Берлин дэх MTV Network-ийн офис [12 зураг]

0

Берлин дэх MTV Network-ийн офис [12 зураг]

АНУ дахь анхны MTV суваг болон бусад олон телевизийн сувгууд, интернэт брэндүүдийн үйл ажиллагааг хянаж ажилладаг Viacom хэмээх хэвлэл мэдээллийн конгломератын салбар MTV Networks нь европ, латин америк, ази номхон далай, африк, орос гэсэн олон улсын сүлжээтэй томоохон компани билээ. Эдгээрээс бид европ тивд тодруулбал Германы Берлин хотод байрладаг MTV Networks-ын офисын дүр төрхийг харуулсан фото нийтлэлийг онцлон та бүхэнд хүргэж байна. Берлин хотод байрлах энэхүү төв байрын заслыг Германы уран бүтээлийн Dan Pearlman агентлаг хийж гүйцэтгэжээ. Dan Pearlman-ы тодорхойлон өгүүлж байгаагаар барилгын дотоод загвар болон материалыг MTV Networks-ын логоны өвөрмөц фонт, бараан бор, цагаан, шар гэсэн өнгөнүүдтэй харилцан уялдаатайгаар сонгосон ба үүдний танхим, хүлээн авалтын хэсэг, кафе мөн жижигхэн гал тогоо зэрэгт илүү тод тусгагджээ. Харин амралтын өрөөнүүдэд Берлин хотын бүтээлч бөгөөд эрч хүчтэй шинж чанарыг холбож бол уулзалтын болон зугаа цэнгэлийн өрөөнүүдэд сэргэлэн, эрч хүчтэй байдлыг мэдрүүлэх олон янзын өнгөний сонголтуудыг гайхалтай чадварлагаар хослуулсан байна. Мод болон ногоон өнгийг давуу талаа болгосноор ажилчдад илүү тав тухтай, байгальд ойрхон байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэхүйц болжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. jerry04

    2011/02/24 at 09:50

    ehnii zuragnuud deer bgaa tom zaal n taalagdlaa. bas togloon n

  2. SUMIYADORJ

    2011/02/24 at 23:07

    [b]goy ym ooooooooooooooooo novsh gej[/b]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *