Нүдний шил зүүгээд эсвэл бүр томруулдаг шилээр л сайн харагдах, манай дэлхийн хамгийн жижигхэн биетэй 15 амьтан

1

Байгаль эх олон төрөл зүйлд дуртай, тийм ч учраас зөвхөн үлэмж том биетэй заан, анааш, баавгай зэргийг бүтээгээд зогсохгүй мөн таны цүнхэнд, тэр бүү хэл жижигхэн халаасанд ч багтахаар бяцхан биетэй ан амьтдыг бүтээсэн байгаа юм. Тэдний дунд хорхойд хоргүй амьтан байхад, мөн араатны араншин гаргахаар бяцхан амьтад ч багтана. Эдгээр бяцхан амьтад бусад амьтдын л адил хайр татах ажээ. Жижигхэн бие нь аюулаас амархан нуугдахад тустай гэнэ. Таны урьд өмнө харж байгаагүй хайр татмаар бяцхан амьтдыг гэрэл зургийг сонирхуулж байна.

Хойд зүгийн пуду – 60-74 см

WholesomeMeme / animals_for_stevo

Энэ бяцхан амьтан Колумб, Эквадор болон Перуд амьдардаг. Тэрээр өөрт нь аюул тулгарвал аймхай амьтнаас жинхэнэ эр зоригтон болж хувирна. Этгээд хачин хуцах авиа гаргах үед арьсны үс нь босож сэрвийдэг ажээ.

 

Одой антилоп гөрөөс – 25 см

2amgoldfish

Энэ өхөөрдмөөр антилоп гөрөөс ердөө 2,5 кг жинтэй. Тэр болгон олж харж чадахгүй, учир нь шөнийн нууцлаг амьдралтай ажээ.

 

Tetracheilostoma carlae (жижиг амт могой) — 10-10,4 сантиметр

the_zoologist_barista / frankg_94

Дэлхий дээрх хамгийн жижигхэн могойд тооцогдох тул өттэй андуурагдах нь элбэг. Барбадос арал дээр амьдардаг могой юм.

 

Одой кускус сарьсан багваахай – 6-8 сантиметр

thebeardedbatrachologist

Аймшиггүй бяцхан амьтан дөчин метрийн модонд дээр хормын дотор авирч гарч чаддаг. Мөн өөрийн биеийн уртыг зуу дахин ихэсгэсэн зайд ч үсрэх чадалтай амьтан ажээ.

 

Зөгийн эрээн далд бяцхан шувуу – 5-7 сантиметр

complexpigeons / alexfernandoruizquintana

Өөрийн бяцхан биеэсээ болоод хоол хүнсийг өөрийн төрлүүдтэй тэмцэлдэж олж авах бус харин хорхой шавжтай тэмцэлдэн байж олж авдаг ажээ.

 

Урт сүүлт планигал – 5,5 сантиметр

silverpebble

Планигал нь дэлхий дээрх хамгийн жижигхэн уутат амьтанд тооцогддог.

 

Одой олон шүдэт – 3-4,5 сантиметр

Mammals_Borneo / jessy.peruzzo

Одой олон шүдэт – үнэхээр ховдог амьтан гэж хэлж болохоор Бяцхан биетэй хэдий ч өдөрт 25 хүртэл удаа хооллодог. Нэг үгээр хэлбэл, өөрийн биеийн жингээс 2 дахин илүү гарах хоол иддэг ажээ.

 

Гурван сарвуут одой алагдаахай – 4 сантиметр

Robert Maciver

Энэ бяцхан амьтан зөвхөн шөнийн цагаар л хоол хүнсний эрэлд гарч идэвхтэй амьдардаг.

 

Гахай хоншоорт сарьсан багваахай – ойролцоогоор 3 сантиметр

the_zoologist_barista / EveryBat

Гахай хоншоорт сарьсан багваахай – амьтны аймагт үнэхээр гуалиг биетэй. Түүний жин ердөө 2-хан грамм. Мьянмар, Тайландын газар нутагт тархжээ.

 

Ируканжи далайн мөгөөрс – 2,5 сантиметр

The New Daily

Өчүүхэн жижигхэн, харахад гэмгүй гэмээр энэ далайн мөгөөрс үнэхээр аюултай амьтан юм. Түүний тэмтрүүлд бусад амьтны эд эрхтнийг мэдээгүй болгох хор бий. Номхон далайн усанд амьдардаг мөгөөрс.

 

Одой гүрвэл – 1,6-1,8 сантиметр

kaprosuchusarcha

Одой гүрвэл – Африк, Мадагаскарын нутаг дэвсгэрт тархсан гайхалтай амьтан.

 

Бага брукеза гэх хамелеон – 1,2 сантиметр

anti_zero

Өөрийгөө гайхалтай нуун далдалж чаддаг амьтан. Газар унасан навчин дунд голцуу амьдардаг. Жижигхэн өт, хорхойгоор хооллоно.

 

Дэнис далайн морь – 1-1,5 сантиметр

juhokarhu_photography / duiken_magazine

Далайн хамгийн жижигхэн амьтанд тооцогддог. Япон, Индонез, Хойд Австрали болон Шинэ Каледонийн эргийн дагуух дулаан усанд тархжээ. Шүрэн аралд наалдаж амьдардаг. Ганцаараа амьдрахыг эрхэмлэдэг амьтан юм.

 

Paedocypris progenetica загас – 10,3 миллиметр

Artydragoon

Дэлхий дээрх хамгийн жижигхэн халуун орны загас. Өвс ургамлаар хучигдсан усанд санд л амьдардаг бөгөөд гэрэлтэй орон зайг тэвчихгүй. Сонирхуулж хэлэхэд, энэ бяцхан амьтан нэгэн гайхалтай ур чадвартай – тэр маш хүчиллэг орчинд амьдарч чаддаг ажээ.

 

Paedophryne мэлхий – 7,7 миллиметр

jejo_andres / FBiodiversidad

Дэлхийн дээрх хамгийн жижигхэн амьтны жин ердөө 0,01 грамм. Микро мэлхий нь Папау-Шинэ Гвинейд амьдардаг бөгөөд газар унасан навчаар хооллодог ажээ. Шөнийн амьдралтай амьтан. Түүний гуагалах чимээ нь хорхой шавж дуугарч байгаа мэт сул сонсогддог.

59
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *