Таны бараг хараагүй ч байж мэдэх загварлаг хулганууд

0

Таны бараг хараагүй ч байж мэдэх загварлаг хулгануудӨнөөдөр дэлхий ертөнцийг Точпад /touchpad/ бүхий лаптоп /laptop/-ууд байлдан дагуулж байгаа ч хулганатай компьютероо хэрэглэсээр байгаа олон хүмүүс бий. Хулгана анх бүтээгдсэнээс хойш үндсэн санаа нь хадгалагдсаар байгаа ч загвар, хэлбэрийн хувьд ихээхэн сайжрал, дэвшлийг агуулах болсон. Аж үйлдвэрийн дизайнерууд тоглоом тоглох болон өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой хамгийн шилдэг хулганыг зохион бүтээхээр ажилласаар байгаа ба тэдний бүтээлүүдийн зарим нь туршилтын шатандаа явж байгаа бол нөгөө заримынх нь бүтээл аль хэдийнээ худалдаанд гарчихаад байгаа юм.

Жет Онг /Jet Ong/-ын Ви Эф /VF/ зөөврийн хулгана
Энэ хулгана одоогоор концепци төдий боловч загварлаг хэлбэр, улаан цагаан өнгөний гоёмсог хослол нь ажлын ширээний гайхалтай чимэг болох болно.
Евгений Леоновын Майкрософт /Microsoft/-д зориулан бүтээсэн ГүүдМүүд /GoodMood/ хулгана
 
Байгальд ээлтэй материал, тав тухтай загвар бүхий энэ хулгана активити сенсор /activity sensor/-той. Цаг гаруй хугацаанд ажилласны дараа хулгана завсарлага авахыг сануулж, гар тань чичиргээ мэдрүүлдэг.
Алест Руковын модон хулгана
 
Ногоон мэдрэмжийг төрүүлэх энэ хулгана байгалийн материалыг ашигласан гэдгээсээ гадна ашиглалтын хугацааг баталгаатай уртасгах явдлыг гол зорилгоо болгожээ.
Жоана Феррейра до Амарал /Joana Ferreira do Amaral/-ын Вуди /Woody/ хулгана
 
Модны навчны хэлбэрийг санагдуулам загвартай энэ хулганыг органик материалаар хийсэн.
Донн Кох /Donn Koh/-ын Майкрософт Арк Точ /Microsoft Arc Touch/ хулгана
 
Цүнхлээд явах үедээ энэ хулганыг тэгшлээд хавтгай болгож болно. Харин ашиглах үедээ тахийлгаад гарт эвтэйхэн хэлбэрт оруулчихна.
Рене Ли /Rene Lee/-гийн Бин /Bean/ хулгана
 
Шош хэлбэрийн энэ хулгана нь ердөө ганцхан мэдрэмтгий ёроолтой ба хоёр ирмэгт нь дарж болно. Тэгш хэмтэй хоёр хажуу нь баруун болон солгой хэрэглэгчдийн аль алиных нь гарт төгс тохирно.
Алекс /Alex/-ын хулгана
Тэгш, гөлгөр гадаргуутай загвар бүхий энэ хулганы дунд хэсэг дэх хөндий нь байнгын хэрэглээнд хөнгөн байхыг зорьсон.
Майкрософтын хязгаарлагдмал тоотойгоор гарсан Экпресс /Express/ хулгана
БлюТрек /BlueTrack/ технологитой учир бараг бүх гадаргуу дээр ажиллах энэ хулгана баруун болон солгой гартай хэрэглэгчдийн аль нь ч хэрэглэж болохоор загвартайн дээр олон тод өнгөтэй учир маш өвөрмөц.
Ли Жикас /Lee Gicas/-ын Пёрл /Pearl/ хулгана
 
Баруун, зүүн, хойшоо, урагшаа дөрвөн чиглэлд тэнхлэгээ тойрч эргэхээр бүтээгдсэн уг хулгана хулганатай ажиллах үед гарыг хамгийн бага ядраахад чиглэжээ.
Мэттью Ноллет /Matthieu Nollet/-ын Кэмел Той /Camel Toe/ хулгана
 
Тэмээний тавхайг санагдуулам энэ хулгана одоо туршилтын шатандаа явж байгаа.
Пьерре Швенке /Pierre Schwenke/-гийн Инфинити /Infinity/ хулгана
 
Женхуй Нг /Zhenghui Ng/-ийн Шен /Xen/ олон талт хулгана
Харь гаригийн хулгана ямар харагдахыг Нг харуулахыг хүсчээ.
Адепт /Adept/ болон Петя Савова нарын Мегалан Спид /Megalan Speed/ хулгана
Спорт машиныг санагдуулам хулгана
Жанг ВуСёк /Jang WooSeok/-ын Жайлед маус /Jailed Mouse/
 
Хэрэглэх явцад хулгана гарын тос, чийгнээс болж гулгамтгай болохыг та үзэн яддаг уу? Тийм бол ган төмөр хүрээ савхнуудтай энэ хулгана үргэлж хуурай байдлыг мэдрүүлнэ.
Златан Менкович /Zlatan Menkovic/-ын Титаниум /Titanium/ хулгана
 
Өндөр чанартай пластик давирхай, неодиниум эргүүлгэн хүрд
Элеком /Elecom/ Эгг /Egg/ хулгана
 
Өндөг хэлбэр нь гарын алганд төгс тохирохын дээр олон өнгө нь сонирхолтой байдлыг төрүүлнэ.
Белкин /Belkin/-ий угаадаг хулгана
 
Усны хамгаалалттай энэ хулгана цэвэр цэмцгэр байдалд дуртай хүмүүст таалагдана.
Жереми Дохерти /Jeremy Doherty/, Саймон Дохерти /Simon Doherty/, Дареен Дохерти /Dareen Doherty/ нарын зохион бүтээсэн Сваровски /Swarovski/ хулгана
 
Сваровскигийн логоны хэлбэрийг агуулсан хулгана
Флип-флоп той /Flip-flop toe/ хулгана
 
Хөлийн хурууны завсраар шургуулдаг хулгана нь урд мөчний хувьд тахир дутуу хүмүүст зориулагдан бүтээгдсэн ба хөлийн хоёр хурууны завсраар шургуулж өмсдөг углаашнаас сэдэлтэйгээр бүтээгджээ.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *