
Туркийн үндэсний гал тогооны соёл нь Османы эзэнт гүрний үеэс өвлөгдөн үлдсэн Балкан, Ойрхи Дорнодын гал тогооноос нилээдгүй зүйлийг шингээсэн байдаг ба нутаг нутгаас шалтгаалан өөр өөр байдаг. Хар тэнгисийн эрэг орчим, Зүүн өмнөд хэсэг, Анатолийн төв хэсэг гэхчилэн бүсчилсэн хэлбэрээр хооллох соёл, өвөрмөц хийц гээд өөр хоорондоо ялгаатай. Дөнэр, кебаб, зутан шөл, лахмажун тэргүүтэй хоолнуудаараа алдартай Турк үндэсний хоолны тухай сэдвийг хөндсөний учир нь энэхүү нийтлэл маань тус улсын нийслэл хотын гудамжин дахь хоол, зоогтой холбоотойд оршиж байгаа юм. Монголчууд бидэнтэй удам судрын хувьд холбогдох Баруун Түрэгүүдийн хойчис гэгдэх Турк улсын соёлын нэгээхэн хэсэгтэй танилцахыг урья.


















































Зочин
2013/10/31 at 00:20
asdf