Хачигт хазуулсан 7 настай охины хөл огт мэдээгүй болж бүр хөдлөхөө больжээ. Хэрэв хугацаа алдсан бол хөлөө алдах хэмжээний аюулд учрах байв… Хачигт хазуулахад илрэх шинж тэмдэг болон үр дагаврууд!

1

Халуун дулааны улирал ирэхэд бид байгальтай ойр байж аялж зугаалахын зэрэгцээ хачигт хазуулах аюул нэмэгддэг. Ихэнх тохиолдолд муу үр дагаварт хүргэхгүй ч гэлээ зарим амьтад аюултай халдвар тээж явдаг. Жишээ нь Лаймын өвчлөл, толбот тууралт тyляреми, анaплазмоз гэх мэт.

chambers35th / instagram

Хачигт хазуулсан хүмүүсийн ихэнх нь шигдсэн хачгийг авч шарxаа цэвэрлээд л хазуулснаа мартчихдаг. Угтаа бол заавал эмчид үзүүлэх ёстой юм. Үүний нэг баталгаа бол 7 настай Женны Ганал охинд тохиолдсон түүх.

boomnboom808 / instagram

Охин бусад хүүхдүүдийн л адил хүүхдийн зусланд  амарчээ. Охиныг зуслангаас гэртээ буцаж ирэхэд ээж нь охины үснээс хэдэн жижигхэн хачиг олж, тэр даруйд охиныхоо үсийг цэвэрлэж хачигнаас салгажээ. Аалзны бүлд хамаарах хачиг хэд хэдэн төрөлтэй гэдгийг ээж нь мэддэггүй байв: хүний бие махбодьтой хүрэлцэж шүргэхэд л хортой бодис ялгаруулах хачиг гэж бий.

boomnboom808 / instagram

Зуслангаас ирснээс хойш Женнагийн хөл бадайрдаг болж, энэ үед ээж нь эрхэлж байна гэж бодоод онцын анхаарал хандуулсангүй. Тун удалгүй охины хөл хөдлөхөө больж бүр мэдээгүй болов. Түүний хөл охины хүссэнээр хөдлөхөө больжээ. Сандарсан ээж нь эмчид үзүүлсний дараа л учрыг нь олж мэджээ. Хачигны шүлcэнд агуулагдах нейрoтоксин охиныг таxир дутуу болгох эрсдэлд оруулсан байна. Охиныг сайтар шинжилж шалгасны эцэст арьсанд нь хачигны биеийн үлдэгдэл байгааг олжээ. Энэ өчүүхэн үлдэгдэл охины биеийг xордуулсаар байсан хэрэг. Хэрвээ тэр үлдэгдлийг цаг алдалгүй гаргаж аваагүй байсан бол аюултай үр дагаварт хүрэх байжээ. Хачигт хазуулсан хүмүүсийн 12% нь ийм аюултай үр дагаварт хүрдэг байна. Аз болж Женнагийн бие сайжирсан юм.

sevans105 / instagram

Түүний энэ байдлыг хачигнаас үүдэлтэй мэдээгүйжилт гэнэ. Бие суларч бадайрах, мэдээгүй болох гэх мэт шинж тэмдгүүд ихэвчлэн захын үе мөчөөр илрэх ч зарим тохиолдолд бүх бие мэдээгүй болох нь ч бий. Хэдий шинж тэмдэг айдаст автуулам ч хачгийг арьснаас бүрэн сугалж авч чадвал илрэх шинж тэмдэг эрс багасдаг. Хачигнаас үүдэлтэй мэдээгүйжилт гэх өвчин түгээмэл биш хэдий ч анхаарал болгоомжтой хандах ёстой юм. Уг өвчин амьсгалын замын системийг гэмтээж, энэ нь үxэлд ч хүргэх аюултайг мартаж болохгүй.

untitledbodies / instagram

Уг өвчин аль ч насны хүнд тохиолдож болох ба ихэвчлэн 8 хүртэлх насны хүүхдүүд илүү эмзэг өртдөг ажээ. Хөл бадайрах, мэдээгүй болох шинж тэмдгээс гадна дараах шинж тэмдгүүд илэрч болзошгүй:

  • Булчин өвдөх
  • Бие сульдаж ядрах
  • Бие арзайх, таагүй болох
instagabzz11 / instagram

Мэдээгүйжилт ихэвчлэн доороос дээш чиглэлд явагдана. Зарим тохиолдолд биеийн зөвхөн нэг талаар ч илэрдэг, баруун эсвэл зүүн. Хачигнаас ялгарсан хорт бодис нь мэдрэлийн эд эсэд нөлөөлж эхлэх тэр үеэс амьсгалын асуудлууд илэрнэ.

ihbrune / instagram

Хачиг нь үсний уг болон хүзүү, суга, бэлэг эрxтний ойр орчим, хурууны завсар, мөн арьсны нугаламтай хэсэгт шигддэг. Тийм учраас байгальд амраад ирэх болгондоо биеэ сайтар шалгаж заншаарай. Ялангуяа бага насны хүүхдийн биеийг сайтар үзэх хэрэгтэй.

iroolavida / instagram

Хачгаас үүдэлтэй мэдээгүйжилттэй тэмцэх цорын ганц шалгарсан арга бол энэ хортой амьтантай таарах магадлалыг аль болох багасгах. Хэрвээ арьсанд шигдсэн бол маш болгоомжтой сугалж аваад дараа нь заавал эмчид үзүүлэх шаардлагатай. Энэ бол хүний эрүүл мэндэд хор xөнөөл авчирч болох цорын ганц аюул биш гэдгийг байнга санаж яваарай.

8
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Д. Онон

    Д. Онон

    2019/07/12 at 10:07

    .

  2. Tuya GD GD

    Tuya GD GD

    2019/07/12 at 12:04

    Аймар юм

  3. Ujin Amar

    Ujin Amar

    2019/07/13 at 00:47

    Myanganbayar Baasanjav

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *