
Дэлхийн олон орны иргэдийн тэсэн ядан хүлээдэг Зул сарын баяр өнгөрөөд хоёр хонож байна. Энэ баярын дараагаар хүн бүрийн хоног тоолон догдлон хүлээдэг баяр бол Шинэ жилийн баяр болно. Зул сарын баяраар зөвхөн хүн төрөлтөн баярладаг уу гэвэл хараахан үгүй. Үүний жишээ бол Токио, Сидней, Хановер, Пемброкшир, Ла Плече гэх мэт дэлхийн олон улс орны олон хотуудын амьтны хүрээлэнгийн амьтад Зул сарын баярын өдрөөр бэлэг авч, баярлаж байгаа тухай энэхүү мэдээ юм. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд Зул сарын баярын өмнөх өдөр хүрээлэнгийнхээ амьтдыг баярлуулахдаа тэдний танин мэдэхүйн зөн совинг харуулах зорилгыг давхар агуулсан байна.























