
Жүжигчин хүн мэргэжлээрээ ажиллаж байх хугацаандаа маш олон дүр бүтээдэг тул үнэнч шүтэн бишрэгч нь хүртэл тэр болгон уран бүтээлийг нь санаддаггүй ажээ. Гэхдээ зарим нэг жүжигчид өөр хоорондоо адилгүй дүрүүдэд үнэхээр гайхалтай хувирч чаддаг байна. Бид алдартнуудын эрс тэс дүрүүдийг сонирхуулахаар бэлдлээ.
Кристофер Ллойд («One Flew Over the Cuckoo’s Nest», «Back to the Future» болон «The Addams Family»)

Кристофер Ллойд сэтгэцийн өвчтэй Макс Тэбер (1975), солиотой бас гоц ухаантай эрдэмтэн Эммет Браун (1985) бас Аддамсын гэр бүлийн том хүү Фестерийн дүрд тогложээ (1991).
Имельда Стонтон («Harry Potter and the Order of the Phoenix» болон « The Crown»)

Имельда Стонтон Харри Поттерийн тухай кинонд хорон муу санаатай Долорес Амбриж, мөн “The Crown” цуврал кинонд Их Британийн хатан хааны дүрд тогложээ.
Хью Грант («Bridget Jones’s Diary» болон «Paddington 2»)

Хайр татсан Дэниел Кливерийн дүрийг «Bridget Jones’s Diary» кинонд, «Paddington 2» кинонд бүтэлгүй жүжигчин Феникс Бьюкененийн дүрийг тус тус бүтээжээ.
Кеннет Брана («Harry Potter and the Chamber of Secrets» болон «Tenet»)

Харри Поттерийн тухай франшизын 2 дугаар хэсэгт харын хүчээс хамгаалах багш Златопуст Локонсын дүрд, «Tenet» уран сайхны кинонд эсрэг талын баян залуу Андрей Саторын дүрийг бүтээжээ.
Дэн Стивенс («Downton Abbey» болон «Song Contest: The Story of Fire Saga»)

«Downton Abbey» кинонд залуу өмгөөлөгч, эдлэн газрын өв залгамжлагч Мэтть Кроулийн дүр, «Song Contest: The Story of Fire Saga» кинонд нэгэн хөгжилтэй эрийн дүрийг бүтээжээ.
Харри Ллойд («Game of Thrones» болон «Brave New World»)

«Game of Thrones» цуврал кинонд хэрцгий ах Дейенерис, мөн «Brave New World» кинонд шударга үнэний төлөө тэмцэгч, төгс төгөлдөр байх гэж хүсэмжлэх Бернардын дүрийг бүтээжээ.
Клеманс Поэзи («Harry Potter and the Goblet of Fire» болон «Tenet»)

«Harry Potter and the Goblet of Fire» кинонд даруухан шидтэн Флер Делакурын дүр, «Tenet» уран сайхны кинонд мөрдөгч Барбарагийн дүрийг бүтээсэн юм.
Роберт Паттинсон («The Twilight Saga» болон «The King»)

«The Twilight Saga»-д дур булаам цус сорогч Эдвардын дүр, «The King» түүхэн уянгын кинонд муухай санаатай Людовикийн дүрийг бүтээжээ.
Марго Робби («The Wolf of Wall Street» болон «I, Tonya»)

«The Wolf of Wall Street» киноны өөртөө итгэлтэй үзэсгэлэнт Наоми, «I, Tonya» кинонд эр зоригтой тамирчин бүсгүйн дүрийг бүтээжээ.
Стив Карелл («The Office» болон «Beautiful Boy»)

«The Office» кинонд хөгжилтэй залуу Майкл Скотт, «Beautiful Boy» кинонд хэцүүхэн хувь тавилантай өсвөр насны хүүгийн эцгийн дүрүүдэд тоглосон байна.
Дэниел Рэдклифф (Харри Поттерийн тухай кинонууд болон «Miracle Workers»)

Үнэнч андуудтайгаа хүч нийлэн хорон муу санаатантай тэмцэх аймшиггүй зоригт шидтэний дүр, тэнгэрийн урланд мартагдсан даруухан ажилтны дүрүүдийг тус тус бүтээсэн юм.
Өнөөдрийн нийтлэлийн эзэд өөрсдийгөө янз бүрийн дүрээр үзэгч олонд танилцуулжээ. Бидний хувьд Дэниел Рэдклифф хамгийн их зүрх сэтгэлд хүрсэн санагдана. Танд эдгээр жүжигчдээс хэн нь хамгийн их таалагдав?







