Өрөөсөн хөл нь 45 кг жинтэй хөгжлийн бэрхшээлтэй боловч өөрийгөө байгаагаар нь хайрлаж сурч, амжилттай модель болсон бүсгүйн түүх

0

Өдгөө 24 настай загвар өмсөгч Mahogany Geter тун ховор төрлийн хөгжлийн бэрхшээлтэй төрсөн юм. Түүний өрөөсөн хөл нь 45 кг жинтэй бөгөөд бага насны хүнд хэцүү, ялгаварлан гадуурхагдсан орчноос өнөөгийн алдар нэрийг өөрийн хүчээр олж авчээ. Манай сайт уншигч танд түүний амьдралын түүхийг хүргэж байна.

Ховор төрлийн өвчнийг тээж төрсөн нь.

© lymph.goddess23 / Instagram

АНУ-ын Tennessee мужаас гаралтай Mahogany Geter-ийн зүүн хөл нь ховор төрлийн өвчний улмаас 45 кг жинтэй болж томорчээ. Линфедема хэмээн нэрлэдэг энэ өвчин нь биеийн зөөлөн эдэд хэт их шингэн цуглуулснаар бие хөөх шалтгаан болдог ажээ. Харин Mahogany Geter-ийн хувьд энэ өвчин түүний зүүн хөлийг хэт томруулахад хүргэжээ.

© lymph.goddess23 / Instagram

Бага насандаа алхаж чадахгүй байсан түүнд эмч нар дээрх өвчний оношийг тавьж байжээ. Тэрээр дэндүү хүнд хөлтэй байх нь түүний бүх хүчийг бардаг талаар ярьж байсан бөгөөд физик эмчилгээ болон иллэг хийх замаар хуримтлагдсан шингэний хэмжээг тэнцвэртэй байлгадаг аж.

 

Өсвөр насандаа хүнд хэцүүг даван туулсан.

© lymph.goddess23 / Instagram

Тэрээр “Хүмүүс намайг үргэлж л гайхаж хардаг байсан нь надад их хүнд тусдаг байсан. Тэр хүмүүсийн харц, хандлага миний сэтгэл зүйд сөргөөр нөлөө үзүүлдэг байсан” хэмээн өсвөр насны дурсамжаа хуваалцаж байв.

© lymph.goddess23 / Instagram

Түүнчлэн тэрээр хүүхэд насандаа өөртөө хэзээ ч сэтгэл хангалуун байж үзээгүй төдийгүй ганцаараа сэтгэлээ онгойлгох гэж уйлах явдал олон гардаг байсан ажээ. Олон эмч нар түүнийг мэс ажилбарт оруулах санал тавьж байсан ч тэрээр цаг ямагт татгалзаж иржээ. Учир нь мэс ажилбар хийсэн ч түүний өвчнийг ч бүрэн илааршуулж чадахгүй тул өөрөөрөө байхыг сонгосон аж.

 

2017 оноос загвар өмсөж эхэлсэн нь.

© lymph.goddess23 / Instagram

2017 онд нэгэн гэрэл зурагчин түүнийг Walmart-Д ажиллаж байх үед олж харснаар түүний амьдрал эрс өөрчлөгджээ. Тэрээр түүнд модель болох санал тавьсан бөгөөд тэр үед удаан бодсоны эцэст өөрийгөө нээж, бусдад харуулах цаг болсон гэж үзээд хүлээж авчээ.

© lymph.goddess23 / Instagram

Ийнхүү модель хийх болсноор түүний бичлэг YouTube сүлжээнд хурдтай тархаж, 10 сая гаруй үзэлттэй болж, Инстаграм болон бусад сүлжээнүүдэд ч алдаршиж эхэлжээ. Энэ тухай тэрээр “Цахим сүлжээнээс ихэвчлэн би эерэг зүйлс их сонсож, харах болсон. Миний энэ туршлага өөрөө өөртөө сэтгэл хангалуун байж чаддаггүй хүмүүст нэгийг бодогдуулах биз ээ” хэмээн ярьж байжээ.

 

Тэрээр бусдад өөрөөрөө байхын сайхныг харуулах зорилготой.

© lymph.goddess23 / Instagram

Хэдийгээр цахим сүлжээнд асар олон хүнээс эерэг сэтгэгдэл хүлээн авсаар байгаа ч түүнийг шоглох, сөргөөр бичих зүйлс байсаар байгаа аж. Гэвч тэрээр “Намайг шоглохоос илүү зөвөөр хүлээн авдаг хүмүүс олон” хэмээн өөдрөг байдаг тухайгаа мөн дурджээ.

© lymph.goddess23 / Instagram

Тэрээр илүү амжилттай, олны танил модель болохыг хүсдэг бөгөөд хэрэв амжилтад хүрвэл ээждээ байшин худалдаж авч өгч, гэр бүлдээ илүү анхаарал хандуулахыг хүсдэг ажээ. Түүнчлэн тэрээр өөрийн түүхээр бусдад үлгэр дуурайлал үзүүлэх чин хүсэл тэмүүлэлтэй.

© lymph.goddess23 / Instagram

“Олон жилийг би өөртөө сэтгэл хангалуун байх мэдрэмж ямар байдгийг мэдрэлгүй өнгөрүүлсэн. Гэхдээ ойр дотны хүмүүс, цахим сүлжээнээс авч буй эерэг сэтгэгдлүүд надад өөрөөрөө байхын сайхныг мэдрүүлсэн. Хүн бүрийн гадаад төрх, оюун бодол бүхэн давтагдашгүй, гайхамшигтай” хэмээн тэрээр өгүүлжээ.

5
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ариунаа

    2022/10/10 at 12:20

    ийм хөлтэй 10 гаруй жил болж байна даа дэлхийд эмчилсэн тохиолдол бараг байхгүй юм шиг бна лээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *