Үйлдвэрлэгч нар жирийн хэрэглэгч биднээс нуусаар ирсэн аливаа эд зүйлсийн талаарх 13 баримт – бид нууцаар дүүрэн хөшгийг таны өмнө нээж байна

0

Аливаа нэг эд зүйл өөрийн гэсэн тодорхой зориулалттай байдаг. Гэхдээ бид яагаад чухам тэгж харагдаж байгааг огт боддоггүй. Жишээ нь, чихэвчинд яагаад жижигхэн нүх байдаг юм бэ? Ариун цэврийн цаасан дээрх зураг ямар учиртай юм бол? Энэ мэт жижиг сажиг зүйлс бүгд өөрийн гэсэн зориулалтай ажээ.

Чихэвчинд яах гэж нүх гаргав?

Чихэвч ажиллаж байхад агаарын урсгалын солилцоог хангах гэж нүх гаргажээ. Энэ жижигхэн нүхний ачаар дууны чанар сайжирч, басс нь илүү сайн сонсогддог байна.

 

Гоо сайхны бүтээгдэхүүн дээрх үл ойлгогдох тэмдгүүд ямар учиртай вэ?

Энэ тэмдэглэгээ нь 6-36 байж болно. Эдгээр тоонууд нь тухайн бүтээгдэхүүний тагийг онгойлгосноос хойш хадгалах хугацааг илэрхийлдэг. Үйлдвэрлэгчид нэг талаас өөрсдийгөө хариуцлагаас мулталж байгаа юм: хадгалалтын горим алдагдсанаас үүсэлтэй харшил, гэмтлийг тэд хариуцахгүй. Бас нэг худалдааны эрэлтэд нөлөөлөх арга. Хадгалах хугацаагүй гоо сайхны бүтээгдэхүүнийг ма-а-аш удаан хэрэглэж болно.

 

Машины дугуйн дээрх өнгийн тэмдэглэгээ

Жолооч нар ийм тэмдэглэгээтэй дугуй худалдаж авахаас эмээдэг талтай. Үнэн хэрэгтээ эдгээр цэгүүд нь тэнцвэрийн зориулалттай ажээ. Улаан нь илүү хүнд газрыг, харин шар нь хамгийн хөнгөн газрыг илэрхийлнэ. Өнгийн тэмдэглэгээ нь дугуйны чанар, эдэлгээнд огт нөлөөлөхгүй.

 

LEGO тоглоом яагаад нүхтэй байдаг вэ?

Зүгээр ч нэг бий болоогүй нүх юм шүү. Тусгайлан гаргасан: хүүхэд санамсаргүй байдлаар тоглоомыг залгилаа гэхэд бага ч болов агаарын урсгалыг хангаж өгөхөд тусална.

 

Аяганы ёроолд яагаад ховил гаргав?

Аяга таваг угаагч машинаар угааж байхад ёроолын хүнхэрт ус тогтож үлддэг. Харин энэ ховил гаргаснаар ус бүрэн урсаж дуусна.

 

Ариун цэврийн цаасан дээрх зураг – ариун цэврийн цаасны дизайнуурын хийсэн ажил уу?

Цаасан дээрх зураг, элдэв хээ угалз нь арьсны бохирдлыг гүйцэд цэвэрлэхэд тусална. Тэгээд мэдээж нэг бонустай – улам гоё харагдуулах.

 

Суултуурын ус цуглуулах савны таган дээр яагаад хоёр товчлуур байдаг вэ?

Том хэмжээтэй товчлуурыг дарахад илүү их ус урсана, жижиг нь – тал усыг л урсгана.

 

Будагны хөвөн яагаад хоёр өөр талтай вэ?

Жигд буюу хээгүй талаар нүүрээ цэвэрлэнэ, харин хээтэй талаар будгаа түрхэнэ.

 

Жүүсний савны хоёр талыг яагаад нугалдаг вэ?

Энэ хоёр чихнээс барьж уухад хамгийн эвтэйхэн, шүүс асгарахаас хамгаална.

 

Дэвтэр яагаад төмөр нуруутай байдаг вэ?

Төмөр нуруутай болохоор тавиур дээр байгаа дэвтэр, тэмдэглэлийн цаасыг хулгана мэрж чаддаггүй юм.

 

Компьютерын гарын эвхэгддэг хөл

Эвхэгддэг хөлийг дэлгээд бичихэд гарын шуунд ирэх ачааллыг эрс багасгадаг байна. Бичгийн машинаас орчин үеийн технологи болох компьютер руу шилжихэд бидний сайн сайхны төлөө зохиосон зүйл ажээ.

 

Гольфын бөмбөг яагаад барзгар вэ?

Барзгар бөмбөг илүү хол нисдэг байна. Тийм учраас мөлгөр бөмбөгийг барзгар болгон өөрчлөхөөр шийджээ.

 

Машины суудлын толгойн түшлэг ямар үүрэгтэй вэ?

Усанд живж байх үед машины толгойн түшлэгийг сугалж аваад цонхоо хагалж болно. Бас жолоодлогын үед аюулгүй байдлыг хангах нь ойлгомжтой.

Танд хэрэгтэй мэдээлэл энэ дунд байсан уу? Аль нь хамгийн хэрэгтэй байсан бэ гэдгийг сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

39
ГоёГоё
16
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *