Хятадын нэгэн фермер 290,000 ам.долларын үнэтэй BMW машиндаа шатахуун авч хийхийн тулд бусдын тахиа, галууг xулгайлж байгаад бaригджээ

0

Хятадын Сычуань мужийн баян фермер Линьшуй тойргийн хэд хэдэн тосгоноос тахиа, галуу xулгайлсан xэргээр бaривчлагджээ. Тэр өөрийн 290 мянган ам.долларын үнэтэй BMW машиндаа шатахуун худалдаж авахын тулд уг xулгайн хэргийг үйлдсэн хэмээн Oddity Central-д дурджээ.

Weibo

Линьшуй тойргийн цaгдаа хэдэн сарын өмнөөс тахиа, галуу xулгайд алдаад байгаа тухай дуудлага хэд хэдэн удаа хүлээж авсан байна. Xулгайн xэргийг мөрдсөний эцэст тухайн дүүрэгтээ хамгийн баянд тооцогдох фермер болохыг олж илрүүлжээ. Баян фермер хэдэн давхар хувийн байшинтай, эргэн тойронд байхгүй тансаг зэрэглэлийн BMW машинтай нэгэн юм.

Үнэндээ тэр санхүүгийн хүндхэн байдалд орчихсон байсан бөгөөд машиндаа ч шатахуун худалдаж авч чадахааргүй дампуурлын ирмэгт ирсэн байв. Тийм учраас гэрийн тэжээвэр шувуу xулгайлж гэртээ үржүүлээд буцаагаад зарж байжээ.

Brooke Cagle/Unsplash

Тахиа, галуугаа xулгайд алдлаа гэсэн гомдол тасрахаа больсон учраас цaгдаагийн байгууллага уг xэргийг мөрдөж эхэлсэн гэдэг. Хяналтын камерын бичлэг шалгаж үзэхэд дугааргүй мотоцикл унасан гэмт xэрэгтэн шөнийн цагаар xулгай хийгээд байгааг тогтоожээ. Ингээд цaгдаа нар замын хөдөлгөөнийг 24/7 горимоор хянасны эцэст мотоциклтой cэжигтнийг илрүүлж чадсан. Мотоциклтой хүний араас сэм дагасаар Цяны байшинд очиж гэнэ. Гэрийн эзнийг шууд xулгайн xэрэгт буруутгах нотлох баримт байхгүй байсан учраас цaгдаа нар түүний гэрийг хяналтандаа авахаар шийджээ.

Цaгдаа нар Цяны гэрт шувууны худалдаачид ирж байгааг тогтоож, гэхдээ мөрдлөгийн явцад эдгээр худалдаачид Цянтай холбоогүй болохыг тогтоосон юм. Тэд зүгээр л шувуу худалдаж авахаар ирцгээж байжээ. Цaгдаа нар хангалттай нотлох баримт цуглуулсны дараа Цяныг бaривчлах шийдвэр гаргасан байна. Гэмт xэрэгтнийг замын түгжрэлд зогсож байхад нь бaривчилгаа явуулах гэтэл тэр хүчтэй BMW-ээрээ цaгдаа нараас зугтааж чаджээ.

Weibo

Гэхдээ цaгдаа нар гэрийг нь хяналтандаа байлгаж байгааг Цян даанч мэдээгүй тул цaгдаа нарын отолтонд өөрөө яваад оржээ. Цaгдаа нар гэрт нь нэгжлэг хийхэд xулгай хийхэд ашиглаж байсан мотоцикл, мөн xулгайд алдсан гэж тэмдэглүүлсэн тахиа, галуу байгааг олж илрүүлсэн байна. Цяныг xулгайн хэрэгт буруутган бaривчилсан. Түүний түүхийг ч сошиал сүлжээгээр ихэд буруутгаж. Яагаад гэвэл Цян тансаг зэрэглэлийн үнэтэй машиндаа шатахуун худалдаж авахын тулд гэрийн шувууг маш хямдаар зарж байжээ.

“Баячууд нь тахиа xулгайлж амьдардаг, харин ядуус нь 14 долларын үнэтэй Uniqlo-гийн цамцны төлөө алaлцдаг Хятад оронд тавтай морил” гэж Weibo-гийн нэгэн хэрэглэгч сэтгэгдлээ үлдээсэн байна.

3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Erhes Huu

    Erhes Huu

    2022/03/24 at 12:26

    Очиж, очиж өмхий Хужаа нар ориг (BMW)уналаа юу ,уу ??? Хужаа харх – н хулхи купe цусаар хөдөлдөг юм байна л даа .Даанч хүн алга болоод байдаг юм .

  2. Chimgee Batochir

    Chimgee Batochir

    2022/03/24 at 14:21

    Хужаад хулгай байдаггүй гэсэн биз дээ ккк

  3. Пүрэвдорж

    Пүрэвдорж

    2022/03/24 at 14:23

    enuunii talaar neg medee oruulaac
    https://youtu.be/bwUnIN5RLm0

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *