Анхаарлаа төвлөрүүлэхэд тань туслах аргууд

0

Ямар ч салбарт ажилладаг байлаа гэсэн хийж буй зүйлдээ бүрэн төвлөрөх нь амжилтын гол үндэс болдог. Анхаарал сарних үзэгдэл нь ихэнхи хүмүүст түгээмэл тохиолддог ба хурал зөвлөгөөн, найз нөхдийн уулзалт гээд хаана ч таны анхааарал сарниж болох юм. Та бусад хүмүүстэй хамт байхдаа гэнэт өөр зүйлийн тухай бодож төсөөлснөөр анхаарал сарнидаг ба 2000 орчим насанд хүрэгсдийн дунд явуулсан судалгаагаар тэдний 50 хувь нь тухайн хийж буй ажилдаа бүрэн төвлөрч чаддаггүй болох нь тогтоогджээ.

Хэрэв та ямар нэг зүйлийг хийж гүйцэтгэхдээ бүрэн төвлөрч чадахгүй байгаа бол дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээд үзээрэй.

1. Нэгэн зэрэг олон ажил амжуулахаа зогсоо

Woman with digital tablet looking at mobile phone

Олон зүйлийг нэгэн зэрэг хийснээр тодорхой нэг зүйл дээр төвлөрөхөд хэцүү болдог.

Зарим хүмүүс нэгэн зэрэг олон ажлыг амжуулснаар бүтээмж нэмэгддэг гэж үздэг ч энэ нь ажлын гүйцэтгэл болон бүтээмжинд сөргөөр нөлөөлдөг болох нь судалгаагаар тогтоогдсон байна. Хэрвээ та ажлын гүйцэтгэл сайтай байхыг эрхэмлэдэг нэгэн бол тухайн цагт зөвхөн нэг л ажлыг хийж гүйцэтгэхийг хичээгээрэй. Ингэснээр та тухайн хийж буй зүйлдээ илүү төвлөрөх юм.

2.  Бодол санаагаа нэг зүйлд төвлөрүүл

Woman with hair blowing looking out window of car

Хэрвээ та анхаарлаа төвлөрүүлж чадахгүй олон зүйл бодоод эхэлвэл та бодол санаагаа удирдаж нэг зүгт чиглүүлэх хэрэгтэй. Английн нийгэм сэтгэл судлалын байгууллагаас гаргасан судалгаагаар ойр ойрхон бодол санаагаа төвлөрүүлэх дасгал хийдэг бага насны хүүхдүүд бусад зүйлд сатаарах нь бага, анхаарлаа төвлөрүүлэхдээ бусдаасаа илүү байдгийг баталсан байна.

3. Бясалгал хийгээрэй

Анхаарлаа төвлөрүүлэхэд тань туслах аргууд 3

Бусад хамааралгүй зүйлсээс өөрийгөө чөлөөлж хийж буй зүйлдээ бүрэн төвлөрөхөд тань туслах хамгийн сайн арга нь бясалгал болохыг судлаачид олж тогтоосон байна. Өдөр бүр 30 минут бясалгал хийснээр шинэ зүйлийг амархан сурч, анхаарал төвлөрөлт сайжирдаг байна.

4. Технологиос хол хөндий байх

Анхаарлаа төвлөрүүлэхэд тань туслах аргууд 4

Бид ухаалаг утас, олон нийтийн цахим хэрэгслүүд, видео ба цахим тоглоом зэрэгт маш их цаг хугацаа зарцуулдаг шүү дээ. Бага насны хүүхдүүд гар утас, видео тоглоом зэргийг хэтрүүлэн хэрэглэснээр анхаарал төвлөрөлт буурч удаан хугацаагаар ном унших чадваргүй болж байгааг судлаачид олж тогтоосон байна. Ийм л учраас хэрвээ та тухайн хийж буй ажилдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлэхийг хүсч байгаа бол ухаалаг утас, интернэт зэргээс өөрийгөө холдуулаарай.

5. Сурсан зүйлээ бататгаарай

Анхаарлаа төвлөрүүлэхэд тань туслах аргууд 5

Хийж буй ажилдаа анхаарлаа буцааж хандуулах дадлыг гүйцэд эзэмшихийн тулд та дахин дахин сургуулилах хэрэгтэй. Их сургуулилт хийхийн хэрээр таны анхаарлаа зөвхөн нэг зүйл дээр төвлөрүүлэх чадвар тань нэмэгдэх болно.

5
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *