Шоколадтай капкейк хийх арга

0

Бид дэлгүүр явахдаа төлөвлөөгүй байсан ч хамаагүй ямар нэгэн жигнэмэг эсвэл шоколад худалдаж авах гээд байдаг талтай. Эдгээр бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлэгчид дал модны тос, будагч бодисууд болон өөр олон төрлийн химийн бодисууд нэмдэг. Гэртээ жигнэмэг болон кекс хийх тийм ч хэцүү биш ээ. Ямар түүхий эд ашиглан жигнэмэг, кекс, нарийн боов, амттан хийдгийг та лавтайяа мэднэ байх.

Жигнэмэг, кекс хийхдээ орц найрлагыг нь яв цав тааруулах ёстой байдаг учраас танд жин зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн жор маш чухал. Хоолны номнууд болон цахим ертөнцөд юуг яаж хийх тухай маш олон жор, зааварчилгаа байдаг хэдий ч яг зааврын дагуу хийхээр нэг л болж өгдөггүй.  Би монгол болон гадаад хэл дээр удаан хайсны эцэст танд танилцуулах гэж буй доорх жорыг олсон юм. Шоколадтай аяган бялууны жорыг та бүхэндээ хүргэж байна. Та заавал туршаад үзээрэй!

Орц (24 ширхэг аяган бялуунд):

  • Гурил – 350 гр
  • Элсэн чихэр – 370 гр
  • Нунтаг какао – 60 гр
  • Сода – 1 цайны халбага
  • Давс – 1/2 цайны халбага
  • Шоколадны үйрмэг – 150 гр
  • Хүйтэн кофе – 250 мл
  • Сүү – 250 мл
  • Ургамлын тос – 225 мл
  • Өндөг – 3 ширхэг

Хийх арга:

1. Эхлээд шарах зуухаа 160 хэм хүртэл халаана.

2. Саван дотор гурил, какао, сода болон давсаа шигшиж хийнэ.

3. Дараа нь элсэн чихэр, шоколадны үйрмэг хоёроо нэмээд нэгэн жигд болтол нь хутгана.

4. Өөр саванд хүйтэн кофе (халуун кофен дээр өндөг хийвэл өндөг болчихно), сүү, ургамлын тос, өндөг зэргээ хийгээд нэгэн жигд болтол нь хооронд нь сайн хутгаж, холино.

5. Хуурай орцуудаа шингэн холимог дээрээ нэмээд өндөг хутгагчаар нэгэн жигд болтол нь хутгана.

6. Зуурмагаа амсартай саванд (шингэн юм юүлэхэд тохиромжтой сав) хийгээд аяган бялууны хэвэндээ тааруулан хуваарилна. Аяган бялуу маань хөөх учраас зуурмагаа хэвэндээ ирмэг хүртэл нь дүүргэж хийж болохгүй гэдгийг анхаараарай.

7. Тусгай цаасан хэв ашиглавал аяган бялууг хэвнээс нь салгахад илүү хялбар байх болно.

8. Аяган бялуугаа зууханд 25 минут болгоно. Айл бүрийн шарах зуухны тохируулга, шарах хэм өөр учраас заасан хугацаанд хэт баригдалгүй бялуу болсон үгүйг мэдрэмж, туршлагаа ашиглан мэдээрэй.

9. Бэлэн болсон аяган бялуугаа 20 орчим минут хөргөх хэрэгтэй. Бүрэн хөрсний дараа та бэлэн болсон амттанаа тааваараа зооглоорой.

Хэрвээ та хүсвэл аяган бялуугаа хайлуулсан шоколад, шоколадтай крем болон сүүн кремээр чимэглэж болно.

11
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Би Чаднааа

    Би Чаднааа

    2017/04/30 at 19:11

    Bilguun Tsas D

  2. Би Чаднааа

    Би Чаднааа

    2017/04/30 at 19:11

    Munkh Tuya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *