
Амьтны аймаг гайхмаар олон төрөл бөгөөд тэднийг ажиглаж, судлах үнэхээр сонирхолтой. Тэдний тухай баримтат кино үзээд огт уйдахгүй, ийм төрлийн кино байнга өндөр үнэлгээтэй байдагт ч гайхах зүйл алга. Гэхдээ байгаль эхийг урьдчилан таахын аргагүй юм. Тийм ч учраас зарим нэг амьтад генетикийн онцлогтой төрөх нь үнэхээр өвөрмөц харагдана. Ийм амьтад үлгэр домогт гардаг амьтныг эсвэл уран зөгнөлт зохиолын амьтан юм уу гэлтэй. Жинхэнээсээ байдаг гэдэгт нэг л итгэж өгөхгүй.
Уран зөгнөгчдийн хийсвэр сэтгэлгээгээр бүтээсэн зүйл биш гэдгийг батлахын тулд бид мутацид орсон амьтдын гэрэл зургуудыг энэхүү нийтлэлдээ багтаалаа. Тэд давтагдашгүй, бас сонирхолтой амьтад ажээ.
Хоёр сүүлтэй гүрвэл

Мутацлагдсан алтан загас

Алтан загас олон төрхтэй төрөх нь бий. Тусгайлан өөр төрөл гаргаж авахын тулд яг л генетикийн онцлогтой загасыг сонгож авдаг байна.
Хоёр толгойтой могой

Энэ дельфин ардаа хөлтэй төржээ

Солир нүдтэй ногоон мэлхий

Аризонагаас олдсон аварга том мэлхий. Генетикийн өвчнөөсөө болоод хөл нь ургасангүй

Энэ мэлхийг усан сангаас барьж авсан бөгөөд одоо аквариумд амьдардаг болсон. Өөрийн идэх дуртай усны ургамлаа идэн жаргаж байгаа ажээ.
Гурван нүдтэй загас. Бараг л “The Simpsons” хүүхэлдэйн киноны нэг дүр юм уу даа?

Илүү сарвуутай нохой

Энэ онцлогийг полидактил гэдэг. Илүү хуруу нь ашиг тус багатай. Гэхдээ элдэв зүйл барихдаа ашиглах боломжтой.
Зевс – одой биетэй немц овчарк

Нэг чихтэй төрсөн муур

Энэ муурын хоёр хамар нь хоёулаа хэвийн ажилладаг

Ховор мутацаасаа болоод энэ бүжин яг л бяцхан хурга шиг харагдана

Гинандроморфизмтай Хойд кардинал шувуу

Гинандроморфизм – нэг тал нь эмэгчин, нөгөө тал нь эрэгчин байх ховор үзэгдэл юм.
Мөн адил тохиолдолд энэ тотинд илэрчээ

Эль Рей Магнум – санаанаас огт гарахгүй унага

Эль Рей Магнум – өвөрмөц төрхтэй морь. Тэрээр араб үүлдрийн уралдааны морь үржүүлдэг Вашингтоны Orrion Farms гэх нэртэй фермд төржээ. Тэдний хамар угаасаа сортгор байдгаараа алдартай. Гэхдээ Эль Рей Магнумын хувьд арай өөр, тэр яг л хүүхэлдэйн киноны морь шиг харагдана.
Эндээс та бүхэн манай дэлхий дээрх хамгийн бяцхан амьтадтай танилцаарай. Тэд бяцхан цүнх эсвэл таны халаасанд ч багтах юм.







