
Дэлхий дахин нэг газраа зогсолгүй зогсоо зайгүй хөгжиж байна, хуучин технологи, төхөөрөмжүүдийг сайжруулан улам төгөлдөржүүлэх ажээ. Харин Япон улс бусад улс орнуудыг бодвол энэ салбарт хэдэн алхмаар түрүүлж алхдагийг бид сайн мэднэ. Тэдний инженер, дизайнер, эрдэмтдийн уран зөгнөл, санаачлага болон сэтгэх бодох чадварыг магтахаас өөр арга алга. Бид технологийн шинэчлэлийн тухай мэдээг байнга сонирхон хүлээж байдаг. Өнөөдрийн бидний нийтлэлд Наран улсаас гаралтай дэвшилтэт эд зүйлсийг танилцуулахаар бэлдлээ.
1. Энэхүү халаастай кенгуру цамцанд муур яг багтаж байна

2. Нэг зүсэм хэвжүүлсэн майонез

3. Хэт ягаан туяагаар чийгшүүлэх USB оролттой сам

4. Зүрхний цохилт хэмжих, мөн хурууны хээ болон судасны хээг скандах үйлдэлтэй мэдрэгч наалт

5. Муурнуудын тав тухыг хангах эвлүүлдэг байшин

6. Компьютер тоглоом сонирхогчдод зориулсан ор

7. Харанхуйд гэрэлтдэг дэлгэцтэй үүргэвч

8. Чемодан хэлбэртэй робот нь саад бэрхшээлийг урьдчилан хэлж өгнө, мөн явах замыг төлөвлөж өгөхөд тусална

9. Агааржуулагчтай футболк

10. Сэрүүлэг суурилуулсан нойрны маск

11. Удон гоймонгийн хэлбэртэй матрас. Биеийн хэмийг хадгална бас тухтай

12. Нохойнд зориулсан ухаалаг хувцас нь тэдний сэтгэл санааны байдлыг мэдрэх ажээ

13. Цахилгаан шүүр. Үүнийг ашиглан тэгш гадаргуу дээр давхиж болно

14. Зүрхний цохилт хэмжигчтэй суултуур

Таны ахуй амьдралд чухам юу дутагдаж байна вэ?







