
Тус зоогийн газар нь үйлчлүүлэгчдэд жорлон буюу суултуураас хоол идэх үйлчилгээг санал болгосон бөгөөд энэ нь хүмүүст хоол хүнсний хаягдлыг зөв зохистой хаях талаар мэдлэг түгээх зорилготой гэнэ.
Индонезийн Жава арал дахь Семарангт байрладаг тус ресторан нь энгийн бус үйлчилгээгээрээ олны анхаарлыг татаад байгаа юм. Тус ресторанд хоолыг жорлонгийн суултуурт хийж өгдөг бөгөөд хүмүүс суух сандлыг жинхэнэ суултуур шиг байдлаар шийдэж өгчээ. Мэдээж хүмүүс тус рестораныг маш ихээр шүүмжилж байгаа бөгөөд хэн ч байсан жорлон дотроос юм идэхийг хүсэхгүй шүү дээ.
Рестораны харагдах байдал. Үйлчлүүлэгчид суултуур хэлбэртэй сандал дээр суусан байдал
Жамбан кафе нь Буди Лаксоно нэртэй эрийн өмч юм. Тэрээр засгийн газартай хамтран ажилладаг олон нийтийн эрүүл мэндийг хянагч мэргэжилтэн юм. Магадгүй тэрээр ийм төрлийн өвөрмөц шийдлийг сонгосон нь цаанаа маш нарийн зорилготой байж болох юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2012 онд дэлхийн ариун цэврийн байдалд нэгэн судалгаа хийжээ.
Жорлонгийн суултуурт хоол хийсэн байдал
ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан судалгааны үр дүнд Индонез улс задгай жорлонгийн хэрэглээгээрээ нэгт бичигдсэн байна. Энэ нь сая сая хүмүүс зориулалтын бие засах газар хэрэглэдэггүй гэсэн үг. Тиймээс хүмүүс хог хаягдлаа ч мөн зохих ёсны дагуу хаядаггүй гэж ойлгож болно. Тиймээс л Лаксоно энэ асуудлыг шийдэхээр зориг шулуудсан нь энэ аж. Энэ бол зүгээр нэг орхиж болохгүй тийм ноцтой асуудал юм.
Та үүнийг идэж байна гээд төсөөл дөө?
Лаксоно олон улсын мэдээллийн агентлаг “Agence France-Presse”-д өгсөн ярилцлагадаа “Энэ кафег маш олон хүмүүс байж боломгүй хэмээн шүүмжилж байгаа төдийгүй Исламын хуулийг зөрчиж байна гэж үзсэн. Гэхдээ үүгээрээ бид Индонезид одоог хүртэл зориулалтын бие засах газар байхгүй байгааг шүүмжилж, иргэдэд сануулахыг зорьсон” гэжээ.
Тус кафег хэзээ ч зорихгүй гэсэн хэсэг хүмүүс байгаа бол ирж үйлчлүүлж буй хүмүүс ч байгаа гэнэ. Үйлчлүүлэгчдийн дотор сониуч хүмүүс байгаад зогсохгүй Лаксонотой ижил үзэл бодолтой хүмүүс жорлонгийн асуудлаар ярилцахаар цугларах тохиолдол ч олон байгаа юм байна.
Үүнийг харсан олон хүмүүс хоолны дуршлаа алдаж магадгүй
Лаксоно кафед ирж үйлчлүүлж буй хүмүүст лекц тавьдаг бөгөөд зориулалтын бие засах газарт бие засахын ач холбогдлыг тайлбарлаж өгдөг байна. Мөн тэрээр энэ сэдвийг илүү ойлгомжтой болгох үүднээс видео бичлэг үзүүлдэг аж.
“Agence France-Presse” хэвлэлд нэгэн үйлчлүүлэгчийн өгсөн сэтгэгдэл: “Би эхлээд үүнийг маш их жигшсэн ч удалгүй сониуч зандаа хөтлөгдөн тус кафег зорьсон. Гэхдээ энэ кампанит ажил надад маш үр дүнтэй санагдсан. Бид гол асуудал дээр төвлөрөх боломжтой байснаараа онцлог байсан” гэжээ.
Жамбан кафены өвөрмөц харагдах байдал
Ямартай ч тус кафе нь байгуулагдах болсон маш онцгой шалтгаантай байсан учраас хүмүүсийн анхаарлыг маш хурдацтай татаж хөндөж буй сэдэвт нь олон хүний анхаарлыг татахад тусалсан байна.








Uvuliin Terguun Sar
2020/08/12 at 12:09
Tanaih er oligtoi post oruulahgvi ymaa.hvnd heregtei medee medeelel taviachee. Naad kafe chin gajiguud🌚
Bayarmaa Batdorj
2020/08/12 at 12:11
Zawaan yumnuud uwchinii vvr vvsgj bga daa
채리채리
2020/08/12 at 12:14
🤮🤮🤮🤮🤮🤮
Ganuul Ganaa
2020/08/12 at 12:23
Cheemee Bob
2020/08/12 at 12:40
Анар
2020/08/12 at 12:51
Zugeer suultuuraa ariutgaj tsewerleed l hiij bgashde tuunees bish baliar zawaan bhd ni hool hiine gej yu bhw
Enkhbileg Bilgee
2020/08/12 at 12:54
Zavaarsiin
Уянга Б.
2020/08/12 at 12:56
Hezee cholootei setgelgeetei bolnoo 😒.
Boldbaatar Aminaa
2020/08/12 at 12:58
Temkã Bayankhuu
2020/08/12 at 13:29
Deegii River
2020/08/12 at 15:17
Teneg, zavaan yum niitlehee bolichooch FB neeree utga alga a. Muu muuhai zuils ni ih yavaad taraagdaad bh yum.
Қуат Қуатжан
2020/08/12 at 16:14
Батбилэг Э.
2020/08/12 at 17:32
Baldorj Uranchimeg
2020/08/12 at 18:49
Hichneen shine ch setgeld neg l ewgui haragdaj bna deer ued manai huduunii hugshchuul korshonkond tsagaan ideegee hiichihsen baidag sanagdchihlaa
Baldorj Uranchimeg
2020/08/12 at 18:52
Buurunhii tagtai paalantai korshok baidag baisanshdee
Ganbayr Sh
2020/08/12 at 20:42
Arai teneg yumaa
Зэв Зэв
2020/08/12 at 21:03
Сэжгийн хүүрнүүд вэ.
Saraa Jambaa
2020/08/13 at 13:17
Iim gazar suugaad saihan hoolloj chadah uu!
Deegii Deegii
2020/08/13 at 16:03
taalagdahgui bn