
Сингапурыг азийн эдийн засгийн гайхамшиг гэж үздэг. Энэ хот-улс орчин үеийн технологи, олон үндэстний ёс заншлыг өөртөө нэгтгэж чаджээ. Тийм ч учраас энэ улсын өдөр тутмын амьдрал гаднын жуулчдад этгээд хачин санагдаж болох юм. Анх удаа энэ улсаар аялсан хүмүүсийн сэтгэгдлийг тус нийтлэлээрээ танд толилуулж байна.
Сингапур – төрөл бүрийн хөгжилтэй хоригийн эх орон гэлтэй. Хаа сайгүй хориглосон тэмдэг, зарим нэг нь арай дэндүү гэмээр зүйл ч харагдана

Хийх юм юу ч алга уу? Тэгвэл цаасан шувуу нисгээрэй, гэхдээ хэрэггүй ээ, уучлаарай. Өөртөө өөр хийх ажил ол

Олон нийтийн газар дуу дуулж, шүлэг уншвал шоpонд хоригдох ял авч болзошгүй

Сингапурт бохийг зөвхөн тамxинаас гарын тулд, эмчийн жорын дагуу л зажилж болно

Сингапурын метрод шингэн зүйл авч орохыг хориглодог. Асгачихвал хэн нэгэн халтирч унаж болзошгүй

Сингапурын бяцхан оршин суугчид зайрмагтай хавчуургатай талханд дуртай

Сингапур нь оюуны ухааны өндөр чадамжтай эхний арван улсын жагсаалтад багтдаг. Тийм ч учраас таксины жолооч нь хүртэл бирж дээр тоглолт хийдэг байх. Гэрлэн дохиогоо хүлээж байхдаа ч захиалгаа хараад л…

Нийт хүн амынх нь 17 хувь саятан, тиймээс “автомашины автомат” зогсоол ашигладаг

Хотоос гарахгүйгээр зэрлэг байгалийг сонирхож болно. Сингапурт хэд хэдэн сүрэг халиу амьдардаг бөгөөд жуулчдыг ихээр татдаг ажээ

Сингапурт хамгийн анхны шөнийн амьтны хүрээлэн нээгджээ

Ундаагаа авч явах гялгар уут

Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн өндөр үнэтэй. Гэхдээ урт удаан нас хайрлах эрүүл хүнсэнд тооцогддог. Хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн – гуидак нальхан хорхой

Сингапур – архитекторуудын диваажин. Энд хөвдөг цэнгэлдэх хүрээлэн хүртэл бий

Өндөр хүмүүст амаргүй дээ. Сингапурт эрчүүдийн дундаж өндөр 171 см, эмэгтэйчүүд нь 160

Сингапурт автомат худалдааны машинуудаар төрөл бүрийн зүйлс зарагддаг. Жишээ нь, ганц товчлуур дараа төмсний нухаш авсан ч болно

Сингапурын онгоцны буудал – зөвхөн энэ улсын үүд хаалга биш юм. Мөн томчууд болон хүүхдүүдийн тоглоомын төв хэмээгддэг. Энд дэлхий дээрх хамгийн том битүү усан хүрхрээ бий, 280 гаруй хүнсний болон ахуйн бараа бүтээгдэхүүний худалдааны төв, ногоон байгууламж гээд хүний хэрэгцээг бүрэн хангажээ

Сингапурын инженер, экологчид хиймэл арал бий болгожээ. Энд Сингапурын 5,7 сая хүн амын хог хаягдлыг бүрэн боловсруулах байгальд ээлтэй хогийн үйлдвэр ажилладаг

Хотын гудамжинд тагтаа болон бусад шувууг хооллох хориотой. Уг хоригийг зөpчвөл багагүй тoргууль буюу 500 доллар төлөх болно

Уншигч та Сингапур улс руу очиж байсан уу? Ямар санагдаж байсан бэ?







