Маникюрын мастер танд хэлэлгүй нуугаад өнгөрүүлэх, хумсны эрүүл мэндийг тодорхойлох 6 шинж тэмдэг

0

Одоо ч хаа сайгүй л маникюрын салон байдаг болж дээ. Улам ч их болох биз, яг л кафе шиг. Эмэгтэйчүүд гоёмсог хумсгүйгээр өөрийгөө төсөөлж чадахааргүй болсон энэ цагт хамгийн сайн мэргэжилтэнг өөртөө яаж олж авах вэ? Мэргэжилтнүүд танд ямар үйлчилгээ санал болгох ёсгүй болон хумсны эрүүл мэндийн талаар зарим нэг нууцыг танд дэлгэе.

1. Хумсны махыг авах ёсгүй

Oleksii Biriukov / Shutterstock.com

Маникюрын мэргэжилтнүүд нэмэлт үйлчилгээ санал болгох замаар авах мөнгөө нэмэгдүүлдэг. Жишээ нь, хумсны махыг авахуулснаар таны хумсыг гэмтээж байгаа юм. Хумсны мах нь хумсыг нян, халдвараас хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр хатсан эсвэл сөрвийсөн арьсны хэсгийг л авахыг гуйгаарай. Хумсны махыг бүхэлд нь авч огт болохгүйг анхаар.

 

2. Ариутгаагүй хэрэгсэл ашиглах ёсгүй

beautymedpk / Instagram

Ихэнх мастерууд хэрэгслээ сайн ариутгадаг, гэхдээ зарим нэг нь ариутгасан болоод л дахин ашигладаг. Ариун цэврийн стандартыг сахих үүднээс дараах хүчин зүйлсэд анхаарал хандуулаарай: үйлчлүүлэгч ирээд суухад гараа тогтмол угааж байгаа эсэх, тусгай зөвшөөрөл байгаа эсэх, хэрэгсэл ариутгах бодис байгаа эсэх. Байнга үйлчлүүлдэг салондоо өөрийнхөө хэрэгслийг авч очихыг хичээгээрэй.

 

3. Арчилгаа хийж байгаа мэт харагдуулах ёсгүй

Alexander Lukatskiy / Shutterstock.com

Ихэнх мастерууд асуудлыг шийдэхгүй зөвхөн далдлахыг хүсдэг. Тиймээс хумсны эмчилгээний оронд асуудлыг хиймэл хумсаар нуух санал тавьдаг байна. Гоё харагдах хэдий ч үнэндээ уг зүйл хумсанд маш сөргөөр нөлөөлөх юм. Хумс орчим ямар нэгэн асуудал байгаа л бол мэргэжлийн эмчид хандан үзүүлэх ёстой шүү.

 

4. Хумсны будгийг хааш яаш цэвэрлэх ёсгүй

Selora / Shutterstock.com

Ихэнх мастерууд өмнөх будгийг тэгэсхийгээд л арилгасан болдог. Үүнээс болоод хумс хуурайшиж хугарамтгай болдог гэдгийг анхаар. Мэргэжилдээ үнэнч, үйлчлүүлэгчдээ анхаарал тавьдаг мэргэжилтэн будгийг бүрэн арилгаж дуусгаад хумсны толинд шим тэжээл, чийгшил өгөх тусгай тос түрхдэг.

 

5. Цэврүүг мэргэжлийн бус аргаар авах ёсгүй

Marcel Jancovic / Shutterstock.com

Мэргэжилтнээсээ цэврүүг аваад өгөөч гэж гуйх үйлчлүүлэгч цөөнгүй бий. Нэгэнт л ороод ирсэн үйлчлүүлэгчид нэмэлт үйлчилгээ үзүүлчихээд ахиухан мөнгө авахыг хүсэлгүй л яах вэ. Гэхдээ мэргэжлийн ур чадваргүй бол цэврүүг авч болохгүй. Маникюрын салоны ажилтан танд анагаахын гэрчилгээ үзүүлээгүй л бол ийм хүсэлт бүү тавь. Цэврүүг авч байх үед халдвар орох магадлал тун өндөр. Тиймээс залхууралгүй эмнэлэг орж мэргэжлийн эмчийн туслалцаа аваарай.

 

6. Шигдэж ургасан хумсыг эмчлэх ёсгүй

Шигдэж орсон хумс нь педикюрийн мастерын хийх ёстой ажил биш. Энэ өвчнөөс салахын тулд заавал эмнэлэгт очих хэрэгтэй. Мэргэжлийн бус хүнээр шигдсэн хумсыг янзлуулах нь нөхцөл байдлыг хүндрүүлэх аюултайг анхаараарай.

Дээрх 6 үйлчилгээг педикюрын мастер танд үзүүлэх ёсгүй. Үйлчлүүлэгчийн хувьд та түүнээс мэргэжлийн гэрчилгээ, ариун цэврийн шаардлага хангасан эсэхийг асууж лавлах бүрэн эрхтэй. Ингэснээр та эрүүл мэнддээ аюул учруулахгүй байж чадна.

6
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *