
Оросын Оймякон хот бол дэлхийн хамгийн хүйтэн газарт байрладаг хот. Якутын зүүн хэсэгт, далайн түвшнээс дээш 750 орчим метрийн өндөрт оршдог энэ хот 500 орчим байнгын оршин суугчтай бөгөөд өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг байна. Шинэ Зеландын гэрэл зурагчин Amos Chapple энэ хотод зочилж, дараах зургуудыг авчээ. Тэрээр өөрийн сэтгэгдлийн тухай “Тэнд гудамжнууд нь бүгд хоосон байсан. Би бодохдоо тэднийг хүйтэнд дасчихсан, өдөр тутмын амьдрал нь гудамжинд өнгөрдөг байх гэж бодож байсан. Гэтэл эсрэгээрээ тэнд бүх зүйл дотор өрнөдөг байсан болохоор үнэхээр эзгүй зэлүүд санагдаж байсан.” хэмээжээ.
Хүйтнээс нүүрээ хамгаалж, бээлийгээ хацартаа наасан эмэгтэйн цаана хотын төвд орших Лениний хөшөө харагдаж байна
Якутын анхны захирагч Иван Крафтын хөшөө цастаж мөстсөн байгаа нь
Хотын төвд яваа Якут эмэгтэй. Үйлдвэрүүд, машинууд болон хүмүүсийн үүсгэж байгаа уур, утаа өвлийн турш өтгөн манан болон хөвлөрдөг.
Якутскын төв дэх мөстсөн байшин
Хотын сүм рүү уур цан савсуулан орж ирж байгаа нутгийн эмэгтэй
Якутскын зах дахь саравчинд өвөл дуусахыг хүлээж байгаа зуны гуталнууд
Оймакон хүрэх зам дахь жорлон. Доорх нүхэн дэх хөлдүү ялгадас хурц жад шиг болтлоо овоорон хөлдсөн байсан.
Якутскын хөлдүү автобусны буудал
Якутск дахь дэлхийн хоёрдугаар дайны уналтын дурсгалын цэцэрлэгт хүрээлэн дэх хөлдүү хөшөөнүүд
Якутск болон Оймаконы дундах эзгүй газарт орших Cafe Cuba нэртэй энэ цайны газарт цаа бугын шөл, халуун цайгаар үйлчилдэг.








Lombo Amar
2015/01/31 at 21:57
Fuctuft
Lombo Amar
2015/01/31 at 21:57
Fuctuft
Xatagtai Xoploo
2015/02/01 at 11:20
Xatagtai Xoploo
2015/02/01 at 11:20
Xatagtai Xoploo
2015/02/01 at 11:20
Xatagtai Xoploo
2015/02/01 at 11:20
Xatagtai Xoploo
2015/02/01 at 11:20
Зочинzz
2015/02/01 at 14:14
Сэтгэгдэл *ub basal bna shuu -40
Soko Bazar
2015/02/02 at 03:07
Soko Bazar
2015/02/02 at 03:07
Soko Bazar
2015/02/02 at 03:07
Soko Bazar
2015/02/02 at 03:07
бла бла
2016/11/16 at 21:53
энэ юу ч биш. манай Гулгаа массаж-д ирээд үзчихвэл ч…