Ажил ажил сольж сэлгэх нь асуудал биш байж болох 6 шалтгаан

0

Мэдээж хэрэг ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр амьдралаа авч явахыг төсөөлшгүй. Гэвч саяхан олж авсан ажлын байр чинь таны хүсэж байсан ажил биш байвал яах вэ? Эсвэл цалин, таныг үнэлэх үнэлгээ нь сэтгэлд хүрэхгүй бол яах ёстой гэж? Ажил олгогчид шинэ ажилтан авахдаа тогтвор суурьшилтай ажилладаг эсэх дээр ихээхэн анхаарал хандуулдаг болохоор хүссэн ажлаа, хүссэн ажлын нөхцлөө олох хүртлээ ажил ажил сэлгээд явах нь тийм ч зөв шийдэл биш мэт. Дээрээс нь ойр дотныхон байн байн өөр өөр ажилд орж, гарч гүйгээд байгааг чинь дэмжихгүй ч байж магадгүй. Гэхдээ ажил сэлгэж солих нь асуудал биш байж болох, энэ нь ноцтой зүйл биш байж болох шалтгаанууд бас байнаа. [tweetable]Ажил сэлгэх нь ашигтай байж болох шалтгаанууд[/tweetable] юу болохыг дараах жагсаалтыг хараарай.

Ажил ажил сольж сэлгэх нь асуудал биш байж болох 6 шалтгаан 1

1. Мөрөөдлийн ажлаа хайж ол. Бидний олонх нь ажлынхаа гарааг мөрөөдлийнхөө ажлаар эхлүүлж чаддаггүй. Тэр ч бүү хэл зарим нь жинхэнэ мөрөөдлийн ажил нь юу болохыг ч хараахан ухаараагүй байдаг. [tweetable]Олон компаниудад ажиллаж үзэх нь та өөрийгөө юунд дуртай, юунд дургүйг тодорхойлох боломж[/tweetable] юм.

2. Илүү их мөнгө ол. Ажил ажил сэлгэгчид нэг газраа удаан ажиллаж байгаа хүнтэй харьцуулахад цалингаа нэмүүлэх боломжтой байдаг. Адилхан албан тушаалд огтвортой ажилладаг хүн жилдээ дунджаар 3 хувиар цалингаа нэмүүлж байхад 2 жил тутамд ажлаа сольж байсан хүн 5 жилийн хугацаанд цалингаа 35,000-60,000 доллар хүртэл нэмүүлж чадсан байдаг. Өөрөөр хэлбэл та 5 жилийн турш нэг ажлаа хийж байхдаа адил талбарт ажиллаж байгаа ‘хөдөлгөөн’-тэй чацуутнаасаа 20,000 орчим доллараар бага мөнгө хийдэг гэсэн үг.

3. Карьераа илүү хурдан өсгө. [tweetable]Цалингийн нэмэгдлээс гадна ажил сэлгэгчид илүү хурдан тушаал дэвшсэн байдаг нь батлагджээ[/tweetable].

4. Мэргэжлийн талын сэтгэл ханамжаараа бахарх. Зарим хүн нэг компанид удаан хугацаанд ажиллаж байгаадаа баяртай байдаг. Харин зарим нь залхаж, сэтгэл ханамжгүй болсон байдаг. Хэдий байнгын дэмжлэг, ахицтай байсан ч нэг газраа нэг хүмүүстэйгээ удаан хугацаанд ажиллах нь залхмаар уйтгартай байдлыг үүсгэдэг. Гэтэл [tweetable]цөөн хэдэн жил тутамд ажлаа сольж байдаг хүмүүст шинэ ур чадварт суралцах[/tweetable], [tweetable]харилцаа холбооны илүү өргөн шатанд хүрэх, гүйцэтгэл амжилтын илүү өндөр мэдрэмжийг мэдрэх боломж байдаг[/tweetable] байна.

5. Хүний нөөцийн менежерт сэтгэгдэл төрүүл. Өөрийгөө уян хатан, шинэ албан тушаалд хялбархан шилжиж чадна гэдгээ хүний нөөцийн менежерүүдэд харуул. Учир нь тэд нэг газар удаан ажилласнаас болж туршлагын хувьд хязгаарлагдмал болсон, түүнийгээ ч мэддэг учраас өөрчлөлтийн айдастай байдаг ажил горилогчдыг сайн мэддэг.

6. Цар хүрээгээ нэмэгдүүл. [tweetable]Нэг газраа олон жилийн турш ажиллахад таны цар хүрээ маш идэвхгүй, хөшингө болж зогсдог[/tweetable]. Хэд хэдэн компанид ажилласнаар мэргэжлийн хүрээний холбоотнуудынхаа жагсаалтыг гайхалтайгаар өсгөж чадна. Зөвхөн нэгээс нөгөөд шилжихдээ нэг ч гүүрээ нураахгүй байхад л анхаараарай. Учир нь хандлага, харьцаа бол ажил сэлгэгчдийн хувьд гол түлхүүр юм.

Ажил ажил сольж сэлгэх нь асуудал биш байж болох 6 шалтгаан 2

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *