Алаг дэлхий дээр өрнөж буй хүн төрөлхтний өдөр бүрийн амьдрал

0

Алаг дэлхий дээр өрнөж буй хүн төрөлхтний өдөр бүрийн амьдрал


Бөөрөнхий Дэлхийн бөөрөн дээр амьдарч байгаа хүн төрөлхтний амьдрал жам ёсныхоо дагуу өрнөсөөр байна. Нэг хэсэг нь хорвоо ертөнцийг орхин одож байхад нөгөө талд нь Дэлхийн шинэ иргэд мэндэлж, аз жаргал, баяр баясгалан, уйтгар гуниг, үймээн самуун ээлжлэн өрнөж байна. Дэлхийд дуурсагдсан том гүрнээс эхлээд хот дотор орших маш жижигхэн улс хүртэл олон улс гүрнүүд Дэлхий дээр оршиж байдгаас тус улсуудад өдөр бүр өрнөж байдаг амьдралын үйл явц, дүр зургийг харуулсан фото багцыг сайтынхаа эрхэм үзэгч та бүхний өмнө дэлгэж байна.Та бидний амьдарч, амьсгалж, ажиллаж хөдөлмөрлөж байгаа яг өнөөдрийн энэ өдөр Дэлхийн улс орнуудын нэг өдрийн, нэг цаг мөчийн амьдрал хэрхэн өнгөрч байгааг дараах зургуудаас тухлан үзээрэй.
2012.3.16. Катмандугийн зах дахь Бхактапур хотын хаагдсан дэлгүүрийн довжоон дээр теннис тоглож байгаа непаль хүүхдүүд.

2012.3.9. Братиславын өмнөд хэсэгт 55 милийн зайд орших Дунайска Стредэд гэрийнхээ ойролцоо зогсож байгаа Batman шиг хувцасласан словак эр Золтан Кохари. 26 настай Золтан Кохари ус, цахилгаан, халаалтгүй, хаягдсан байшинд ганцаараа амьдардаг бөгөөд нутгийнхныхаа хувьд Batman хэмээн алдаршжээ. Хэдийгээр тэрээр гэмт хэрэгтнүүдтэй тулалддаггүй боловч үнэн шударга шүүхэд итгэж, цагдаа нарт туслахыг хүсдэг байна. Өдөр тутмын амьдралыг аюулгүй, хялбархан байлгахыг хичээдэг тэрээр маш ядуу, амьдрахад хэрэгтэй зүйл түүнд огт байдаггүй учир нутгийнхан нь түүнийг хооллож ундалдаг байна.

2012.3.26. Кабулын толгод дээрх морьтон афганчууд.

2012.3.31. Алабамагийн Монтгомери хотод Дэлхийн цагаар хятад дэнлүү хөөргөж байгаа Каролин, Жеффри Берне нар. Жил бүрийн 3-р сарын хамгийн сүүлийн Бямба гаригт Дэлхийн цаг тохиодог ба Дэлхийн олон улс орон мөчийг орон нутгийн цагаар 20:30 цагт яг нэг цагийн турш бүх гэрлээ унтрааж тэмдэглэдэг.

2012.3.22. Алабамагийн Хартселд бороо орсон өдрийн дараа шалбааган дундуур дугуй унан явж байгаа Опал Косби.

2012.3.21. Хятадын Шанхай хот дахь аквариумд далайн залхаг харан зогсож байгаа охин.

2012.3.17. Айова мужийн Дубукед Harley-Davidson мотоциклын ард суун явж байгаа нохой.

2012.3.26. Калифорний Мэрисвиллд Эллис нуурын ойролцоо замын хашлага өөд авирч байгаа нугасны дэгдээхэйнүүд.

2012.3.6. Иерусалимын Меа-Шеарим дүүрэгт төгс ортодокс еврей эмэгтэйчүүдийн дэргэдүүр өнгөрөн явж байна.

2012.3.18. Катмандуд непаль охин дээс тоглож байна.

2012.3.30. Равалпинди хотын паркд босоо тойрог зам дээр мотоциклоор давхиж байгаа 47 настай Риаз Акбарыг харж байгаа Пакистанчууд.

2012.3.17. Виржиниа мужийн зочид буудалд Гэгээн Балдрикын өдрөөр шинэ төрхөө харан баярлаж байгаа 10 настай Лорен.

2012.3.16. Пакистан, Пешавар. Бүтээлэг оёж зарж, худалдаалан амьдардаг настай эр даавуунуудаа зөөж байна.

2012.3.28. Хятад, Бээжин. Загварын шоуны өмнө тайз руу харж байгаа охин.

2012.3.10. Техас, Абилин. Ковбойчуудын тэмцээнд оролцохын өмнө сунгалт хийж байгаа Жей Морроу.

2012.3.24. Флоридагийн Жексонвилл дэх Тайе Браун Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн спорт цогцолборт тэмцээнд уралдаанд оролцож байхдаа шаварт унаж байгаа эр.

2012.3.14. Карачигийн ядуусын хороололд тоглоом дээр тоглож байгаа пакистан хүүхдүүд.

2012.3.28. Малайзын Куала Лумпурын захад будааны талбайд ажиллаж байгаа тариачин эмэгтэй.

2012.3.16. Миннесотагийн Винонад Жефферсоны бага сургуулийн хоёрдугаар ангийн сурагчид Дэлхий ертөнцийн аялал нэртэй видео үзэж байна.

2012.3.27. Мянмар, Янгон. Голын ойролцоо бөмбөг тоглож байгаа хөвгүүд.

2012.3.23. Огайо, Сигнетийн ойролцоо сургуулилтийн үеэр голын дээгүүр олсоор гарч байгаа цэргийн сургуулийн сонсогч Дэвид Хой.

2012.3.22. Пакистан, Исламабад. Хотын зах дахь ядуусын хороололд Афганий дүрвэгч хүүхдүүд тоглож байна.

2012.3.13. Орегон мужийн Кокилд найзуудтайгаа цасаар байлдаж байгаа Иллиан Портер.

2012.3.23. Филадельфийн Риттенхаус талбайд модны унасан цэцэгсийн дээгүүр алхаж байгаа 18 сартай Лиам Фокс.

2012.3.30. Пенсильван, Пальмир. Бага сургууль дотор Жеймс Хейл гахай үнсэж байна. Хейл тус сургуулийн сурагчдыг сарын дотор 3000 ном уншиж чадвал гахай үнсэнэ гэж амалсан бөгөөд сурагчид мөн тооны номыг уншиж чадсан учир гахай үнсэж байгаа ажээ.

Мемфисийн их сургуулийн оюутнууд болох Мейсон Лин, Кристина Данг нар сумогийн тэмцээнд оролцож байна.

2012.3.13. Серби, Белград. Цэцэрлэгт хүрээлэнд гүйснийхээ дараа сунгалтын дасгал хийж байгаа ахмад настан.

2012.3.14. Сингапурын хүн ихтэй гудамжинд Jack of Spades-тай адилаар хувцасласан охин.

2012.3.16. Теннеси мужийн Ноксвиллд шүд цайруулах эмчилгээ хийлгэж байгаа Крисс Болл.

2012.3.18. Теннеси мужийн Мемфисийн сүмд үйлчилж байгаа пап Портер жүжиглэлт үзүүлж байна. Энэхүү сүм нь 40 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа юм.

2012.3.27. XVI Santyaego de Cuba бенедикт папын айлчилсан түүхэн айлчлалын дараа гудамжинд хөгжим тоглож байгаа хөгжимчид.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. WADE_GREET

    2012/04/18 at 16:17

    adminuda 1 huselt bna 2k12 g hamgin sulin roster patchtai hiij ugj tus boloch pls

  2. Mongolhh

    2012/04/18 at 16:55

    bnaa bn

  3. MUNHJARGALTUGULDUR

    2012/04/18 at 17:02

    goy shine togloom nemj uguuch assisangreed revelotion ymuu

  4. StoRm-mN

    2012/04/18 at 17:32

    aaa

  5. Зочин

    2012/04/18 at 17:37

    та бүхэн http://www.tonitv.tk -сайтаар гадаад болон монгол сувгуудыг үзэх боломжтой боллоо.биднийг дэмжиж like дарна уу.баярлалаа…

  6. badrah94

    2012/04/18 at 18:11

    sonirholtoi

  7. 6yM644

    2012/04/18 at 20:59

    unenshdee

  8. Зочин

    2012/04/19 at 08:44

    eh delhii mini saihaan

  9. jerry-man

    2012/04/19 at 15:08

    yum yum boldin bn da

  10. Зочин

    2015/10/17 at 17:25

    Сэтгэгдэл *Хотын төвд томоохон Худалдаа Үйлчилгээний төвд талбай зарж байна.
    Хотын А бүсэд байрлалтай СБД 11-р хороолол, хуучнаар 4-н уул зах болон Номин Хайпер маркетийн суурин дээр баригдсан “САРУУЛ ХОТХОН ЦОГЦОЛБОР”-т урсдаг шаттай 1,2 давхар үйлчилгээний талбайд хэсэгчлэн болон бөөнөөр нь захиалга авч эхэллээ. 2016 оны 02 сард ашиглалтанд орно.
    Утас: 9989-9448, 8901-3858, 9181-8383

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *