
Их Британийн иргэн 12 настай Либерти Баррос төсөөлөхийн аргагүй уян налархай ажээ. Хүн ингэж чадна гэдэгт итгэмээргүй. Тэр “The Incredibles” хүүхэлдэйн киноны Elastigirl-ийг санагдуулам.
Либерти залуу ч гэлээ дэлхийг бараг тойрсон гэж хэлж болно – залуучуудын циркэд байнга урилгаар оролцдог ажээ.

Акробат үзүүлбэр үзүүлдэг бөгөөд түүний үзүүлбэрийг тэр болгон дуурайж хийж чадахгүй.

Хоёр жилийн өмнө “дугуй” гэдэг дасгалыг арайхийж л гүйцэтгэдэг байсан охин шүү дээ. Тэр үед акробатаар өөрийгөө хичээллэнэ гэж огт бодоо ч үгүй байсан биз ээ.
Нэг удаа Рианнагийн Umbrella дуун дээр бүжгийн хөдөлгөөнийг нь дагаж хийж үзжээ. Тэр үед өөрийгөө арагшаагаа маш амархан нугарч байгааг мэдсэн байна.
Тэр цагаас хойш бүх зүйл өөрчлөгджээ. Либерти одоо залуу циркчидтэй цуг дэлхийг тойрон аялж байна. Тэр Тайланд, Малайз, Португали болон АНУ (Холливуд)-д аялан тоглолт хийж өөрийнхөө үзүүлбэрийг үзүүлжээ. Elastigirl гэдэг хоч нь ч түүнд яг тохирсон.
“Өөрийнхөө авьяасыг мэдсэнээс хойш эхлээд маш хачин мэдрэмж төрсөн. Акробатуудыг хэрэгтэй байрлалд нь оруулж байгааг харахад нэг л дасаж өгөхгүй байсан” гэж Либерти дурсан ярьжээ.

Түүний эцэг Рам 32 настай, эх Элизетт 33 настай. Тэд Беркширийн Слау хотод амьдардаг бөгөөд охиныхоо уян налархай байдлыг нь мэдээд бүр алмайрсан гэдэг. Либертигийн аав одоо охиныхоо менежер болжээ: “Охин минь ингэж нугарч чадаж байгаа нь үнэхээр гайхалтай, эмч нар түүнийг яаж ингэж чадаж байгааг гайхаад л байгаа. Либерти минь үнэхээр онцгой охин” гэжээ.
Уян налархай охины зарим нэг гэрэл зураг болон бичлэгүүдийг сонирхоорой
View this post on Instagram
View this post on Instagram


View this post on Instagram









Галсанжамц Дашдаваа
2021/01/10 at 18:34
Бүх нугараачид ийм л байдаг шд. Төсөөлхийн аргагүй ч гэх шиг!!!
А. Ангирмаа
2021/01/10 at 18:37
Галсанжамц Дашдаваа tiishdee Mongold zunduu l bna dag
Demberel Sukhbat
2021/01/11 at 06:39
Eniigee mongoloos oor ulsad postolbol sonirhoh l bh
Baasanjaw Uugii
2021/01/11 at 18:49
Миний монголд ингэж нугардаг охид зөндөө бий
Tvwshinbayr Bolorerdene
2021/01/11 at 19:52
Allaa
Bathuu SHarav
2021/01/12 at 13:25
Mongolchuudiin huvid bol jiriin l neg uzuulber
Erdenee Erka
2021/01/12 at 14:08
Urd nasandaA mongol nugaraach bsan bhoo
Хөлөгүүдийн Ээж Болор
2021/01/12 at 19:46
Монголчуудын хувьд гайхагдахаар шинэ зүйл биш бна
Бөхчулуун Цэцэгсүрэн
2021/01/12 at 20:55
Мундаг
Eznee Eznee
2021/01/13 at 07:13
Галсанжамц Дашдаваа buh nugraacdin bugs nuruunda hurc cddimu
Otgon Altaa
2021/01/13 at 09:43
Монголчууд дэлхийд уран нугаралтаар байлдан дагуулдаг шүү.45,50 нас хүрсэн монгол эмэгтэйчүүд хүртэл нуграад л байна даа
Gereltsogt Munkhjargal
2021/01/13 at 12:11
Манай найз инээс илүү
Tungaa Tungaa
2021/01/13 at 12:38
vneheer aimar nugar ch baina