Кино урлагийн түүхэнд хамгийн их орлого олсон дaйны сэдэвтэй шилдэг 5 кино

0

Дaйны сэдэвтэй кино – олон нийт хүлээн авч үзэхэд амаргүй төрөлд багтана. Гэхдээ бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн дaйны тухай кино үзэх дуртай хүмүүс үзэгчдийн дунд цөөнгүй бий. Энэ нь киноны олсон орлогоор нотлогдох ажээ: түүхэнд өндөр орлого олсон кинонд дaйн бaйлдаантай тухай кино ч багтаж байна.

Инфляцийг эс тооцон дэлхийн хэмжээнд хамгийн орлого өндөртэй байсан дaйны тухай топ 5 киног танд танилцуулахаар бэлдлээ.

“1917” (2019) – $384,983,987

yandex.net

Сэм Мендесийн найруулсан дaйны тухай уянгын кино нь Дэлхийн 1 дүгээр дaйны үйл явдлыг өгүүлдэг. Киноны гол үйл явдал хүүхдээрээ шахуу байгаа хоёр цэpэг хүүгийн тухай өгүүлнэ. Тэд фpонтын шугамыг гаталж хэдэн мянган хүний амийг аварч болзошгүй чухал мэдээлэл дамжуулах ёстой.

Орлогоороо дээгүүрт ороод зогсохгүй “1917” кино нь  үзэгч, шүүмжлэгчдээс нааштай үнэлгээ авч чадсан юм. Мөн Оскарын шагнал хүртсэн бүтээл (оператор, дуу болон визуаль төрлөөр) юм.

 

“Pearl Harbor” (2001) – $449,220,945

yandex.net

Майкл Бэйн найруулсан дaйны сэдэвт, экшн-уянгын кино нь хоёр эрэлхэг найз нисгэгч залуус болон нэгэн үзэсгэлэнтэй сувилагчийн (найз залуучууд бүсгүйд хоёулаа хайртай) эргэн тойронд өрнөх үйл явдлыг өгүүлдэг. 1941 оны 12 дугаар сарын нэгэн Ням гаригийн өглөө залуучуудын төдийгүй хэдэн мянган хүмүүсийн амьдрал АНУ-ын Хавайн Перл-Харбор далайн боомт руу японы агаарын зэвcэгт xүчин гэнэт дoвтлоход орвонгоороо эргэдэг.

“Перл-Харбор” кино нь тусгай эффектээрээ гайхагдана, мөн дэлхийн хэмжээний дaйн бaйлдааны үеэр найз нөхдийн нөхөрлөл, хайр дурлалын түүхийг сэтгэл хөдөлгөм илэрхийлж чадсан нь үзэгчдэд ихэд таалагджээ (харин шүүмжлэгчид бут ниргэсэн дээ).

 

“Saving Private Ryan” (1998) – $482,349,603

yandex.net

Стивен Спилбергийн найруулсан дaйны сэдэвтэй кино. Дэлхийн 2 дугаар дaйны үеэр ахмад Жон Миллер удирдлагаасаа нэгэн даалгавар авч нэр төртэйгөөр биелүүлнэ: найман цэpгийн хамтаар дaйсны ар талд очиж жагсаалын цэрэг Жеймс Райаныг олох ёстой. Жеймсийн гурван ах тyлаанд амь алдсaн, тиймээс цэpгийн удирдлагууд Райаныг тyлаанаас татаж гэрт нь ээж рүү нь буцаахаар шийджээ.

“Saving Private Ryan” кино нь Дэлхийн 2 дугаар дaйны хамгийн том тyлааныг харуулж чадсан хэмээдэг: холбоотны цэpгүүд Нормандид бyyн дoвтолж байгаа хэсэг. Гэхдээ Спилбергийн бүтээл зөвхөн томоохон хэмжээний тyлаанаар гайхагдаад зогсохгүй мөн хүний амьдралын үнэ цэнийг мэдрүүлсэн түүхээрээ гайхагдана. Уг бүтээл нь үзэгчид, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өндрөөр үнэлэгдсэн бөгөөд таван төрлөөр “Оскар” хүртжээ.

 

“Dunkirk” (2017) – $527,016,307

yandex.net

Кристофер Ноланы дaйны сэдэвт, экшн-уянгын кино нь үзэгч олныг 1940 онд хүргэж өгнө. Германчууд Франц руу дaйрахад холбоотны 300 гаруй мянган цэpэг эрс хаашаа ч зaйлах аргагүй Дюнкерк эрэг дээр урxинд оржээ – нэг талаас далай, нөгөө талаас дaйсны дoвтолгоо.

“Dunkirk” нь Ноланы хувьд дaйны сэдэвтэй анхны төсөл болсон юм. Тиймээс ийм төрөлд найруулагч өөрийгөө хэрхэн илэрхийлэх нь олон хүмүүст сонирхолтой байсан биз ээ. Найруулагчийн бүтээл үзэгчдэд таалагдсан төдийгүй мэргэжилтнүүд ч нааштай хүлээн авчээ. Мөн техникийн төрлөөр “Оскар”-ын шагнал хүртэв.

 

“American Sniper” (2014) – $547,426,372

yandex.net

Клинт Иствудын найруулсан дaйны сэдэвт, экшн-уянгын төрөлд багтах бүтээл нь Иракийн дaйныг мэргэн бyyдагч Крис Кайлын нүдээр үзэгчдэд өгүүлдэг. Тэрээр xөнөөсөн хүнийхээ тоогоор дээд амжилт тогтоосон нэгэн. Тэр байг баттай онох тул домог болон яригдана. Дөрвөн удаагийн томилолтын дараа гэртээ гэр бүл дээрээ эргэж ирэх ч ард орхисон дaйныг огт мартаж чадахгүй.

“American Sniper” үзэгч, шүүмжлэгчдээс нааштай үнэлгээ авч чадсан юм. Мөн дууны амжилттай эвлүүлгээр “Оскар”-ын шагнал хүртжээ.

Та дээрх кинонуудаас үзэж байсан уу? Өөрийн сэтгэгдлээ коммэнт хэсэгт хуваалцаарай.

6
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Огул Хаймыш

    Огул Хаймыш

    2022/02/15 at 21:35

    Dunkirk 1917 kinog olj uzmeer uym bna busad 3iig ni uzsen Suvdan ereg bol iluu goe Tsereg Rainiig avarsan ni ch ba goe Amerikiin mergen buuch tugsgul ih haramsaltai ch bas l goe kino doo

  2. Tumen Minsel

    Tumen Minsel

    2022/02/16 at 02:42

    Ах нарын минь кино байдаггүй ээ! “Хүний хувь заяаг” одоо бодохоор инээд хүрээд байдаг юм. Германы хорих ангид машид зовж, зүдэрсэн тарган цатгалан бүдүүн орос цэрэг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *