Оросын Краснодар хотод 2500 м.кв байшингийн дээвэр гал түймэрт өртжээ. 300 хүн толгой хоргодох дээвэргүй болсон байна

1

Өнгөрөгч ням гаригийн шөнө Краснодар хотын нэгэн орон сууцны оршин суугчдад ёстой аймшгийн киног санагдуулам зүйл болж өнгөрчээ. Дээд давхруудад гал гарч 90 байр бүрэн шатсан байна. Албан ёсны мэдээгээр бол гал түймэр цахилгаан утасны гэмтлээс үүдэлтэй гарчээ. Гэхдээ оршин суугчдын ярьж байгаа бас нэг зүйл бол тэр шөнө үнэхээр дуу шуугиан, хөл хөдөлгөөн ихтэй өнгөрсөн гэнэ. Хэн нэгэн хуримаа хийж хаа сайгүй салют буудуулж байв.

Тус орон сууц Российская гудамжинд байрладаг. Гал түймрийг 4 дүгээр зэргийн тархацтай гэж дүгнэжээ. ТАСС-ын мэдэгдэж байгаагаар, эхлээд гал түймэр ойролцоогоор 800 кв.метр талбайд гарсан. Даанч гал маш богино хугацаанд тархаж эцэстээ 2500 кв.метрийг хамарчээ. 300 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн бөгөөд орон гэргүй болсон хүмүүс Кавказ зочид буудалд түр амьдарч байгаа аж.

Галыг унтраахаар 140 гал сөнөөгч, 40 гаруй тусгай техник хэрэгсэл ажилласан юм. Хотын захирагчийн хэлснээр нийт 54 байр дахин ашиглагдахгүйгээр галд өртсөн байна.

 

Шинэ барилга шатжээ

Уг байшин зөвшөөрлөө авалгүйгээр баригдсан байшингуудын нэгд багтаж байсан гэж хотын дарга мэдэгджээ. Гэхдээ 2012 онд шүүх уг барилгыг хууль ёсных гэж шийдвэр гаргасан. Хотын даргын сэрдэж байгаагаар бол зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын эсрэг явуулга биш байгаа гэжээ.

Ямартай ч гал эхлээд уг орон сууцны 8 дугаар давхрын 50 тоотоос гарч эхэлсэн. Хотын орлогч Андрей Дорошев цахилгааны утасны гэмтлээс болсон гэж мэдэгдээд байгаа. Гэхдээ зохих байгууллагуудын хяналт шалгалт хийгдэж дуусаагүй байгаа бөгөөд мэргэжлийн шинжээчид ч ажлаа эхлүүлжээ.

Anews агентлагийнхан хөрш зэргэлдээ байшингийн оршин суугчдаас ярилцлага авсан байна. Тэдний үзэж байгаагаар найман давхар байшин салютнаас л болж шатсан гэнэ. Сүүлчийн салют яг дээвэр дээр унасан. Ингээд л дээд давхрууд тэр чигтээ шатахад хүрсэн гэж ярьцгаажээ.

Харин хотын удирдлагууд энэ мэдүүлэгтэй санал нийлсэнгүй. Мэргэжилтнүүд хяналт шалгалтаа дуусгаад уг байранд цаашид хүн амьдрахад аюулгүй эсэхийг дүгнэх ёстой ажээ. Одоогийн байдлаар байшинг сэргээн засварлах ажлыг эхлүүлээд байна.

10
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Tsetsegmaa Munkhbold

    Tsetsegmaa Munkhbold

    2020/09/19 at 18:49

    Шинэ оросууд бидэн шиг шог хөгийн болцышдээ албаар шатаагаа биз!

  2. Tsetseg Jims

    Tsetseg Jims

    2020/09/20 at 02:42

    Ee burxan mini

  3. Sunny Arch

    Sunny Arch

    2020/09/20 at 05:13

    шамбааралдсан манай байрууд ч адил шүү. Осолтой

  4. Tumenjargal Gombo

    Tumenjargal Gombo

    2020/09/20 at 12:04

    Айхтар юм болжээ.

  5. Tsoomoo Tsomko

    Tsoomoo Tsomko

    2020/09/20 at 17:24

    Хохчинь орос

  6. Nene Chan

    Nene Chan

    2020/09/20 at 18:10

    Tsoomoo Tsomko yu gutsaad bgan?oros chamd ymar buruu yum hiichev?

  7. Mongol Tuurgatan

    Mongol Tuurgatan

    2020/09/20 at 21:31

    Ymar haramsaltai yum boloovee

  8. Ариунаа Буяндалай

    Ариунаа Буяндалай

    2020/09/21 at 10:55

    дээврийн ажил хийж байсан бол ч баларсан юм болж харин битүү цахилгааны утас хэрсэн байсан бол жаахан маас гараад л кабилаа дагаад шатаад байдаг дийлдэхгүй л дээ сүүлийн хувилбарт бол орон гэргүй хүмүүс дээвэр дээр нь амьдарч байсан бж мэдэх юм

  9. Tanjiro Shdee

    Tanjiro Shdee

    2020/09/21 at 18:15

    Oros ulsad bayrlalaa gej helheech medku balai sda

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *