
Амьдралд тайлбарлаж болохооргүй маш их зүйл байдаг, бид тэр бүхнийг гадарлахын ч аргагүй. Яг л аймшгийн кино шиг гэрэл зураг дээр буусан амьдралын мөчүүд байх юм. Эдгээр гэрэл зурагнуудын аль нь зохиомол, аль нь бодит болохыг бид даанч хэлж чадашгүй нь. Ямар ч тохиолдолд сэтгэл түгшээсэн л гэрэл зургууд санагдлаа.
Гал тогоонд чимээ бас алхаа сонсогдоод байхаар нь энэ гэрэл зургийг авсан юм

Охиноо гэдсэнд байхад нь ЭХО-д харуулсан тэр өдөр хүний царай олж харсан юм. Нүүрний хэлбэрийг нь сайтар ажиглаж харвал бурхан болсон аавыг минь санагдуулаад…

Найз нартайгаа цуг өнгөрүүлсэн нэгэн үдшийн гэрэл зурагны ард…

Найз маань гэрийнхэнтэйгээ зочид буудалд саяхан орж ирлээ гээд зураг явууллаа. Тэр толинд нь юу харагдаад байна?

Урьд өмнө хэзээ ч ийм амжилттай гэрэл зураг дарж байсангүй. Тэнд хүний дүрс харагдаад ч байгаа юм шиг

Өөд болсон эмээ, өвөөгийн гэрт хяналтын камер байдаг юм. Камер хөдөлгөөн мэдрэнгүүтээ л гурван удаа гэрэл зураг дардаг. Нэг зураг дээр ийм зүйл гарчээ

Найз маань шинэ гэртээ нүүж ороод энэ гэрэл зургийг надад явуулсан юм. Нэг л хачин юм байгааг би ч гэсэн эхлээд анзаараагүй

Урьд шөнө манай гэрийн гадаа хэн нэгэн байсан нь тодорхой. Хамгийн сонирхолтой нь, энэ цонх газраас 5 метрийн өндөрт байдаг

Би энэ гэрэл зургийг 1794 оны түүхэн тавернэд авсан юм

Хашааны хяналтын камерт буусан эмэгтэй хүний дүрс. Байшингийн өмнөх эмэгтэй эзэн нь нас бaрсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх

Энэ гэрэл зургийг гэр бүлийн найз авсан юм. Түүний хэлж байгаагаар бол хашааны цаана хэн ч байхгүй гэнэ

Би үүнийг яаж ч тайлбарлаж чадахгүй байгаа юм. Гэрээсээ гараад эргээд хартал намайг ямар нэгэн амьд зүйл үдэж байгааг ойлгосон

Эгч маань дандаа л хэн нэгэн өөрийг нь мөрдөөд байна гэдэг юм. Саяхан гэртээ авсан гэрэл зургаа надад явуулжээ

Төрсөн өдрөө тэмдэглэхээр ойн захад байшин түрээсэлсэн юм. Энэ зургийг санамсаргүй авсан, дараа нь сайтар харсан чинь нэг хачин зүйл ажиглагдлаа

Энэ гэрэл зургийг их сургуулийн багш надад үзүүлсэн юм. Хуучин уурхайд авсан гэрэл зураг. Та тэр толгойг харж байна уу?

Манай хамаатны хяналтын гадна камерт үлдсэн гэрэл зураг

Нохойнуудын гэрэл зураг дээр модны цаана нэг хачин хүн байгааг олж харсан юм. Хэн гэдгийг бид мэдэхгүй, яагаад гэвэл манайх бусдаас алслагдсан арал дээр цөөхүүлээ амьдарцгаадаг. Танихгүй хүн манай арал дээр байхгүй

Энэ гэрэл зураг 15 жилийн настай. Эгч маань саяхан гаргаж ирээд үзжээ. Хаалганы цаана нэг дүрс байгааг дөнгөж сая л анзаарлаа

Энэ гэрэл зургийг 2012 онд сургуулийн байшинг нураахад авчээ. Зурагчин зурагны гэрлийг нэмсний дараа эмэгтэй хүний дүрсийг олж харжээ

Найз маань 7 жилийн өмнө энэ зургийг авсан юм. Хаалганых нь гадаа хэн байгааг одоо болтол ойлгоогүй л яваа

Энэ гэрэл зургийг этгээд хачин үзэгдэл сонирхдог хамгаалалтын албаны ажилтан авчээ. Энэ миний унтлагын өрөөний гэрэл зураг шүү

Манай хашааны хяналтын камерын дарсан гэрэл зураг. Энэ дүрс хэн болохыг бид мэдэхгүй

Эмээ, ач охинтойгоо цуг авахуулсан гэрэл зураг дээр гарсан эмэгтэйн дүрс

Аавдаа хуучин байрнаас хог нoвш гаргахад нь тусалсан юм. Байрнаас буусны дараа хүний дүрс байгааг олж харлаа

Хөршийн маань хяналтын камерт ийм дүрс үлджээ. Тэр айсандаа уйлчихсан, нөхрийгөө иртэл гэртээ орж чадахгүй гээд зогсож байсан юм

Энэ хуучин гэрэл зургийг Фейсбүүкээс оллоо… нарийн яриад хэрэггүй гэж бодлоо

Эгч маань багынхаа гэрэл зурагнаас надад явуулжээ. Хөргөгчний цаана юу харагдаад байна?

Аль зураг хамгийн эвгүйцэм санагдсан бэ?







