Энэ сайт таны зургийг хэр догь болохыг тодорхойлно

1

Гэрэл зургийг нь үнэлээд таныг хэдэн настай болохыг тодорхойлдог сайтын тухай та өмнө нь сонссон биз дээ?

Оросын хөгжүүлэгчид байрандаа суухыг хүссэнгүй, тэд Everypixel гэх үнэгүй онлайн-сервис зохиожээ. Хэдхэн секундын дотор таны зургийг хэр “янзтай” болохыг тодорхойлно.

Хэн хүссэн нь өөрийнхөө гэрэл зургийг ямар болохыг мэдэх боломжтой боллоо. Зургийг тусгай алгоритмоор дүгнэж үзэхээс гадна өөр хэдэн мянган гэрэл зурагтай харьцуулан 100 хувийн үнэлэмжээр үнэлэх болно. Мөн гэрэл зураг дээр чухам юу дүрслэгдсэн байгааг тодорхойлж, хүн эсвэл эд зүйлсийг нь нарийвчлан тайлбарлах ажээ.

Жишээ нь, Дарт Вейдрийн зураглалыг хараад хиймэл хүн бөгөөд хар өнгийн баг зүүсэн гэж тодорхойлсон бол Мэрилин Монрогийн зургийг хараад хүйсийг нь хэлж, гоо үзэсгэлэн, үсний өнгө, маяг зэргийг нь тодорхойлон гаргаж чаджээ.

Онлайн сервисийг ашиглахад маш амархан: өөрийн гэрэл зургийг байрлуулахад хэдхэн хормын дотор тодорхойлно. Уг сервисийг хөгжүүлэгч нар зөвхөн үүгээр зогсохгүй илүү их функцтэй болгохоор ажиллаж байна.

Сайтаас сонирхолтой, шаардлага хангахуйц гэрэл зураг олоход тийм ч амаргүй гэдгийг хүн болгон мэднэ. Тийм учраас дээрх онлайн сервисийг хөгжүүлэгч нар богино хугацаанд хүссэн зургаа олох тийм хэрэгсэл боловсруулахаар ханцуй шамлан орцгоожээ.

15
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *