Эсэргүүцлийн янз бүрийн хэлбэрүүдийн зураг

0

Хүн төрөлхтний амьдралын явцад олон янзын үйл явдлууд өрнөж байгаагийн дотор сайн муу олон үйл явдлууд багтаж байгаа. Улс төр, эдийн засаг, байгаль, нийгмийн тэрхүү олон үйл явдал Дэлхийн оршин суугчдын сэтгэл, таашаалд нийцэх, эс нийцэх хоёр талтай. Хүмүүс сэтгэлдээ үл нийцсэн, хүний ёсонд байж боломгүй мэт санагдсан явдлыг эсэргүүцэж, олон нийтээрээ нэгдэн нийлж, үзэл бодлоо илэрхийлэх нь олонтаа. Үүнийг эсэргүүцэл хэмээн нэрлэх бөгөөд эсэргүүцэгчид янз бүрийн арга замаар эсэргүүцлээ илэрхийлдэг.

Суулт, өлсгөлөн, тусгайлан зориулсан хувцаслалт гэх мэт олон хэлбэрээр илрэх эсэргүүцэл өнөөдөр түгээмэл байгаа юм. Хэвлэл мэдээллийнхэн болоод улс орны удирдлагууд, олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж чаддаг эсэргүүцлийн янз бүрийн хэлбэрүүдийг фото зураг хэлбэрээр та бүхэнд танилцуулж байна. Тухлан болгооно уу.

2006.4.14. АНУ-ын Дээд шүүхийн барилгын өмнөх талбайд хүний амьд явах эрхийн төлөөнөө модон загалмай барин зогссон Үндэсний консулын гишүүн, Dr. Paul Schenk-ийг шүүхийн барилгын шатан дээр зогсоо жуулчид харж байна. (Brendan Smialowski – AFP/Getty Images)

2006.8.17. Лондонд амьтны эрхийн төлөө тэмцэгч амьтны махан бүтээгдэхүүнтэй адил байдлаар савлагдан эсэргүүцлээ илэрхийлж байна. (Gareth Cattermole – AFP/Getty Images)

Америкийн гэрэл зурагчин Spencer Tunick Швейцарийн мөсөн гол дээр сайн дурынхныг цуглуулсан бөгөөд Greenpeace-ээс Дэлхийн дулаарлын эсрэг 2007 оны 8-р сарын 18-нд зохион байгуулсан энэхүү компанит ажил нь Дэлхийн дулаарлын тод жишээ болсон хайлж байгаа Альпийн мөсөн голуудын зүг олон нийтийн анхаарлыг татахыг зорьжээ. (Fabrice Coffrini – AFP / Getty Images)

2011.6.18. Барби хүүхэлдэйн хувцас өмссөн ч гартаа гинжит хөрөө бариад барыг хөнөөж байгаа энэ эсэргүүцлийн ажил нь Барби хүүхэлдэйн үйлдвэрлэгч, Дэлхийн хамгийн том тоглоом үйлдвэрлэгч Mattel-ын бүтээгдэхүүнийхээ савлагааны түүхий эдийг Индонезийн халуун орны ойгоос авчирдаг явдлыг эсэргүүцсэн ажиллагаа юм. (Thomas Coex – AFP / Getty Images)

2011.10.3. Нью Йорк хотод болсон Bring Wall Street компанит ажлын эсэргүүцэгчид зомби байдлаар хувцаслаж, буджээ. (Emmanuel Dunand – AFP / Getty Images)

2011.10.3. Нью Йорк, Зуккотти цэцэрлэгт хүрээлэн. Bring Wall Street ажиллагааны оролцогч. (Emmanuel Dunand – AFP / Getty Images)

АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш шиг хувцасласан Code Pink байгууллагын гишүүн, шидсэн шаахай. Энэхүү эсэргүүцлийн ажиллагаа Иракийн ерөнхий сайдтай ерөнхийлөгч Бушийн хийсэн уулзалтын үеэр Буш руу гутал шидсэн Иракийн сэтгүүлчийг хамгаалж, 2008 оны 12-р сарын 17-нд Вашингтонд болжээ. (Alex Wong – AFP / Getty Images)

2010.4.27. Вашингтон. Goldman Sachs Grouр-ын тэргүүн Lloyd Blankfein-ий зургийг гартаа барьсан Code Pink байгууллагын гишүүд түүнийг болон бусад гишүүдийг баривчилсан явдалд хариу хүсэж байна. (Chip Somodevilla – AFP / Getty Images)

2010.3.21. Вашингтонд АНУ-ын Конгрессийн өмнө Флоридагийн Charles Seymour-ын жагсаалд оролцогч. (Mark Wilson – AFP / Getty Images)

2005.11.30. АНУ-ын Дээд шүүхийн өмнө хүний эрхийн төлөө тэмцэгч Lynn Jackson. (Win McNamee – AFP / Getty Images)

2009.5.17. Индианагийн их сургуульд үр хөндөлтийн эсрэг тэмцэгчийг цагдаа нар хүрээлэн зогсчээ. Энэхүү жагсаалд оролцохоор Дэлхийн өнцөг булан бүрээс дэмжигчид ирсэн байна. (Scott Olson – AFP / Getty Images)

2011.11.7. Конгын Ялисика нийгэмлэгийн эсрэг хүч хэрэглэсэн гэж Danzer German модон материалын компанийг эсэргүүцэж, гуалин модон дээр улаан будаг бүхий гарынхаа хээг үлдээж байгаа эсэргүүцэгч. (Kenzo Tribouillard – AFP / Getty Images)

2006.4.19. Edward Hines Jr. VA Hospital эмнэлгийн ойролцоох Вестборо баптист сүмийн эсэргүүцлийн ажиллагааг харж байгаа Иллинойсын Америкийн легионы гишүүд. (Scott Olson – AFP / Getty Images)

2010.10.6. АНУ-ын Үндсэн хуульд анхны нэмэлт өөрчлөлт хийх явдалд хязгаарлалт хийснийг эсэргүүцэн АНУ-ын Дээд шүүхийн өмнө Jacob Phelps-ийн баптист сүмийн гишүүн зогсож байна. (Chip Somodevilla – AFP / Getty Images)

2011.3.22. Лондонд усны үлэмж хэрэглээний эсрэг хийсэн эсэргүүцлийн ажиллагаанд Playboy-ын модель Victoria Aizerman (зүүн), Monica Harris нар зураг авахуулж байна. (Gareth Cattermole – AFP / Getty Images)

2011.10.3. Нью Йоркын Зуккотти цэцэрлэгт хүрээлэнд Bring Wall Street-ийн эсэргүүцэгчид. (Emmanuel Dunand – AFP / Getty Images)

2010.3.16. Вашингтонд эрүүл мэндийн халамжийн өөрчлөлтийг эсэргүүцсэн хэдэн зуун хүмүүс цугларсан юм. (Chip Somodevilla – AFP / Getty Images)

2010.4.6. Гартаа чихмэл нугас барьж, гараа шоколадны сиропоор будсан хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын ажилтан Barbara Holzer Вашингтон дахь BP компаний оффисын өмнө Мексийн буланд тос асгарсныг тус компани үл тоомсорлож байгааг эсэргүүцсэн жагсаалын үеэр. (Chip Somodevilla – AFP / Getty Images)

2007.5.15. Лондон. Рестораны алдарт тогооч Gordon Ramsey-гийн зоогийн газрын өмнө морины өтөг асган эсэргүүцлээ илэрхийлж байгаа People for the Ethical Treatment of Animals байгууллагын гишүүн. (Bruno Vincent – AFP / Getty Images)

2011.9.19. Нью Йоркын Хөрөнгийн биржийн орчимд эдийн засгийн үр ашиггүй системийг эсэргүүцсэн жагсаал. (Michael Nagle – AFP / Getty Images)

2009.9.12. Вашингтонд хорон санаат Joker-ын дүртэй болгосон ерөнхийлөгч Обамагийн хөрөг болон Америкийн хувьсгалын далбаа барьсан эсэргүүцэгч. Холбооны засгийн газар болон түүний өндөр татварыг эсэргүүцсэн хэдэн мянган хүн гудамжинд жагсаж байна. (Brendan Smialowski – AFP / Getty Images)

2009.3.1. Холливуд. Ирак дахь дайны зургаан жилийн явц болон дайныг эсэргүүцэгчид үхсэн хүмүүсийн дүр үзүүлэн эсэргүүцэж байна. (Mark Ralston – AFP / Getty Images)

2010.11.2. Сонгуулийн өдрөөр АНУ-ын Конгрессийн барилгын өмнө комик номын баатар Captain America-г дуурайн хувцасласан Jim Griffin. (Ron Lamkey – AFP / Getty Images)

2010.10.3. Вашингтон дахь эсэргүүцлийн жагсаалын үеэр амран сууж байгаа Code Pink байгууллагын гишүүн. (Chip Somodevilla – AFP / Getty Images)

2011.5.29. Берлинд Brandenburg Gate-ийн баримлын дээр цацраг идэвхийн аюулыг харуулсан тэмдэгт дохиог барьсан тэмцэгч. (Odd Anderson – AFP / Getty Images)

2010.10.29. Мичиганд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн хөрөг бүхий богино ханцуйтай цамц өмссөн эсэргүүцэгч. (Bill Pugliano – AFP / Getty Images)

1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/04/20 at 22:08

    xxa yhav bolj l baishdee

  2. MUNHJARGALTUGULDUR

    2012/04/20 at 22:43

    *** ymuu

  3. Mandii_0224

    2012/04/20 at 22:51

    тэмцлийн ийм олон хэлбэр байдаг гэж нийгмийн хичээл дээр үзэж байгаагүй юм байна шүү гайхалтай

  4. BiBoLPuGi

    2012/04/20 at 23:07

    sonin l ym

  5. Mongolhh

    2012/04/20 at 23:12

    bnaa bn

  6. Sabu

    2012/04/21 at 08:54

    soliotoi2 yum sedhima :))

  7. jerry-man

    2012/04/21 at 10:53

    crazy

  8. StoRm-mN

    2012/04/21 at 12:34

    sonin shuu

  9. StoRm-mN

    2012/04/21 at 12:35

    aa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *