
Дэлхий дээрх бүх зүйл өөрийн гэсэн үнэ цэнэтэй. Тэдгээр олон мянган төрөл зүйлсийн юмсын зарим нь хэдхэн зоосны үнэтэй байхад зарим нь хэдэн зуу, хэдэн мянган доллараар үнэлэгдэх жишээтэй. Үүний дундаас бид энэ удаад зөвхөн хамгийн үнэтэй бодисуудын тухай мэдээллийг онцлон хүргэж байна. Үнэ цэнэ, ач холбогдол, агууламж чанараараа тэргүүлж байгаа тэдгээр бодисууд юу болохыг эндээс харцгаая.
1. Ираны белуга түрс /Iranian Beluga Caviar/: 1 грамм нь 35 доллар
Каспийн тэнгисийн энэхүү нарийн идээг ихэвчлэн нимгэн жигнэмэг эсвэл талхан дээр бага хэмжээгээр тавьж иддэг.
2. Метамфетамин /Methamphetamine/: 1 грамм нь 120 доллар
Хөөрөл үүсгэгч нэг төрлийн мансууруулах бодис болох энэ бодис илүү донтуулдаг.
3. Паинит /Painite/: Карат бүр нь 300,000, 600,000 доллар
Геологичид үүнийг дэлхийн хамгийн ховор чулуу байж магадгүй гэж үзэж байгаа. Тод ягаанаас эхлээд хүрэн гээд харах өнцгөөсөө хамаарч өөр өөр өнгө харуулдаг энэ чулууг 1950-иад оны үед Мянмарын умард хэсгээс Arthur C.D. Pain олж илрүүлжээ.
4. Эсрэг бодис /Antimatter/: 1 грамм нь 100 их наяд доллар
Алс зайн сансрын аялалын түлш болгон хэрэглэж болох бодис гэж үзэж байгаа.
5. Тритий /Tritium/: 1 грамм нь 30,000 доллар
Устөрөгчийн радио идэвхт изотоп болох энэ бодисыг олон нийтийн газруудад хаа сайгүй байх өөрөө гэрэлтдэг гарцын тэмдэгт ашигладаг.
6. Очир алмааз: Карат нь 13,000 доллар, 1 грамм нь 65,000 доллар
Гайхалтай хатуу чанараараа алдартай энэ чулууг гоёл чимэглэлийн шигтгээ эсвэл аж үйлдвэрийн зорилгоор ашигладаг.
7. Геройн: Өндөр чанартай геройн 1 грамм нь 110 орчим долларын үнэтэй
Татаж, сорж, тарьж хэрэглэдэг энэ мансууруулах бодис сэтгэл хөөрлийн өндөр түвшинд хүргэдэг.
8. Лизергийн хүчил /LSD/: Талст хэлбэрээрээ 1 грамм нь 3,000 доллар
Хий юм харагдуулж нөлөөлдөг мансууруулах бодис.
9. Creme de la Mer: 1 грамм нь 70 доллар
Estée Lauder-ын нэрийн бүтээгдэхүүн Creme de la Mer чийгшүүлэгч тосыг анх НАСА-гийн физикч түлэгдэлтийг анагаах зорилгоор бүтээжээ.
10. Тааффеит /Taaffeite/: Карат нь 2,500-20,000 доллар /1 карат нь 0,2 граммтай тэнцдэг/
Гоёмсог цайвар ягаанаас гүн хөх ягаан өнгөтэй хүртэл өнгөтэй байдаг энэ чулуу нь очир алмаазнаас 1 сая дахин ховор байж магадгүй. Шриланкын усанд автсан нугаас голчлон олддог энэ чулуу бага зэрэг зөөлөн бүтэцтэй ч үнэт эдлэлд тусгайлан ашиглагддаг.
11. Калифорниум-252 /Californium-252/: 1 грамм нь 27 сая доллар
Калифорниумын энэ изотопыг бусад материалын хайгуулд ашигладаг. Нейтроны идэвхжил гэж нэрлэх процессоор үүгээр алт, мөнгөний хүдрийг тодорхойлдог. Нейтрон чийглэг хэмжигчээр ашиглах үед тосны цооног дахь ус, тосны хэмжээг илрүүлнэ.
12. Хирсний эвэр: 1 грамм нь 55 доллар
Хавдрыг анагаадаг, эрүүл мэндийн бусад ач холбогдолтой гэсэн шалтгаанаар хирсийг маш олноор нь агнаж байгаа нь энэ амьтныг устаж үгүй болоход хүргээд байгаа.
13. Плутони /Plutonium/: 1 грамм нь 4,000 орчим доллар
Хэд хэдэн төрлийн радио идэвхт плутони байдаг ба тэдгээр нь 88-80 сая жилийн настай. Цөмийн эрчим хүч, сансрын хөлөг зэрэгт ашиглагддаг энэ бодисыг цөмийн зэвсэгт ч мөн ашигладаг.
14. Платин /Platinum/: 1 грамм нь 48 доллар
Цомог хийхэд хэрэглэгддэгээс гадна олон төрлийн туршилт, шинжлэх ухааны процесс, зарим хавдрын эсрэг эмчилгээнд катализатор болгон хэрэглэдэг.
15. Алт: 1 грамм нь 38,81 доллар
Гоёл чимэглэлээс гадна нэр сүрийн илэрхийлэл болгож, хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэдэг.
16. Родий /Rhodium/: 1 грамм нь 45 доллар
Автомашинд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад ашигладаг.
17. Гүргэм /Saffron/: 1 грамм нь 11,13 доллар
Крокус цэцгийн голын дохиуруудыг бүрхсэн шар эсвэл улаан бодис бөгөөд хэдэн зууны туршид хоол хүнс, эм болгон хэрэглэж иржээ.
18. Цагаан малтуу мөөг: 1 грамм нь 5 доллар
Улирлын чанартай энэ мөөгийг бараг бүх хоолонд үрж эсвэл нимгэн холтос байдлаар үрж хийдэг. Мөн тосонд хандлаад олон төрлийн хоолонд хэрэглэж болно.
19. Крак кокайн /Crack Cocaine/: 1 грамм нь 600 хүртэл доллар
Кокайнаас гаргаж авдаг өндөр нөлөө бүхий аюултай тоглоом.








Dugar Nawag
2015/02/02 at 10:55
8989