Янз бүрийн шалтааны улмаас шивээсээ дарж эсвэл арилгуулсан 10+ алдартнууд. Зарим нь бүр шивээснээсээ ичсэн гэнэ шүү

0

Шивээс гоо зүйн чиг хандлагад чухал байр суурь эзэлсэн хэвээр байгааг дэлхийн хэмжээний одууд өөрсдийн цахим сүлжээгээр дамжуулан хуваалцаж буй уран тансаг шивээсний зургаас нь харж болно. Гэхдээ бүтэлгүй харилцаа, азгүй үйл явдлуудыг нь сануулах зэрэг шалтгаанаар шивээсээ лазер эмчилгээний аргаар арилгасан хүмүүс олонтаа.

Манай сайт уншигч танд шивээсээ арилгасан эсвэл дарсан олны танил эрхмүүдээс танилцуулахаар бэлдлээ.

1. Эва Лонгориа (Eva Longoria)

© Roth Stock / Everett Collection / Everett Collection, © Jean_Nelson / Depositphotos

Жүжигчин бүсгүй өөрийн бие дээр салсан нөхөр болох сагсанбөмбөгчин Тони Паркертай (Tony Parker) холбоотой хэд хэдэн шивээстэй байжээ. Тухайлбал, түүний хүзүүн дээр “ес” гэсэн үг байсан бөгөөд энэ нь Тони Паркер Хойд Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн Холбоонд тоглодог байхдаа 9 дугаартай тоглодог байсантай холбоотой ажээ. Мөн бугуйн дээрээ VII-VII-MMVII буюу 2007.07.07 гэсэн шивээстэй байжээ. Энэ нь Тони Паркер болон Эва Лонгориа нарын хуримаа хийсэн өдөр ажээ. Улмаар гэрлэлтээ цуцлуулсны дараагаар жүжигчин бүсгүй маань франц сагсанбөмбөгчийг сануулах эдгээр шивээсээ арилгуулжээ.

 

2. Румер Уиллис (Rumer Willis)

© s_bukley / Depositphotos, © PG / BauerGriffin.com / MEGA / Mega Agency / East News

Деми Мур (Demi Moore) болон Брюс Уиллис (Bruce Willis) нарын охин зүүн гаран дээр нь байсан арслангийн шивээсээ арилгуулжээ. Түүний хэлснээр ажлын ярилцлагад орох үед энэхүү шивээс нь бусдын анхаарлыг сөргөөр татаж байсан холбоотой гэжээ.

 

3. Хайди Клум (Heidi Klum)

© Fernando Allende / Broadimage / EAST NEWS, © MEGA / Mega Agency / East News

Дуучин Сийлтэй (Seal) гэр бүл байх хугацаандаа тэрээр баруун гарны шуун дээрээ нөхрийнхөө нэрийг шивүүлж байжээ. Харин түүний нөхрийн нэрний ард байх 4 од нь түүний хүүхдүүдийг төлөөлдөг аж. Тэрээр гэрлэлтээ цуцлуулсны дараагаар түүний нэрийг бичсэн шивээсээ шуудхан арилгуулсан гэнэ шүү.

 

4. Кали Куоко (Kaley Cuoco)

© PacificCoastNews / EAST NEWS, © kaleycuoco / Instagram

“The Big Bang Theory” цувралаараа алдаршсан жүжигчин бүсгүй маань Райн Свитингтэй (Ryan Sweeting) хуримаа хийсэн он сараа ром тоогоор нуруун дээрээ шивүүлсэн байжээ. Харин гэрлэлтээ цуцлуулсны дараагаар энэхүү шивээсээ дарж эрвээхийгээр сольжээ.

 

5. Келли Осборн (Kelly Osbourne)

© AFP / EAST NEWS, © EAST NEWS

2010 онд E! телевизийн “Fashion Police” шоу нэвтрүүлэгт өөрийн бие дээрх 15 шивээснийхээ зарим нэгийг нь арилгуулахаар шийдсэн тухайгаа ярьж байжээ. Мөн тэрээр өөрийн өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан лазер эмчилгээнийхээ үеийн зургийг хуваалцаж байжээ. Тэрээр бие дээрээ аавдаа зориулан “аав” гэж бичүүлсэн, ээждээ зориулан улаан өнгийн далавч дунд бичүүлсэн сэтгэлийн үг, ахдаа зориулан хийлгэсэн “хайр татам” гэсэн үг, гавлын яс, одод болон улаан өнгийн зүрх гэх мэт олон шивээснүүд хийлгэсэн байдаг.

 

6. Меган Фокс (Megan Fox)

© EAST NEWS, © MEGA / EAST NEWS

Жүжигчин бүсгүй шуун дээрх Мэрилин Монрогийн дүрийг арилгуулжээ. Шалтгаан нь Меган энэхүү шивээс нь түүнд муу энерги авчирдаг гэж бодсоноос үүдэлтэй хэмээн хэвлэлүүд бичжээ.

 

7. Денис Ричардс (Denise Richards)

© LCLA / Broadimage / Broad Image / East News, © BIGPICTURESPHOTO.COM: 506 / EAST NEWS, © BP / ADM / Capital Pictures / EAST NEWS

Холливудын сайхан хосуудын нэг байсан Чарли Шийн (Charlie Sheen) болон Денис Ричардс нар хоёул хөлийнхөө шагай болон гаруйн бугуйн дээрээ нэгнийхээ нэрийг шивүүлсэн байжээ. Гэрлэлтээ цуцлуулсны дараагаар Денис шагайн дээрх хуучин нөхрийн нэрийг “Two and Half Men”-ийн гол дүрээр дарж шивүүлжээ.

 

 

8. Марк Энтони (Marc Anthony)

© Evan Agostini / Getty Images

Пуэрто Рико дуучин эр Женнифер Лопезтой (Jennifer Lopez) гэр бүл байхдаа баруун гарын бугуйн дээрээ эхнэрийнхээ нэрийг шивүүлж байжээ. Харин тэрээр гэрлэлтээ цуцлуулсны дараа шивээсээ дарсан байна.

© Ethan Miller / Getty Images

 

9. Мелани Гриффит (Melanie Griffith)

© Survivor, PacificCoastNews / EAST NEWS, © Patron / Broadimage / EAST NEWS

Тухайн үеийн нөхөртөө зориулан Антонио Бандераст (Antonio Banderas) зориулан тэрээр Антонио хэмээх нэрийг зүрхэн дотор байрлалтайгаар шивүүлж байжээ. Гэсэн ч 2014 онд тэд гэрлэлтээ цуцлуулж, жүжигчин бүсгүй хайрын бэлгэдэл болсон шивээсээ арилгуулжээ.

 

10. Колин Фаррел (Colin Farrel)

© s_bukley / Depositphotos, © PacificCoastNews / EAST NEWS

Жүжигчин эр биедээ хэд хэдэн шивээстэй байсан ч одоо бүгдийг нь арилгуулжээ. Түүний өгүүлснээр шивээснүүдээ арилгуулах болсон шалтгаан нь зураг авалтад орохын өмнө шивээсээ харагдуулахгүйн тулд олон цагаар будалтад орж суух шаардлагатай болдог байсан тул ийм шийдвэр гаргасан гэжээ. Мөн тэрээр зарим нэгэн шивээснээсээ санаа зовдог байсан тухайгаа ч нэмж хэлсэн байдаг.

 

11. Памела Андерсон (Pamela Anderson)

© Michael Germana / Everett Collection, © Invision / Invision / East News

Нэгэнтээ түүний бугалга орчимд өргөстэй торны шивээс байсныг бид мэднэ. Гэсэн ч 2014 онд жүжигчин бүсгүй маань шивээсээ бүрэн арилгуулжээ. Энэ шивээс нь юуг илэрхийлдэг байсан тухай олон таамаглал байдаг. Жишээлбэл, бусдаас хараат бус байдлыг илэрхийлдэг гэсэн таамаг ч бий.

 

12. Крис Зилка (Chris Zylka)

© ParisHilton / Twitter

“Миний хайр нэрийг минь Дисней фонтоор бие дээрээ шивүүлж намайг гайхшрууллаа. Учир нь би түүний л гэх ертөнцийн хамгийн онцгой газарт байрладаг болохоор. Тэр минь эцэст нь өөрийн шидэт үлгэрээ олжээ.” – Парис Хилтон (Paris Hilton) 2017.07.14

© wt_tattoo / Instagram

Жүжигчин эр маань Парис Хилтонтой сүй тавьж, үүрд хайрлахаа амлан гар дээрээ түүний нэрийг шивүүлжээ. Гэвч тэдний харилцаа үүрдийн байж чадсангүй. Ердөө 9 сарын дараа Парис Хилтоны нэрийг горилл сармагчны дүрээр дарж шивүүлсэн байдаг.

 

13. Кат Вон Д (Kat Von D)

© thekatvond / Instagram

Нэрт шивээсчин бүсгүй хуучин найз болох Жессе Жэймсд (Jesse James) зориулсан шивээсээ салсныхаа дараагаар арилгуулж, өнгөрсөн амьдралаа бүрмөсөн мартахаар шийджээ.

 

14. Андрес Каламаро (Andrés Calamaro)

© Robert Marquardt / WireImage

Аргентинийн дуучин эр нэг биш бүр хоёр ч удаа салсан эхнэртээ зориулсан шивээсээ арилгуулж байжээ. Эхний удаад тэрээр баруун шуун дээрээ “AC/JC” гэж хуучин эхнэр болох Жулиета Кардинали (Julieta Cardinali) болон өөрийн нэрийн эхний үсгүүдийг шивүүлсэн байсан бөгөөд түүнээс салсныхаа дараа уг шивээсээ бух сургагчийн дүрсээр дарж шивүүлжээ. Хоёр дахь удаад тэрээр дараагийн хамтран амьдрагч болох Микайла Брекед (Micaela Breque) зориулан шивээс хийлгэсэн ч удалгүй хамтын амьдрал нь бүтэлгүйтсэн тул хайрын бэлгэдэл болгон хийлгэсэн хоёр дахь шивээсээ арилгуулсан ажээ.

© Luis Ortiz / Clasos / LatinContentt / Getty Images

Та шивээс хийлгэж байсан уу? Хийлгэсэн шивээсэндээ сэтгэл дундуур үлдсэн удаа бий юу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Anand Besud

    Anand Besud

    2020/07/22 at 01:08

    shiwees hiilgehdee bodoltoi bai malnuudaa l gsn vg

  2. Тэлмэн Тэлмэн

    Тэлмэн Тэлмэн

    2020/07/22 at 01:21

    Orgostoi tornii orgos n shorond hdn jil suusniig n ilerhiildeg shd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *