Та хүүхдээ хэтэрхий их хооллоод байгааг илтгэх 9 шинж тэмдэг. Энэ тухай бодож ч байгаагүй биз?!

4

Хүүхдийн эрүүл мэнд эх хүний хувьд нэн тэргүүний асуудал байдаг. Эхний дүрэм – хүүхэд цатгалан байх ёстой.

Гэхдээ бүрэн эсвэл хэтэртлээ цадсан хүүхэд эрүүл байх болно гэсэн үг биш юм. Дараах шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг сайтар ажиглаарай. Магадгүй та хүүхдийнхээ хоолыг хэтрүүлээд байгаа юм биш биз?

1. Жингийн илүүдэл

Хүүхдийн жин нэмэгдэж байгаа нь сайшаалтай хэрэг. Гэхдээ аливаа зүйл тогтсон хязгаартай байдаг. Хүүхэд калори шатааж чаддаггүй учраас жин нь амархан нэмэгддэг.

 

2. Бааcны байдал

Хэрвээ таны хүүхдийн бааc хатаж, их өмxий байвал та хоолыг нь ихдүүлж байна гэсэн үг.

boldsky

 

3. Байнга унгах

Хүүхэд их хоол идсэний улмаас ходоодны ачаалал хэтэрч гэдэс нь дүүрдэг. Хүүхдийн ходоод тийм их хэмжээний хоол боловсруулах чадалгүй.

 

4. Сүүгээр гулгих

Хүүхэд хоол идсэнийхээ дараа 2-оос илүү удаа гулгиж байгаа бол та түүнийг хэтэрхий их хоолложээ гэсэн үг.

 

5. Угж хоосрохоос өмнө хүүхэд гэдийх, толгойгоо эргүүлэх

Хүүхэд өөрийгөө цадсаныг мэдрэхээрээ толгойгоо эргүүлдэг. Тэр үед нь хүчээр хооллох гэсний хэрэггүй.

boldsky

 

6. Живх нь байнга нойтон байх

Хүүхдээ зөв хооллож байгаа эсэхийг шалгах шалгарсан арга бол өдөрт 4-5 чийгтэй живх солих.

 

7. Нойрны хэмнэл алдагдах

Дүүрэн ходоодтой том хүн ч тайван нойрсож чаддаггүй. Хүүхэд ч мөн адил.

boldsky

 

8. Хүүхэд таагүй байх

Ходоод нь хоолоор хэт дүүрэн байхад хүүхдэд таагүй мэдрэмж төрнө. Ингээд л тавгүйрхэж уйлагнана. Хэтэрхий их хооллосноос болоод гэдэс нь дүүрээд байж болох юм.

 

9. Ходоод нь эвгүйрхэх

Ходоод гэдэсний асуудал үүсэж болно. Гэдэс нь хатуурах, гүйлгэх, хийгээр дүүрэх зэрэг таагүй мэдрэмжүүд мэдрэгдэнэ.

Та хүүхдийнхээ хоолыг тааруулж чаддаг уу?

7
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Burnee Burnee

    Burnee Burnee

    2019/07/12 at 08:08

    Gegee Gerelmaa minii bb

  2. Ariunbold Batgerel

    Ariunbold Batgerel

    2019/07/13 at 03:27

    Batbold Boloroo

  3. Bolormaa Namsrai

    Bolormaa Namsrai

    2019/07/14 at 05:17

    Т. Батчимэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *