Бэлэглэлийн хууль: бусдад юу өгнө та түүнийгээ л авна

2

Хүссэнээ авах арга маш амархан – бусад хүмүүсийн хүсэж байгааг өгөх.

Энэхүү өгөх, авахын зарчим нь хүмүүст төдийгүй томоохон корпораци, групп болон бүхэл бүтэн улс үндэстэнд ч үйлчилнэ. Хэрвээ та сайхан амьдралаар амьдрахыг хүсвэл бусдын амьдралыг сайхан болгож өгөөрэй, гэхдээ үүнийгээ дуугүй хийнэ. Бэлэглэлийн хууль. Мөн өгөх авахын хууль ч гэж хэлж болно.

Бэлэглэлийн хууль

Хөдөлгөөнгүй зүйл гэж хаана ч, юу ч байхгүй. Таны бие махбодь мөнхийн хөдөлгөөнд оршино: таны оюун санаа сансар огторгуйн оюун санаатай холбоотой, таны эрч хүч сансар огторгуйн эрч хүчтэй холбоотой.

Амьдралын урсгал – энэ бол бүх элемент, хүч хэрхэн харилцан шүтэлцээтэй бие биедээ нөлөөлөхийг хэлнэ, энэ үйл явцын үеэр оршин тогтнох орон зайгаа бий болгох ажээ.

Эдгээр элемент, хүчний харилцан шүтэлцээтэй байх үйл явц нь таны амьдралын Бэлэглэлийн хуулиар илэрнэ.

Таны бие махбодь болон оюун санаа нь Дэлхий ертөнцтэй байнгын харилцан шүтэлцээнд оршдог, жишээ нь эрч хүчийг таслан зогсоовол цусны эргэлт зогсоно л гэсэн үг юм. Цусны эргэлт зогслоо гэдэг чинь цус өтгөрч задрахаа болино гэсэн үг юм.

Тиймээс зөвхөн баян чинээлэг амьдрахын тулд бус мөн сайн сайхан амьдралыг хүсэж байвал – та өгч, авч сурах хэрэгтэй.

Английн “affluence” – хангалуун байдал гэдэг үг нь “affluere” гэдэг үгнээс буюу “урсах” гэдэг үгнээс гаралтай. Өөрөөр хэлбэл “affluence” гэдэг үгийг “эд баялгийн урсгал” гэж орчуулсан бол зөв хувилбар болох байж.

Нэг үр хэдэн мянган мод ургуулах боломжтой байдаг. Гэхдээ үр хадгалагдах ёсгүй үр шимээ өгч, ургаж байгаа хөрстэйгөө харилцан шүтэлцээтэй байх ёстой. Үр мод ургуулж хөрсөнд үр шимээ өгч байна, энэ бол үрнээс хөрсөнд өгч байгаа материаллаг эрч хүч.

Та хэдий хэр өгч байна, төдий чинээ авах болно. Яагаад гэвэл та дэлхий ертөнцийн урсгалын тойргийг дэмжиж байгаа хэрэг. Таны өгч байгаагийн хэрээр танд байгаа зүйл үржиж байгааг ч мөн мартаж болохгүй.

Хэрвээ та өгөхдөө ямар нэгэн зүйл алдаж байгаа мэт сэтгэгдэл төрж байвал өгөх хэрэггүй, энэ өглөг жинхэнэ биш, ямар ч өсөлтөнд хүргэхгүй. Хэн нэгэнд эд зүйлээ дургүй өгч байгаа бол энэ нь бэлэг биш ямар нэгэн эрч хүч агуулаагүй болно.

Таны өгөх, авахын үйл явц нь – зорилго хүсэлтэй байх ёстой. Өгч байгаа нь, авч байгаа нь ч аз жаргалыг мэдэрнэ, яагаад гэвэл амьдралыг дэмжиж тэтгэж байна шүү дээ – энэ л өсөж дэвжих үндэс болно.

Авах зүйл нь өгсөн зүйлтэй эн тэнцүү байна, гэхдээ та ямар нэгэн зүйл өгөхдөө нөхцөл болзол тавиагүй, бас чин зүрхнээсээ өгсөн байх ёстойг мартаж болохгүй.

Тийм учраас өгөхдөө өөрөө аз жаргалыг мэдэрнэ – таны бие сэтгэл зэрэг баярлах ёстой. Ингэж чадвал эрч хүч өгөх, авах үйл явц улам л хүчтэй болдог жамтай.

Өгөх, авахын хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд маш амархан:

  • Хэрвээ баяр баяслыг мэдрэхийг хүсвэл бусдад баяр баясал өг
  • Хэрвээ хайр дурлалыг авахыг хүсвэл бусдад хайр дурлал бэлэглэ
  • Хэрвээ анхаарал, халамж, нэр хүнд олж авахыг хүсвэл бусдад анхаарал халамж тавьж сур
  • Хэрвээ материаллаг эд баялагтай болохыг хүсвэл бусдыг эд баялагтай болоход нь тусал

Бэлэглэх бодол эсвэл ивээлдээ авах ариухан бодол болон мөргөл нь бусдад эрч хүч өгдөг. Яагаад ийм зүйл болж байна вэ? Таны бие сэтгэл эрч хүчний хуримтлалтай бол бусдад энэ эрч хүчээ өгөх хүсэл цаанаасаа төрдөг байна.

Амьдрал – оюун ухааны мөнхийн бүжиг гэж хэлж болно. Хүний оюун санаа болон микро, макро сансар огторгуйн хооронд солилцох эрч хүч, хүний бие махбодь болон Дэлхий ертөнцийн бие махбодийн солилцоо, хүний оюун санаа болон Сансар огторгуйн оюун санааны эрч хүчний солилцоо.

Хүнд өгч сурснаар та энэ бүжгийг идэвхжүүлж чадна, өөрийнхөө бүжиг дэглэлтийг гүйцэтгэнэ – эрч хүчтэй, төгс, амьдралын хөдөлгөөнөөр дүүрэн тэр бүжиг. Ингээд та өгч, авахын хуульд суралцлаа.

14
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *