Хамгийн аз жаргалтай 10 мэргэжил

0

Амьдралд юу аз жаргал авчирдаг вэ? гэсэн асуултанд олон хүн эрхэлдэг ажил мэргэжлээ оруулахгүй нь лавтай. Гэхдээ гадны улс орнуудад зарим мэргэжил хүнд аз жаргал авчирдаг нь үнэн бөгөөд тэдгээрээс 10 мэргэжлийг та бүхэнд сонирхуулж байна. Доорх мэргэжлүүдийг олон төрлийн судалгааны үндсэн дээр тулгуурлан сонгожээ.

10. Хувийн туслах

Хувийн туслах гэхээр танд саяхан сургууль төгссөн гэнэн, залуухан хүн, дарангуйлагч дарга босс гэсэн дүр л санаанд орох байх. Бодит амьдрал дээр хувийн туслах байх гэдэг тийм ч муу зүйл биш юм. Тэр ч байтугай тэд жаргалтай хүмүүс бөгөөд тэд бусад олон төрлийн мэргэжилтнүүдээс илүү их тоогоор байдаг гэсэн тооцоо бий. Юуг ч шийдэж чадах супер баатрын дүр – аз жаргал биш гэж үү?

Хамгийн аз жаргалтай 10 мэргэжил 1

9. Сантехникч

Сантехник бол хүний ялгадастай харьцдаг хүн. Гэхдээ тэрхүү ялгадас нь хүний харилцааны ялгадаснаас дээр юм. Сантехник бол өөрөө өөртөө эзэн болсон, ажил төрөлд нь хэн ч саад болдоггүй мэргэжил. Ингэж ажиллах нь оффисын элдэв явуулга дунд орооцолдохоос хол дээр билээ. Түүнээс гадна тэд үргэлж хэрэг болж байдаг учир, тэд ажил төрөлдөө ч сэтгэл хангалуун байдаг.

Хамгийн аз жаргалтай 10 мэргэжил 2

8. Эрдэмтэд

Аз жаргал авчирдаг ажлын нэг шинж бол хүн дуртай зүйлээ хийх явдал юм. Энэ бол шинжлэх ухаанд бүх талаар таарах тодорхойлолт. Эрдэмтэд өөрийн дуртай зүйлдээ бүх л цаг зав, он жилүүдээ зарцуулдаг. Мэдээж улсын төсвөөр санхүүждэг шинжлэх ухааныхан их мөнгөөр цалгихгүй, стресст өртөх магадлалтай ч тэдний бусдад хэрэгтэй байдал, дуртай ажлын төлөө тэр зэргийг тэвчих юу ч биш.

Хамгийн аз жаргалтай 10 мэргэжил 3

7. Цэцэрлэгч

Та хэзээ нэгэн цагт өвс ургамал ургуулах гэж уурлаж бухимдаж байгаа хүн харсан уу? Үгүй л болов уу. Магадгүй цэцэрлэгч гэдэг бол хамгийн сайхан, хамгийн тайван биеийн хүчний ажил байх. Цэцэрлэгч нар мөнгөнд умбаад байхгүй ч тэд аз жаргалтай хүмүүс гэдэгтэй маргах зүйл үгүй. Тэд үргэлж шахам эрүүл агаарт байж, ажлынхаа үр дүнг байнга харж, түүнээсээ жаргал амсаж байдаг хүмүүс.

Хамгийн аз жаргалтай 10 мэргэжил 4

6. Эмч

Эмч хүн бусдын амийг авардаг. Тэгэхээр тэд бол энэ нийгмийн тулах багана. Түүнээс гадна та энэ мэргэжилд дуртай биш л бол та хичнээн чадалтай байсан ч доктор болж чадахгүй. Мөн ажлынхаа үр дүнгээс ер бусын их аз жаргал авдаг хүмүүс.

Хамгийн аз жаргалтай 10 мэргэжил 5

5. PR салбарын ажилтан, маркетер

PR болон маркетинг гэдэг бол цаг хугацаанд амжих гэж давчидсан, асар их өрсөлдөөнтэй, өвөрмөц сэтгэлгээ шаардсан хэцүү ажил. Зарим нэгэнд нь жинхэнэ там бол бусад нөхдөд биелсэн мөрөөдөл нь билээ. Мөнхийн хөдөлгөөн, өөрийгөө таниулах том боломж, өдөр болгоны сонирхолтой даалгавар зэрэг нь энэ төрлийн ажилтнуудад аз жаргал авчрах бөгөөд тэд ажлынхаа үеэр усан дахь загас адил байдаг нэгэн.

Хамгийн аз жаргалтай 10 мэргэжил 6

4. Сувилагч

Докторуудад үргэлж нэр хүнд нь очдог ч сувилагч нар тэргүүн эгнээнд л байдаг хүмүүс. Олонх өвчтөн тэдний анхаарал, халамж тавьдагт нь баярлаж, хайрлаж байдаг билээ. Тийм ч учраас сувилагч нарын ажил хүнд, хэцүү, стресттэй ч тэд ажилдаа дуртай байдаг.

Хамгийн аз жаргалтай 10 мэргэжил 7

3. Багш

Бид бүгд хүүхэд байхдаа хэцүүхэн нөхдүүд байсан нь үнэн. Бүхэл бүтэн анги дүүрэн ядаргаа болсон хүүхдүүдийг зохицуулж байдаг багш байсаар байгаа гэдэг нь ид шид мэт. Шилдэг багш гэдэг бол сурагчдынхаа үйлдлийг зөвхөн тэвчээр гаргаж өнгөрөөдөг биш бас тэдэнтэйгээ ажиллах дуртай хүн юм. Багшийн ажлын ачаалал их, ажиллах цаг урт удаан, цалин мөнгө бага ч сурагчдын үзүүлж буй амжилт нь тэдэнд жаргал бэлэглэдэг билээ.

Хамгийн аз жаргалтай 10 мэргэжил 8

2. Үсчин

Сайн үсчний үс засалт үйлчлүүлэгчид их таашаал өгдөг. Мөн түүнээс гадна үйлчлүүлэгчидтэйгээ ярилцах дотны яриа, найрсаг орчин… гээд бүх л бэрхшээлээ мартмаар.
Учир нь үсчид цэцэрлэгч нарын нэгэн адил өөрийн хөдөлмөрийн үр дүнг шууд харж байдаг учир тэд ажилдаа үнэн дуртай билээ.

Хамгийн аз жаргалтай 10 мэргэжил 9

1. Инженер

Дээр дурьдсан мэргэжлүүдээс хамгийн их аз жаргал бэлэглэдэг мэргэжил бол инженер юм. Яагаад? Хариулт нь их олон. Энэ бол байнга төвөгтэй байдалтай тулгарч шийдэж байдаг, эрдэмтэдтэй адил янз бүрийн санаагаа турших, хэрэгжүүлэх боломжтой, цэцэрлэгч шиг өөрийн хөдөлмөрийн үр дүнгээ харж байх боломжтой гээд олон нөхцөл байгаагаас гадна тэд нийгэмд их эрэлт хэрэгцээтэй, өндөр цалинтай юм.

Хамгийн аз жаргалтай 10 мэргэжил 10

6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/22 at 12:19

    Lol saihan buudah iumaa, santeknigch hiigeed vzehgvi iu her jargaltai baihnav onoodriin tsalingaar?

  2. Зочин

    2015/11/22 at 12:31

    bugd stress nii ajil shuu dee.Sonsohod l goyo ajil.

  3. Oogii Otgondavaa D

    Oogii Otgondavaa D

    2015/11/22 at 13:00

    Durtai2

  4. Зочи

    2015/11/22 at 13:56

    Сэтгэгдэл *cuwilagch law shan ajil bish
    ene niitelsen hvn hgeed vzeesei

  5. Зочин

    2015/11/22 at 16:53

    suvilagch, santehknigch, uschin medehgui uyma jargaltai gevel

  6. ХАХАХАХА

    2015/11/22 at 18:33

    ИНЭЭДТЭЙ ЮМАА ШАЛ ХУДЛАА БГАА БЗДЭЭ

  7. ТЭНЭГ ТЭНЭГ

    2015/11/22 at 18:34

    БҮР ЭСРЭГЭЭРЭЭ БНА ТЭНЭГ БХАА

  8. Зочин

    2015/11/22 at 20:19

    huviin tuslah ch gh shig ter chin mergejil bish odoo hamgiin goe ajil huviin baiguulgiin menejer

  9. Зочин

    2015/11/22 at 20:21

    uschin goe mergejil usee zasuuldaggui hun gj bhgui bas hamgiim goe mergejil zahiral yumd

  10. Batjargal Damdinjav

    Batjargal Damdinjav

    2015/11/22 at 21:09

    Bagshiin ajil hamgiin hund ba buyantai

  11. 1111

    2015/12/23 at 15:49

    manai orond law tohirhoorgu l yum bna amerik zereg ondor hogjiltei ornuud yuiin gehees

  12. Зочин

    2016/01/17 at 07:29

    Ta nar gadaad naad ajilaa higeed uzeech

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *