Танай гэрийн шарах шүүгээг цоо шинэ мэт болтол нь цэмцийлгэх шалгарсан 4 арга. Үр дүн нь ямар ч гэрийн эзэгтэйг баярлуулах болно!

0

Шарах шүүгээ бол олон төрлийн хоол хийхэд ашигладаг гал тогооны хамгийн чухал хэрэгсэл билээ. Шарах шүүгээнд таагүй үнэр орж, харахад бохирдол ихтэй болсон байдаг нь гайхаад байх зүйл биш. Ийм нөхцөлд шарах шүүгээг цэвэрлэхгүй бол, үүнд хоол хийнэ гэдэг төсөөлөхөд үнэхээр бэрх. Өнөөдөр бид та бүхэнд өдөр бүр шахуу ашигладаг гал тогооны чухал хэрэгслийг хэрхэн шил толь мэт цэв цэвэрхэн болгох аргуудыг хэлж өгөхөөр шийдлээ.

Poznyakov / Shutterstock.com

Шарах шүүгээ арчилгааны үндсэн нууц аргууд:

  1. Хоол хийсний дараа үргэлж дотор талыг нь арчих
  2. Цэвэрлэхийн өмнө шарах шүүгээг цельсийн 40 хэм хүртэл халаах
  3. Бүх хэсгүүдийг нь гаргаж авч, тус тусад нь угаах
  4. Бохирдлыг нь цэвэрлэх үедээ металл хэсгийг нь зурагдахаас сэргийлэх (шарах шүүгээний пааланг гэмтээдэг)
  5. Угаасныхаа дараа хаалгыг нь онгорхой үлдээж, чийг болон үнэрийг нь хатааж гаргах
Ingrid Balabanova / Shutterstock.com

Арга 1: Туршиж үзсэн бас батлагдсан

Эхлээд та шарах шүүгээн доторхыг бүгдийг нь гаргаж авна, үүнд термометр ч гэсэн орно. 1/2 аяга содыг өтгөн зуурмаг болтол нь устай холино. Бэлэн болсон зуурмагаас шарах шүүгээнд бүхэлд нь түрхэх бөгөөд халаагч элементүүдэд хүргэж болохгүй. Гартаа бээлий өмсөхөө бүү мартаарай! 12 цаг тэр чигээр нь орхиод чийгтэй даавуу авч, шарах шүүгээний ханан дахь бохирдлыг арчиж цэвэрлэнэ. Хэрэв бүрэн цэвэрлэгдэхгүй бол, шүршигч (цагаан цууг устай хольсон) ашиглаж, хана руу нь цацаарай. Үр дүнд нь зузаан хөөс үүсэх бөгөөд үүний тусламжтай бохирдлыг төвөггүй цэвэрлэх боломжтой. Дууссаныхаа дараа усаар зайлна.

 

Арга 2: Богино хугацаанд асуудлыг шийдэх

Хэрэв та богино хугацаанд бохирдсон шарах шүүгээг цэвэрлэхийг хүсэж байвал, энэ арга тохиромжтой. Шаардлагагүй зүйлсийг шарах шүүгээнээс гаргаж авахдаа төмөр торыг үлдээнэ. Цельсийн 175 хэмд шарах шүүгээг халаана. Жигнэх тавиур руу ус асгаж, дээр нь нимбэгийн хүчил эсвэл тохирох хэмжээний аяга таваг угаагч шингэнэ хийнэ. Ус буцалтал 40 минут хүлээнэ. Бүх элементүүд уурших үед шарах шүүгээний цонх цантана. Энэ үед шарах шүүгээг унтраана. Хагас цаг орчим шарах шүүгээг хөртөл нь хүлээгээд порлоноор бохирдлыг цэвэрлээрэй.

Michal – MPstudio / Shutterstock.com

 

Арга 3: Тусгай арчилгаа

Шарах шүүгээнээс бүх зүйлийг гаргаж авч, сойз болон шарах шүүгээ цэвэрлэх зориулалттай цэвэрлэгч бодисоор угаана. Энэ төрлийн химийн найрлагатай бүтээгдэхүүн ашиглах үедээ заавал гартаа бээлий өмссөн байх ёстой. Гадаргууг нь цэвэрлэсний дараа, шарах шүүгээг цельсийн 120 хэмд 15-30 минут халаана. Үүнийхээ дараагаар шарах шүүгээний бохирдол болон тосыг цэвэрлэнэ. Хаалганы гадна талыг арчихаа мартуузай!

Iurii Stepanov / Shutterstock.com

Арга 4: Шөнийн цагаар ууршуулах

Шарах шүүгээнээс бүх зүйлийг (төмөр торыг үлдээнэ) гаргаж, цельсийн 65 хэмд халаана. Шарах шүүгээг унтрааж, хамгийн дээд талын тавиурт 1 аяга аммиак, харин доод талын тавиурт нь савтай буцалсан ус тавина. Гал тогооны өрөөнийхөө цонхыг нээхээ мартав аа! Шөнийн турш энэ чигээр нь орхино (хэрэв та яарч байвал, мөн шарах шүүгээ тийм ч их бохирдоогүй бол 30-40 минут хүлээхэд болно). Хөрснийх нь дараагаар бүх бохирдлыг порлон даавуугаар цэвэрлэнэ.

Syda Productions / Shutterstock.com

Эдгээр энгийн аргууд таны шарах шүүгээг гал тогооны өрөөний хамгийн гялалзсан хэрэгсэл болгоно. Та гэр бүлийнхэн болон найз нөхөддөө үргэлжлүүлэн амттай хоол хийж өгөх боломжтой боллоо. Шарах шүүгээ арчилгааны үндсэн дүрмүүдийг бүү мартаарай. Тэгж чадвал та хойшид шарах шүүгээгээ бага цэвэрлэх болно.

Volurol / Shutterstock.com
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *