Хасарваань жимсний анагаах чадал. Энэ жимс эрүүл мэндэд ямар их ашиг тустайг та төсөөлөх ч үгүй!

5

Дорноос гаралтай энэ жимс эрүүл мэндэд ямар их ашиг тустайг та төсөөлөх ч үгүй. Хасарваань жимсний анагаах нууцуудаас танд дэлгэхээр бэлдлээ.

Өдөрт гурван ширхэг хасарваань тогтмол идвэл таны бие махбодид дараах өөрчлөлтүүд гарна:

1. Артерийн судас чинь танд талархана

Хасарвааньд агуулагдах кали нь судас цэвэрлэх үйлчилгээ үзүүлнэ. Өөрөөр хэлбэл энэ жимсэнд дуртай хүнд судас нарийсах аймшигтай өвчин ямар ч аюулгүй.

 

2. Элэг өөрийг нь хамгаалсанд баярлана

Хасарваанийн хоолны дэглэм биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулна. Ингэснээр элэгний хэвийн үйл ажиллагааг дэмжиж элгийг хатуурахаас урьдчилан сэргийлнэ.

 

3. Эрч хүчээр сэлбэнэ

Эрч хүчийг мэдрэхийн тулд гуравхан хасарваань байхад л хангалттай. Уг жимсэнд агуулагдах глюкоз болон ашигтай тосны хүчээр шүү дээ. Их спортоор хичээллэж байгаа тамирчдын хоолны жагсаалтад хасарваань зайлшгүй ордог нь ийм учиртай.

 

4. Хараа сайжирна

Шонхрын хараатай баймаар байна уу? Тэгвэл хасарваань тус болно. Байгалийн гаралтай энэ амттанг байнга идвэл өөрт хэрэгтэй А амин дэмийг авч чадна. Уг амин дэм нь нүдийг нарны хэт туяанаас хамгаалж өгдөг ажээ.

 

5. Зүрх баяр баясалтай цохилно

Хасарваань зүрхийг баярлуулна. “Мотор”-ын эрүүл мэндийг таагүй өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр тутмын хоолондоо хасарваань нэмэхийг эмч нар зөвлөж байна. Хасарваань зүрхний үйл ажиллагааг дэмжинэ, мөн судасны эрүүл мэндийг дэмждэгийг та сайн мэднэ.

 

6. Хоол боловсруулах үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ

Хасарваанийн цэвэрлэх үйлчилгээ зөвхөн судсанд ч илрэхгүй мөн гэдэс-ходоодны үйл ажиллагаанд илэрнэ: уг жимсэнд агуулагдах бодис нь хоол шингэцэд сайнаар нөлөөлнө. Тийм учраас энэ амттай “эм”-ийг ходоодны өвчлөлөөс, мөн ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

 

7. Өвчин намдана

Гайхалтай нь хасарваань үнэхээр ийм үйлчилгээ үзүүлнэ. Уг жимс нь бие махбодид агуулагдах хорт бодисын идэвхжлийг сааруулдаг бөгөөд үрэвслийг дарангуйлдаг. Энэ үндэслэлээр өвчний мэдрэмжийг багасгана. Хасарваань гаж нөлөөгүй бөгөөд эмийн сангуудаар зарагдаж байгаа эмүүдийн адил дасах гэсэн ойлголт байхгүй ажээ.

27
БахархмаарБахархмаар
12
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Jaal Baterdene

    Jaal Baterdene

    2019/06/12 at 17:30

    Hun medehgii yum buu hiiburhan helegnene sana

  2. 70-80 онд шар чавга гэдэг байсан чинь одоо хасарваань гэх блжээ

  3. Батзол Мяагмаржав

    Батзол Мяагмаржав

    2019/06/15 at 19:42

    Хаан ургадаг жимс вэ

  4. Зочин

    2023/01/20 at 14:48

    яаж ялгах вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *