Нүүр Зөвлөгөө Халуун орны 9 төрлийн жимсийг гүйцэд болсон эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Халуун орны 9 төрлийн жимсийг гүйцэд болсон эсэхийг хэрхэн мэдэх вэ?

3
0

Шалгаж үзэхэд болсон мэт амттай харагдах халуун орны жимс автал эсрэгээрээ муудсан жимс байх тохиолдол их.

Хамгийн амттай, бүрэн болсон жимсийг хэрхэн сонгох тухай танд танилцуулж байна.

Анар

  • Хальс нь улаанаас тод улаан өнгөтэй, элдэв толбогүй байна.
  • Бүрэн болсон анар нь болоогүйгээсээ хүнд байдаг. Тийм учраас адил хэмжээтэй хоёр жимс үзээд аль хүндийг нь сонгоно.
  • Анар нь барьж үзэхэд хатуу байх ёстой, зөөлөн биш шүү – хөлдөөж гэсгээсэн анар зөөлөрдөг.
  • Анарын толгойн дэлбээ нь ногоон байх ёсгүй – бүрэн боловсроогүй түүхий жимсийг илтгэнэ.

 

Хан боргоцой

  • Хан боргоцойн үнэр хүчтэй үнэртэхгүй, хэт их үнэртээд байвал исэх тал руугаа орсныг илтгэнэ.
  • Хальсан дээр нь хуруугаараа чанга дарахад хонхорхой үлдэж байвал хэт болсон гэж ойлгоно. Хальсны ногоон өнгө болсон эсэхийг тодорхойлохгүй, энэ бол хан боргоцойн төрлийг илтгэнэ. Тийм учраас хан боргоцой сонгохдоо хальсны өнгийг анхаарах бус харин хар толбо байгаа эсэхийг л анхаарна.
  • Бүрэн болсон хан боргоцойн навч ногоон өнгөтэй, захаасаа бага зэрэг хатсан шинжтэй байна. Навч нь бүгд ногооноороо байвал болоогүй байхад нь жимсийг хураасан ажээ.

 

Манго

  • Манго нь шар, ногоон болон улаан өнгөтэй байж болно – өнгөөр нь болсон эсэхийг тодорхойлохгүй харин сортыг л тодорхойлно. Зарим нэг сортын манго болсон ч бай, болоогүй ч бай адилхан өнгөтэй байдаг. Хальсан дээрх хар толбоноос эмээх хэрэггүй – жимсийг бүрэн болсныг илтгэх толбо юм.
  • Барихад хатуу байвал болоогүй гэж үзнэ. Бүрэн болсон манго нь зөөлөн, гэхдээ хөөсөн биш байна. Хальс нь хумсаар амархан арилж байвал исэх гэж байгаа жимс гэж ойлгоно.
  • Бүрэн болсон манго нь амттай, шилмүүст модны үнэрийг санагдуулам үнэртэнэ. Сүүл хэсгээсээ үнэр улам хүчтэй үнэртэнэ.

 

Помело

  • Өнгө нь шар, ногоон эсвэл улбар шар байж болно – энэ бүгд сортоос шалтгаална. Өнгө өнгөөр алагласан жимс бол химийн бордоогоор бордсоныг илтгэнэ.
  • Хатуу помело – шүүслэг болохыг илтгэнэ.
  • Хэлбэрийн хувьд сортоос хамаараад янз бүр – дугуй, лийрэн…

 

Папайя

  • Болсон эсэхийг нь илтгэх анхны шинж тэмдэг бол – шаргал эсвэл улбар шар өнгөтэй хальс. Ногоон өнгө нь болоогүй жимс бөгөөд азид ногоон өнгийн папайяыг хоолондоо хэрэглэдэг ажээ.
  • Бүрэн болсон жимсний хальс нэгэн жигд өнгөтэй байна. Зөөлөн эсэхэд анхаарах хэрэгтэй – хальсны өнгө зөв ч гэсэн хатуу байвал болоогүй гэж ойлгоно.
  • Жижиг хар толбо папайяын амтанд нөлөөлөхгүй, харин том хар толбонууд жимс хэтэрхий болж исэх хандлагатай болсныг илтгэнэ.

 

Маракуйя

  • Үрчлээтсэн хальс – уг жимсийг болсон эсэхийг илтгэх гол шинж тэмдэг. Жигд хальстай байвал бүрэн боловсроогүй гэсэн үг, хэрвээ хэд хоногийн дараа уг жимсийг идэхээр төлөвлөж байгаа бол жигд хальстайг сонгож болно.
  • Бүрэн болсон жимсний хальс нь чернилэн ягаан эсвэл шаргал өнгөтэй байна, энэ бүгд сортоос хамаарна. Ногоон хальс – яг одоо идэхэд тохиромжтой гэж ойлгоно.
  • Маракуйя нь хүнд байх ёстой – 8 см диаметртэй хатаагүй болсон жимс нь ойролцоогоор 50 г орчим байх ажээ.

 

Фейхоа

  • Уг жимсийг сонгохдоо хэмжээг нь анхаарна – томрох тусмаа амттай байна.
  • Болсон жимс нь анхилуун буюу ананасын үнэрийг санагдуулна.
  • Жимсний зөөлөн хэсэг нь цайвар өнгөгүй байх ёстой. Цагаан байвал бүрэн болоогүй жимс гэж үзнэ.
  • Хатуу бол худалдаж авах хэрэггүй, бүрэн болоогүй жимс хатуу байна.

 

Айва

  • Шар өнгөтэй, элдэв толбогүй байвал бүрэн болсон гэж ойлгоно.
  • Болсон айваг барихад хатуу байх бол зөөлөрсөн нь бүрэн болоогүйг илтгэнэ.
  • Хүчтэй үнэр – айва жимс болжээ.
  • Айва жимсний хальсанд ямар ч гэмтэл байх ёсгүй, хальс нь гэмтсэн бол амархан муудна.
  • Айва нь дугуй, лийрэн гээд хэлбэр нь сортоосоо хамаарна.

 

Авокадо

  • Бүрэн болсон авокадогийн хальс нь хүрэн өнгөтэй, харин тод ногоон өнгө нь жимсний сортоос шалтгаална.
  • Сэгсэрч үзэхэд үр нь тогшиж байгаа мэт чимээ гарвал болсон гэж үзнэ.
  • Хальсан дээр нь дарахад хонхорхой үлдвэл авокадо болжээ. Хонхорхой нь эргэж хэвэндээ орохгүй бол жимс хэт болсныг илтгэнэ.
13
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Bundaa Bundaa

    Bundaa Bundaa

    2017/06/10 at 14:28

    barag mnai MGL bdgvi jimsnvvd bnsh dee

  2. Turuu Tuwshin

    Turuu Tuwshin

    2017/06/10 at 16:40

    Баруун тал нь бүрэн гүйцэт болсон байна.

  3. Tserendorj Solongoo

    Tserendorj Solongoo

    2017/06/10 at 19:18

    1

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Их хүч хөдөлмөр зарцуулахгүйгээр турах 10 зөвлөгөө

Хуруугаараа нэг дохиод л бие галбир гуалиг болно гэж байхгүй. Бас хөлсөө дуслуулсан бэлтгэ…