Баян хүмүүсийн хийдэг 11 авууштай зуршил: бид үүнийг сурч авах хэрэгтэй

2

Саятан хүн бүр өөрийн гэсэн мөнгө олох болон амжилтад хүрэх арга барилтай байдаг. Хэдий тийм ч гэлээ, хэрэв бид өөрийн зуршлыг баян хүмүүсийн зуршилтай харьцуулахад хүрвэл, та олон шинэ зүйлийг сурч авах боломжтой болно.

Ингээд хамтдаа баян хүмүүсийн хийдэг зуршлуудыг мэдэж авцгаая.

Спортоор хичээллэх

Олон баячууд спортоор хичээллэх зуршилтай байдаг. Тэд өдөрт ойролцоогоор 30 минутыг дасгал хөдөлгөөн хийхэд зориулдаг байна. Ихэнх цагт нь кардио гүйх, алхах болон дугуй унах зэргээр кардио дасгал хийх нь бий. Эдгээр дасгалууд бие организм болон оюун санаанд эерэг нөлөөтэй. Түүнчлэн мэдрэлийн системд сайн нөлөө үзүүлээд зогсохгүй, тархины үйл ажиллагааг дэмждэг глюкозыг идэвхжүүлдэг.

Ихэнх баячууд хүүхэд байхаасаа эхлэн спортоор хичээллэдэг. Жишээ нь Билл Гейтс өнөөдрийг хүртэл олон жилийн турш газрын теннисээр хичээллэж байна.

 

Унших

Хүн бүр саятнуудыг ихэвчлэн завгүй, чөлөөт цаг бараг байдаггүй гэж боддог. Гэсэн ч тэд хөгжилтэй байх гэж биш, эрдэм мэдлэг олж авахын тулд уншдаг. Тэд ихэнхдээ өөрийгөө хөгжүүлэх тухай, түүх болон алдартай хүмүүсийн намтрыг өгүүлсэн ном унших дуртай байдаг. Бон Жови бол ном унших дуртай саятнуудын хамгийн том жишээ юм.

 

Тэд өөрсдийн гэсэн хувцасны стильтэй

Эд баялагтай олон хүн өөрийн гэсэн хувцасны стильтэй байдгаас гадна нэг хувцсаа олон жил өмсөх хандлагатай байдаг. Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зюкерберг энэ талаар тайлбарлахдаа тэрээр бүх үнэ өртөг өндөртэй эд зүйлээс салахыг хүссэн гэжээ. Түүний хувьд нийгэмд үл харшлах, бусдад буруу сэтгэгдэл төрүүлэхгүй байх үүднээс хэд хэдэн шийдвэрийг амьдралдаа гаргасны нэг нь энэ ажээ.

 

Мөнгө хэмнэх

Баян хүмүүс мөнгийг хэрхэн хэмнэхийг мэднэ. Тэд үргэлж өөрт нь хэдэн төгрөг байгааг мэдэж байдаг. Мөн өөрийнхөө боломж бололцоог гадарлаж, хэдий хэр хэмжээний мөнгө олж чадахаа ч сайн мэддэг. Баячууд амьдралынхаа туршид хэрэггүй зүйлд мөнгө үрэлгүй, хуримтлалтай байх нь чухал гэдгийг ойлгосон байдаг.

 

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих

Баячууд хэзээ ч сайрхаж онгирдоггүй. Тэд өдөр тутмын амьдралдаа олон нийтийн тээврийн хэрэгслийг ашигладаг. Мөн алхах болон дугуй унахад таатай байдаг. Нью-Йорк хотын дарга Билл Де Блазио үүний бодит жишээ юм.

 

Тэд шинэ загварын автомашин худалдаж авдаггүй

Хэрэв баян хүн автомашин худалдаж авахыг хүсвэл ихэнхдээ сүүлийн үеийн шинэ загварын автомашин худалдаж авдаггүй. Тэд хэдийгээр боломжтой ч гэсэн, жил бүр унаж байгаа автомашинаа сольдоггүй. Баячууд дор хаяж 10 жилийн турш нэг автомашинаа унахыг илүүд үздэг байна. Жишээ нь Леонардо ДиКаприо асар их мөнгө олдог боловч Тоёота Приус машин унадаг.

 

Эрт сэрэх

Бүх баячууд эртэч шувуухайнууд бөгөөд тэд ажлын цагаас дор хаяж 3 цагийн өмнө сэрэхийг эрхэмлэдэг. Өглөө эрт сэрэх нь тэдэнд гэр бүлдээ цаг зарцуулах боломжийг олгодог ажээ. Аппликейшн хөгжүүлэгч Гарретт Жийгийн гэр бүл энэ зарчмыг баримталдаг байна.

 

Бясалгах

Бясалгал бол даралтыг бууруулах ач тустай, хамгийн шилдэг арга юм. Энэ нь бидний ааш зан болон төлөв байдалд эерэг нөлөө үзүүлэхээс гадна олон хүн бясалгалын ачаар шинэ санаа бодож олж, асар их тайвшралыг мэдэрч чаддаг байна. Бясалгалыг Опра Уинфри тэргүүтэй олон хөрөнгөтэй хүмүүс хийдэг.

 

Биеийн хэл

Саятнууд бусдын итгэлийг хэрхэн олж авахаа сайн мэддэг ба бусадтай харилцаанд орж байж амжилтад хүрнэ гэдгийг сайн ойлгодог. Тэд биеийн хэлийг ашиглаж бусдыг татахаас гадна, үүний тусламжтай дүрс хүртэл бүтээдэг байна. Элон Маск энэ аргыг ашигладаг. Стив Жобс ч бас ашигладаг байсан.

 

Телевиз бага үзэх

Баян хүмүүс ядуу амьдралтай хүмүүсийг бодоход илүү бага цагийг телевиз үзэхэд зарцуулдаг.

Ихэнх баячууд цагийг ажил болон хувийн бусад зохицуулах ёстой зүйлдээ зарцуулдаг, аль болох өдрийг бүтээлчээр өнгөрүүлэхийг зорьдог. Залуу саятан Гарретт Жий 3 хоббитой байх хэрэгтэй гэж үзжээ: мөнгө олох, бүтээлч байх, бас эрүүл амьдрах.

 

Төлөвлөгөө зохиох

Бүх баян хүмүүс хэдэн төгрөг алдах чинь хамаагүй, хүсвэл чи эргээд олж чадна. Харин цаг хугацааг хий дэмий өнгөрөөж болохгүй. Хэрэв чамд төлөвлөгөө байхгүй бол чи хэзээ ч амжилтад хүрэхгүй. Алтан дүрэм бол “Зөв төлөвлөгөө муу ажлаас сэргийлдэг”. Энэ бол олон саятнуудын баримталдаг зарчим, өдөр бүр хийх ёстой гэж үздэг зүйл юм. Стив Жобс амжилтад хүрэхийн тулд тэвчээртэй, төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэж хэлж байжээ.

Та эдгээр зуршлуудаас алийг нь сурч авах вэ? Сэтгэгдэл бичих хэсэгт өөрийнхөө бодлоо бичиж үлдээгээрэй.

58
ГоёГоё
12
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2018/09/16 at 20:23

    Бүгд ч ийм бишээ. Мөнгөө үрж ядаж байгаа баячууд ч байнаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *