Алимыг хэрхэн зөв угаах вэ?

1

Таны өөрийн хашаанд ургаагүй л бол бүх алим ямар нэгэн химийн бодисын агууламжтай л байгаа. Тийм учраас зүгээр усаар угаах нь хангалтгүй юм.

Массачусетсийн их сургуулийн судлаачид алим угаах 3 аргыг харьцуулж үзжээ. Эхлээд жимсийг тиабендазол ба фосметээр бордсон – уг бодис нь ургамлыг мөөгөнцөр, шавьжнаас хамгаалах үүрэгтэй. Уг бодис нь АНУ-ын байгаль орчин хамгаалах агентлагаас хүлээн зөвшөөрөгдсөн.

Нэг хоногийн дараа нэг алимыг жирийн усаар, нөгөөг нь хлорын уусмалтай усаар (жимс нийлүүлэгч нар ихэвчлэн ашигладаг), гурав дахь алимыг 1%-ийн хүнсний содтой уусмалаар угаажээ. Гурван алимыг хоёр интервалаар угааж үзсэн байна: хоёр болон найман минут.

Хоёр минутын дараа сод нь жирийн эсвэл хлорын уусмалтай уснаас илүүтэй ихэнх пестицидийг устгасан байна. Сод нь 12 минут болоход алимны хальсанд шингэсэн тиабендазолыг бүрэн устгасан, 15 минутын дараа гэхэд фосметийг бүрэн цэвэрлэж чаджээ. Энэ үеэр зарим нэг пестицид алим дотор шингэж эхэлсэн байна.

Пестицидийн хорыг багасгахын тулд алимыг дараах уусмалаар угаана: 1 ц.х содыг 0,5 л усанд.

Эсвэл хальслаад идэж болох хэдий ч алимнаас авах амин дэм, ширхэглэг нь багасах ажээ.

4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *