Бага зэргийн залхуурал нь хүний амьдралд эерэг сайн нөлөө үзүүлж байдгийг батлах 10 баримт

0

Тархиа амралтгүй ажиллуулж, зогсолтгүй хөдөлмөрлөх шаардлагатай нийгэмд амьдарч буй бидний хувьд залхуурал гэдэг амжилт бүтээлийн эсрэг ойлголт мэт бодол төрж, ямар нэг зорилгогүйгээр амарч зугаалах зэрэг нь ч утгагүй мэт санагдах болсон нь нууц биш билээ. Гэвч энэ нь ердөө л амьдралд энгийн зүйлс хийж, аз жаргалыг мэдрэх мэдрэмжийг авч чадахаа больж байгаагийн илрэл аж. Түүнчлэн бага зэргийн залхуурал бол хүний амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд бидэнд эерэг нөлөө үзүүлж болдог гэдгийг ч мэргэжилтнүүд өгүүлж байна.

1. Стрессээ хянахад тусална

Хийж буй ажилдаа маш их цаг зарцуулж, үлдсэн жаахан хугацаандаа стресстэж явдаг хүмүүс олон бий. Олон цаг ажиллаж, бага хугацаанд амрах нь стресс үүсгэж, дарамтад орох, өвчин эмгэгт өртөмтгий болох эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

Харин их ажлын дараа тодорхой хугацаанд амарч хэвтэх нь стресс бууруулах эерэг нөлөөтэй байдаг ажээ. Иймээс найз нөхөдтэйгөө уулзах, аялах, зугаалах зэргээр цагийг өнгөрүүлж биеийн алжаалаа тайлснаар хүний сэтгэл санаа тогтворжиж, биеийн ядаргаа тайлагдаж, дараагийн ажилдаа эрч хүч дүүрэн орох боломжийг хүнд бүрдүүлж өгдөг байна.

 

2. Илүү бүтээлч болно

Frank B. Gilbreth-ийн “Хэцүү ажлыг хялбар аргаар хийх боломжийг олохын тулд залхуу хүнийг тэр ажилд тавь” гэсэн хэлцийг та сонсож байсан нь лавтай. Энэ нь ч зүгээр нэг хэлчихсэн үг биш бөгөөд залхуу хүн аливаа ажлыг аль болох хурдан хийж гүйцэтгэх аргыг үргэлж эрэлхийлж байдагтай холбоотой ажээ.

Чухам тэдний энэхүү сэтгэлгээний үндсэн дээр л бидний өдгөө өдөр тутамдаа хэрэглэдэг гар утас, цахилгаан шат зэрэг амьдралыг илүү хурдавчилж, хөнгөвчилсөн зүйлсийг бүтээх санаа анх гарч байсан гэдэг.

 

3. Эерэг байдлыг бий болгож, ажлын ачаалал даах чадамжийг нэмэгдүүлнэ

Аливаа ажлыг илүү өндөр бүтээмжтэй хийж гүйцэтгэхийг хүсвэл хэсэг амарч, унтахыг зөвлөх байна. Мичиганийн Их Сургуулийн судлаачид тодорхой хугацаанд унтах нь эерэг байдлыг бий болгож, шаргуу ажиллах боломжийг бүрдүүлж байдгийг олж тогтоосон байдаг аж.

Ялангуяа хангалттай нойр авч унтаж амрах завгүй ажиллаж байгаа нь хүмүүсийг илүү ядрангуй, ажлын бүтээмж багатай болгож байгааг тэд онцолсон бөгөөд үдийн цайны цагаар бага зэрэг унтаж амрах нь таныг илүү бүтээлч, өндөр бүтээмжтэй ажиллах боломжийг бүрдүүлж байдаг хэмээн тэд үзжээ.

 

4. Бага хугацаанд ихийг хийх боломжийг бүрдүүлнэ

Залхуу хүмүүс хэрэгцээгүй, чухал биш зүйлсийг хийхээс илүүтэйгээр зайлшгүй шаардлагатай, чухал зүйлсийг чанартай хийхийг илүүд үздэг. Ийнхүү чухал зүйлдээ л анхаарал төвлөрүүлж ажилласнаар ажлын үр бүтээмж нэмэгдээд зогсохгүй, цаг хэмнэх нэгэн боломжийг тэдэнд олгодог аж.

 

5. Бүтээлч болно

Аливаа асуудлаа үл тоож, сэтгэл санаагаа амраах нь өөрт тань тулгамдсан асуудлыг улам бүр хүндрүүлнэ гэж бодож байгаа бол та эндүүрчээ. Сэтгэл санаагаа амрааж, бодлоо цэгцэлснээр хүний тархи илүү бүтээлчээр ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц, гаргалгааг олоход тань туслах магадлалтай.

Хүний оюун санааг анхаарал төвлөрсөн болон сарнисан гэж хоёр хувааж авч үздэг. Анхаарал төвлөрсөн үедээ бид аливааг ухамсартайгаар хийж гүйцэтгэдэг бол анхаарал сарнисан үед санамсаргүй байдлаар аливаа зүйлсийн шийдлийг олох магадлал их байдаг ажээ.

Иймээс илүү өндөр бүтээмжтэй, бүтээлч сэтгэлгээтэй байхыг хүсвэл оюун санаагаа түр чөлөөлж, олж авсан мэдлэгээ өөрийн туршлагатай уялдуулж сэтгэх цагийг өөртөө гаргаж байхыг зөвлөж байна.

 

6. Асуудлыг шийдэхэд тусална

Парис дахь Зохион байгуулалт, манлайллын төвийн профессор Манфред Кетс залхуурал нь аливаа зүйлсийг ухаалаг байдлаар харах боломжийг олгодог гэж үздэг талаараа ярьж байв. Үүнийгээ тэрбээр хүний тархи хэт их ажиллаж ядарсан үедээ бүрэн чадамжаараа ажиллаж чаддаггүйтэй холбон тайлбарлажээ.

Ийнхүү багахан амралт хүнд аливаа хүндрэлтэй асуудлыг өргөн хүрээгээр харж, шийдлийг илүү хялбар олоход тусалдаг ажээ.

 

7. Зөв төлөвлөлт гаргахад тусална

2011 онд хийсэн нэгэн судалгаагаар хүн амарч байх үед тархины 48 хувь нь ирээдүйн талаар бодолхийлж, цаашдын төлөвлөгөөгөө бодож тунгааж байдаг нь ажиглагдсан байдаг. Энэ нь энгийн үеийнхээс даруй 14 дахин их ирээдүйн талаар санаа тавьж байна гэсэн үг аж. Түүнчлэн ийнхүү ирээдүйн талаар бодох нь ухамсаргүй хийгддэг үйлдэл гэдгээрээ тун онцлогтой.

 

8. Цусны даралтаа хянахад тусална

Өдрийн цагаар тодорхой хэмжээнд нойр авч унтах нь цусны даралтыг тэнцвэржүүлж, сэтгэл санааг тайвшруулж байдаг гэдгийг олон судалгаагаар нотолсон байдаг. Иймээс өдрийн цагаар ажлын бүтээмж тань муу байгаа бол бага зэрэг унтаж хэвшихийг зөвлөж байна.

 

9. Сэтгэл зүйг тань дэмжинэ

Амралтгүй ажиллах нь олон төрлийн сэтгэл хөдлөлийг мэдрүүлж, тэднийг эерэг эсвэл сөрөг гэдгийг ухаарах боломжийг хааж, сэтгэл санаагаар хямрах үндэс суурийг тавьдаг ажээ. Харин хэт их ажиллаж сэтгэл гутралд орсон тохиолдолд хамгийн сайн эм бол амралт юм хэмээн сэтгэл судлаачид зөвлөдөг байна.

 

10. Оюуны өндөр чадамжийг илтгэж байх магадлалтай

Journal of Health Psychology сэтгүүлд 2015 онд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар биеийн хөдөлгөөн багатай хүмүүс оюуны өндөр чадамжтай байдаг нь ажиглагдсан байдаг ажээ. Судлаачид биеийн хөдөлгөөн бага хийдэг нь оюун санаандаа аливаа тунгааж, бодох нь их байдагтай холбоотой бөгөөд харж буй зүйлсээ чухам яагаад ийм байгаа талаар үргэлж эрэлхийлж, учир шалтгааныг мэдэхээр тэмүүлж байдаг нь оюуны өндөр чадамжтай болох шалтгаан болдог гэж үзжээ.

Хэр залхуу гэдгээ 1-10 онооны хооронд үнэлвэл та өөртөө хэдэн оноо өгөх вэ?

10
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *