
Эдгээр кинонуудыг бид хэдэн үеэрээ мэднэ гэхэд буруудахгүй, хэд дахин үзсэн ч уйдахгүй л байгаа. Захирал эмэгтэй Калугинаг эргүүлэх даруу төлөв Новосельцев, гэмт хэрэг мөрдөх Шерлок Холмс болон доктор Ватсон, Шурикийн Кавказад тохиолдсон адал явдал гэх мэт энэ бүх үйл явдал хэдэн сая үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшиж үлджээ. Тийм ээ, зөвлөлтийн киног хэдэн ч удаа үзэж болно, гэхдээ тэр болгон киноны алдааг анзаарахгүй, анхааралтай үздэг хүн ч хажуугаар нь өнгөрөх нь бий.
Энэ удаад бид зөвлөлтийн кинонуудыг дахин анхааралтай үзээд найруулагчдын гаргасан хэд хэдэн алдаануудыг олж илрүүлж чадлаа. Магадгүй тэр үеийн найруулагчид үүнд нэг их ач холбогдол өгөөгүй ч байж болох юм.
1. Амьдрал нулимсанд дургүй

Гоша найз нартайгаа салхинд гарч шорлог хийдэг. Мах, улаан лооль, сонгино шорлосон байгаа нь харагддаг. Харин дараа нь болсон шорлогоо идэх үед харин ногоонууд нь алга болжээ.
2. Кавказад болсон явдал буюу Шурикийн шинэ адал явдал

Наталья Варлейн нуруун дээр байгаа микрофоны сүүдрийг анхааралтай үзэгч л харсан байх.
3. Иван Васильевич мэргэжлээ сольсон нь

Юрий Яковлев хайрцагт орохдоо баруун өнцгөөр нь толгойгоо хийж хэвтдэг, харин босохдоо яагаад ч юм зүүн өнцгөөс босно.

Сэргийлэгч төрсөн өдрийг нь асуухад Иван Васильевич ийн хариулдаг: “Христийн төрснөөс хойшхи мянга таван зуун гучин гурав”.
4. Алтан дуулгын эрэлд

Киноны дүрүүд машинд суухад урд шилний арчигчны оронд сойз байдаг. Харин машин хөдөлгөөнөө эхлээд явсан чинь алга болчихжээ.
5. Покровын үүд

Костик өөрийн найз Савранскийтэй цуг тэгш өнцөгт хэлбэртэй аркаар ордог, харин аркаар гарахад дугуй хэлбэртэй болжээ.

Хоботовын гэр бүлээс Людочкоо зугтааж байхдаа хаа ч юм замдаа ноосон майкаа орхисон байна. Гудамжинд явж байхдаа майкгүй болжээ.

Оройн хоол дуусахын алдад Хоботовын зангиа эрс өөрчлөгдөнө.
6. 12 сандал

49 минут 30 секунд дээр Остапын пиджак арга ясан дээр өлгөөтэй байсан, Киса Воробьянинов үүнийг хараад бүр айж орхидог. Гэтэл 10 секундийн дараа тэрээр пиджакаа дахиад л арга ясанд өмсүүлж байгаа нь харагдана.
7. Машинаас болгоомжил

Вячеслав Невиннины гар арчиж байгаа алчуур нь эхлээд цагаан дараа нь хар болдог, дараагийн хэсэг дээр бүр алчуургүй зогсоно.
8. Сайн байна уу? Би та нарын авга эгч

Армен Жигарханяны нүүр болон баруун мөрөн дээр байгаа крем ид шидийн юм шиг алга болжээ.
9. Электрон жаалын адал явдал

Сыроежкины өрөөний хаалга гадна, дотор талаасаа гайхшрал төрүүлмээр өөр харагдаж байна уу?

Нэгэн богино хэсэг дээр Чижиков хоёр ч өөр цамцтай гараад өнгөрнө.
10. Хайр дурлалын томьёо

Александр Абдулов газарт Семен Фарадуг хаяхаас өмнө цаана хэн нэгэн зөөлөн матрас тавихаар яваа нь харагдана.
11. Буудалд учирсан хоёр

Зураг авалтын өнцөг өөрчлөгджээ. Ширээн дээр тавьсан хоол хүнс тэс өөр өнцгөөс харагдана.
12. Нохойн зүрх

Нэг зураглал дээр хонх байраа солино. Эхлээд профессорын ширээн дээр дараа нь шкаф руу “нисэж” одно.
13. Бальзаминовхны хурим

Георгий Вицинийн цамцны өнгө маш богино хугацаанд солигдоно.

Хэдхэн секундийн дотор ширээн дээрх алимны тоо эрс нэмэгдэнэ.
14. Мэри Поппинс, баяртай

“Байгаа зүйлүүдийг тоольё: нэг, хоёр, гурав, дөрөв, тав”. Мисс Эндрю машинаар Бэнксинд ирдэг, машины ачааны хэсэг чемоданаар дүүрчээ. Гэхдээ машинаас буулгахад их л цөөхөн ачаа харагдана.
15. Ийм нэгэн явдал

Людмила Прокофьевна тагтны нэг хаалгаар орно, гэхдээ шал өөр хаалганаас гарна.
16. Би хамгийн хөөрхөн, сэтгэл татам бүсгүй

Бичиж байгаа цаасных нь нүүр болон ар талын өнгийг анзаараарай.
17. Шерлок Холмс болон доктор Ватсоны адал явдал: 20 дугаар зуун эхэлж байна

Доктор Ватсон зөөлөн сандлын түшлэгийг камин зуух руу харуулж нүүрээ эсрэг тал руу харуулан суусан байна. Зураг өөрчлөгдөхөд нүүрээрээ хараад суусан байх ажээ.
Та зөвлөлтийн кинонуудаас өөр ямар алдаа олж харж байсан бэ?








Ariuka Ch
2020/09/20 at 20:53
бидний ээж аав хэзээч хүний алдаа тоолж суугаагүй гэдгийг мэдэж ав!!!!!