийн хувцас сонгохдоо юуг анхаарах ёстой вэ:

  • зөвхөн тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа жижиг сажиг эд анги байх
  • кноп, товч, цахилгааны татдаг зүйл нь сайтар бэхлэгдсэн байх
  • том хэмжээтэй гоёл чимэглэл – чулуу, пайеток, бисер – огт байж болохгүй
  • үдээс, зангилааны оронд – наалддаг зам эсвэл кноп
  • хүүхдийн биеийн хэмжээнд таарсан хувцас – барьсан, томдсон хувцас биш
  • хүүхдийн хувцасны дотор талд байгаа биеийг нь үрэх биркийг авах

Хэрхэх вэ:

Дээрх зөвлөмжийн дагуу хүүхдийн хувцсыг сонгоно.

 

4. Живх

Орчин үеийн нэг удаагийн живх үнэхээр хэрэгтэй зүйл мөн. Хүүхэд 12-18 сар хүртэл өөрийн биеийн “морь харах” хэрэгцээг хянаж удирдаж чаддаггүй.

Эмч нар хүүхдийг 1,5 наснаас хойш суултуурт сууж сургах хэрэгтэй гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл энэ наснаас эхэлж живхний хэрэглээнээс татгалзана гэсэн үг юм. Хэрвээ сургаж эхлэхгүй бол хүүхэд шээсээ барьж сурах санаачлагагүй болж хэвшдэг ажээ.

Мөн удаан хугацаагаар живхтэй явах нь хүүхдэд дараах аюултай:

  • Байнгын үрэлтээс болж арьсны өвчлөл бий болно
  • Живхний материалаас харшилж эхэлнэ
  • Явах чадварт нь сөргөөр нөлөөлнө

Мөн хэрэглэсэн живхнээс гарч байгаа хогийг устгах маш том асуудал дэлхий дахинд үүсээд байгааг мартаж болохгүй.

Хэрхэх вэ:

Живхний хэрэглээг боломжоороо багасгахыг хичээнэ – тоо хэмжээний ч хувьд, зүүлгэж байгаа хугацааны ч хувьд. Живхний хэрэглээнээс татгалзах асуудлыг хойш тавих хэрэггүй гэж зөвлөе.

 

5. Хөвөнтэй савх

Хөвөнтэй савхыг дэлхийн эмч нар эрүүл мэндэд аюултай бөгөөд хортой гэдгийг нь батлаад удаж байна. Гэсэн хэдий ч уг зүйлийг бяцхан үрсийнхээ чихийг цэвэрлэхдээ бодох зүйлгүй гартаа барьж байгаа эцэг эх байсаар л байна. Огт ингэж болохгүй гэдгийг анхааруулъя.

Гэрийн нөхцөлд хөвөнтэй савхаар чих цэвэрлэх нь маш аюултай:

  • Чихний дотор талд механик гэмтэл бий болгоно, тэр ч бүү хэл сонсголгүй болгосон тохиолдол ч бүртгэгдсэн байдгийг анхаарна уу
  • Чихний хулхины хуримтлал бий болгох аюултай. Хулхийг нааш авах биш цааш чихний уг руу унагаснаар гүнд нь хулхины бөглөрөл болоход хүргэнэ
  • Чихний өвчлөл

Зөвхөн хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчид ч гэсэн хөвөнтэй савхаар чихээ цэвэрлэхгүй байх хэрэгтэй. Эмч нарын сануулж байгаагаар бол: чихний гүн рүү элдэв зүйл хийгээд огт хэрэггүй, хулхийг цэвэрлэхийг бүү хичээ. Хулхи нь сонсголын эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмждэг өөрийн гэсэн үүрэгтэй бодис, гадны хүчил зүйл үүнийг гэмтээж болзошгүй.

Хэрхэх вэ:

Усанд орж байхдаа хөөстэй усаар угаагаад наанаас нь алчуураар арчихад хангалттай цэвэрлэгээ болж өгнө. Хэрвээ үнэхээр ухмаар санагдаад байвал чихний зөвхөн наад ил хэсгийг л ухаарай.

 

6. Хүж болон үнэртэй лаа

Үнэртэх эмчилгээний арга нь ямар нэгэн өвчин анагааж байгаа эсэхийг шинжлэх ухаан батлаагүй юм. Аливаа үнэртэн хүний сэтгэл санааг сэргээх эсвэл эсрэгээрээ бүр сулруулах ч үйлчилгээ үзүүлж болно.

Үнэртэй лаа, тэр дундаа хүж нь – гэрт хүүхэд байгаа үед огт хэрэглэж болохгүй зүйлийн нэг. Тэр ч бүү хэл насанд хүрэгчдэд хүртэл үнэртэй лаа, хүж аюултай байх тохиолдолд байдгийг мартаж болохгүй.

  • Амьсгал хүндрэлтэй болох
  • Харшил өгөх
  • Бронхийн астматай болох өндөр эрсдэлтэй

Хэрхэх вэ:

Үнэртэнгээр хүүхэд эмчлэхийг хориогүй, гэхдээ үнэртэн хэрэглэмээр үе гарвал эфирийн тос хэрэглэхийг зөвлөе. Шинэ тос хэрэглэхээс өмнө харшлын шинж тэмдэг байгаа эсэхийг заавал шалгана.

 

7. Хүүхдийн эд хогшил

Хүүхэд өсгөж хүмүүжүүлэх – тийм ч хямд тусахгүй нь ойлгомжтой. Олон эцэг эхчүүд хэмнэлт гаргахыг хүсдэг, ингээд л хүний хэрэглэсэн зүйлийг хямдхан худалдаж авах сонирхол нь давамгайлдаг байна. Тэр болгон хүүхдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүйг анхаараарай.

Хэрэглэсэн ямар зүйл худалдаж авч болохгүй вэ:

  • Гутал: хэдхэн өдөр өмссөн гутал ч гэсэн эзнийхээ хөлийн хэвэнд өөрчлөгдсөн байдаг, ингээд шинэ эзнийхээ хөлөнд гаж нөлөө үзүүлнэ.
  • Малгай, ороолт: хүний хуучин ороолт, малгайг угааж цэвэрлэж ариутгасан ч гэсэн зарим нэг тохиолдолд нүдэнд үл үзэгдэх хачиг үлдсэн байхыг үгүйсгэхгүй
  • Хүүхдийн сав суулга: ахуйн ариун цэврийн үүднээсээ хүүхдийн хоолны хэрэгсэл нь шинэ байх ёстой байхаас гадна зөвхөн хүүхэд л хэрэглэнэ
  • Матрас, дэр болон хөнжил: хүүхдийн ор зэргийг дахин хэрэглэж болно, гэхдээ орон дээр тавих гудас, матрас, хөнжил, цагаан хэрэглэл нь заавал шинэ байх ёстой шүү. Гэрийн нөхцөлд хуучин хэрэгслийг ариутгах гэсэн ойлголт огт байж болохгүй.
  • Зөөлөн тавилга, хүүхдийн зөөлөн тоглоом: зөвхөн хими цэвэрлэгээнд өгч ариутгана – энэ цэвэрлэгээ нь шинэ тоглоом худалдаж авснаас үнэтэй тусах тохиолдол бий.

Хэрхэх вэ:

Хүний хуучин зүйл худалдаж авахдаа энд тэндээ эвдэрсэн эсэхийг нь сайтар шалгаарай. Удаан хугацаанд хэрэглэсэн эд хогшил худалдан авах тухай бодоод ч хэрэггүй.

 

8. “Сэтгэн бодох” тоглоом

Гэрэлтдэг, хөдөлдөг, хөгжим дуугардаг, төрөл бүрийн зураг, видео үзүүлдэг бас хэд хэдэн хэл дээр ярьдаг сэтгэн бодох тоглоом нь хүүхдийг хөгжүүлдэг гэж боддог. Гэхдээ судалгааны үр дүнгээс харахад иймэрхүү гажетууд хүүхдийн хөгжилд муу үр дагавартай болохыг нь тогтоожээ.

Сэтгэн бодох нэртэй тоглоомууд нь жирийн тоглоомоос дараах байдлаар аюултай:

  • Олон хүчин зүйлийн нөлөөнөөс болж хүүхдийн анхаарал сарнидаг
  • Зөвхөн харилцаж байгаа л дүр зураг харагдана: тоглоом их ярьж байхад хүүхэд улам л бага ярина
  • Хүүхэд өөрийн мэдэлгүй хоосон зүйл тогтоож эхэлдэг, тоглож байхдаа дүн шинжилгээ хийх, өөрөө ойлгох, учрыг нь олох зүйл байхгүй.

Хэрхэх вэ:

Сонгодог тоглоомоор тоглуулна, жишээ нь, хүүхэлдэй, машин, эвлүүлдэг тоглоом. Тоглоом болгон өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэх ёстой: дуу хөгжмийг ямар нэгэн хөгжмийн хэрэгсэл, хөдөлгөөнийг – удирдлагатай машин, логик сэтгэлгээг – ширээний тоглоом.

Эцэг эх ч гэсэн өөрийнхөө үүргийг ямар нэгэн ярьдаг амьгүй тоглоомд хариуцуулж байхаар хүүхэдтэйгээ амьд харилцаа үүсгэж аль болох илүү цаг гаргахыг хичээнэ.

 

9. Хүүхдийн тээврийн хэрэгсэл

Скейт, унадаг дугуй зэрэг нь хүүхдийн нас, онцлог, биеийн хөгжилд нь таарсан байх ёстой. Хэмжээ нь тохироогүй унадаг дугуй нь хүүхдэд аюултай тул гэмтээж болзошгүй. Мөн унадаг дугуйн дээрээ буруу сууснаар нурууны ясны хөгжил буруу явагдах аюултайг анхаарах хэрэгтэй.

Хүүхдийн тээврийн хэрэгсэл – хэмнэлт гаргах зүйл огт биш. Мөн дараах зүйлүүдийг анхаар:

  • Хэтэрхий том хэмжээтэй унадаг дугуй, скейт
  • Хүүхдэд багадсан бол бас татгалзах хэрэгтэй

Хэрхэх вэ:

Хүүхдийн тээврийн хэрэгслийг хүүхдийн нас өөрчлөгдөх тутамд сольж байх хэрэгтэй. Унадаг дугуйг хөлийн уртын хэмжээгээр сонгоно: суудал дээрээсээ хөлөө жийхэд хөл улаараа газар хүрч байна уу? Зөв сонголт – хөлийн өлмийгөөр хүрнэ.

 

Бонус: хүүхдэд зориулсан аюулгүй бараа бүтээгдэхүүн

Хүүхдийн дараах бараа бүтээгдэхүүн нууц аюул хадгалаагүй бөгөөд хүүхдэд хор уршиггүйд тооцно. Тэр ч бүү хэл ашигтай гэж байгаа.

Ээж нар интернетээр өөрсдийнхөө туршлагыг хуваалцаж байна, тэд өөрсдийнхөө амьдралыг харилцан хөнгөвчлөхөд тусалжээ. Тэд ямар бараа бүтээгдэхүүнийг юугаар орлуулж байгааг сонирхоцгооё. Тэдгээрээс дурдвал:

  • Хүүхдийн хоолны хэрэгсэл ариутгагч: буцалсан усаар зайлахад л хангалттай
  • Хүүхдийн хоол халаагч: хүүхдийн бэлэн хоол нь нэг удаа л шууд хэрэглэнэ, хэрвээ хоолоо дуусгаагүй бол дахин халаах гэсэн ойлголт байхгүй.
  • Угжны хэм хэмжигч: хүүхэд өөрийн хүлээж авахгүй байгаа зүйлийг шууд нулимдаг
  • Эвхэгддэг ванн: хүүхэд хурдан өсөж том болдог тул удахгүй жижиг ванндаа багтахаа болино, харин эвхэгдэж сунадаг ванн бол тохиромжтой
  • Живх устгагч: муухай үнэртэх хогийн сав хүүхдийн өрөөнд байх ёсгүй
  • Радио болон видео харилцаа: байранд байдаг бол үнэхээр хэрэггүй зүйлийн нэг

Бас нэгэн хүүхдэд огтоос хэрэггүй бараа бүтээгдэхүүн гэвэл – нойтон цаас бүлээсгэгч. Овор ихтэй бас үнийн хувьд ч өндөр уг төхөөрөмжийн үүргийг таны халуун гарын алга хангалттай гүйцэтгэж чадна. Эсвэл гэрийнхээ халаагуур дээр барихад л болно.

Хүүхдийн ямар бараа бүтээгдэхүүнийг огт хэрэггүй гэж боддог вэ?

9
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *