Үсний өнгөө өөрчилсөн ч сайхнаараа харагдах 12 алдартай бүсгүйчүүд

0

Жүжигчин (эсвэл дуучин) байхын нэг сайхан нь юу вэ гэвэл нүүр будалт, хувцаслалт, үсний засалтаараа өөрийгөө эрс өөрчлөхөд байгаа юм. Зарим нэг нь өөрийгөө өөрчлөхийн тулд хэтэрхий их хичээж цаг зав, мөнгө, хүчээ зарж олны хараанд өртөж байхад зарим нэг нь уламжлалт аргаар л төрхөө өөрчилж чадаж байна. Ингээд үсний өнгөө өөрчлөхдөө эргэлзээгүй 12 эмэгтэйг танд танилцуулъя. Та тэдэн шиг ийм шийдвэр гаргаж чадах эсэх талаараа бодно биз ээ.

1. Emma Stone

Энгийн даруухан байдлаараа бусдын хайрыг татсан хэвээрээ л байгаа Emma үсээ цайвар эсвэл хараар будуулсан ч гоо үзэсгэлэн хэвээрээ.

Үсний өнгөө өөрчилсөн ч сайхнаараа харагдах 12 алдартай бүсгүйчүүд 1

2. Rachel McAdams

Төрөлхийн цайвар үст гэж бид андуурч байтал, гэнэт л улаан үст охин болсон. Гэтэл хуримаараа өөрийн үсний өнгийг харуулсан юм. Rachel-д үсний ямар л бол ямар өнгө зохиж байгаа юм даа.

Үсний өнгөө өөрчилсөн ч сайхнаараа харагдах 12 алдартай бүсгүйчүүд 2

3. Kristen Stewart

Twilight кинонд насаа үр харгалзан шаргал үст байсан бол, on the Road кинонд цайвар үст бүсгүйн дүрийг бүтээжээ. Улаан туяат үстэй удаан байгаагүй ч харахад таатай л байсан.

Үсний өнгөө өөрчилсөн ч сайхнаараа харагдах 12 алдартай бүсгүйчүүд 3

4. Amber Heard

The Rum Diary киногоор алдаршсан бөгөөд сүүлийн үед цайвар туг үс, ягаан уруул,талимаарсан нүд, хар үсээр гангарч байгаа. Гайхах хэрэггүй, тэр үнэхээр гоо үзэсгэлэнтэй нэгэн.

Үсний өнгөө өөрчилсөн ч сайхнаараа харагдах 12 алдартай бүсгүйчүүд 4

5. Scarlett Johansson

Цайвар үст бүсгүй гэдгийг нь бид мэднэ. Avengers кинонд тоглохдоо Scarlett үсээ улаан хүрнээр будсаныг нь бид таатай хүлээж авсан. Ямар ч өнгийн үстэй байсан бид Scarlett-ийг гоо үзэсгэлэнтэй бүсгүйгээр л харах болно.

Үсний өнгөө өөрчилсөн ч сайхнаараа харагдах 12 алдартай бүсгүйчүүд 5

6. Lana Del Rey

Баруун эргийн энэ дуучин бүсгүй хүчтэй, сөөнгө хоолойгоос гадна гадаад төрхөө өөрчилж чаддагаар бусдыг гайхшруулсан: үсний өнгийг өөрчлөөд л. Амжилтын гараагаа эхэлж байхад цайвар үст бүсгүй байсан, аажмаар өнгийг гүн болгосоор хар үст бүсгүй болжээ.

Үсний өнгөө өөрчилсөн ч сайхнаараа харагдах 12 алдартай бүсгүйчүүд 6

7. Beyonce

Охид, бүсгүйчүүд Beyonce-гийн үсний засалтыг анхаарахгүй байхын аргагүй, түүний үсний засалт бол өнөөдрийн үсний засалтын төрхийг харуулдаг юм. Түүний үсний өнгөний өөрчлөлт нь зарим нэг хүмүүс шиг эрс тэс биш ч гэсэн түүнд цайвар үс, шаргал үсний аль аль нь зохиж байгаатай санал нийлэх болов уу.

Үсний өнгөө өөрчилсөн ч сайхнаараа харагдах 12 алдартай бүсгүйчүүд 7

8. Olivia Wilde

Түүний үс нь царай шигээ зоримог төрхийг илэрхийлнэ. Тэрээр яаж ч өөрчлөгдөхөд бэлэн байдаг.

Үсний өнгөө өөрчилсөн ч сайхнаараа харагдах 12 алдартай бүсгүйчүүд 8

9. Jessica Biel

Seventh Heaven-ийн Mary гэх бор үстэй бүсгүйг бид санаж байгаа болов уу. Харин Jessica Biel бол жирийн хар үст бүсгүй биш юм, үсээ цагаан алтны цайвар өнгөөр будуулж байлаа.

Үсний өнгөө өөрчилсөн ч сайхнаараа харагдах 12 алдартай бүсгүйчүүд 9

10. Rihanna

Алдарт дуучин Rihanna үсний засалт болгоныг туршиж үзсэн, урт, богино, буржгар гээд л, мөн солонгын өнгөөр ч үсээ будуулж байсан нэгэн.

Үсний өнгөө өөрчилсөн ч сайхнаараа харагдах 12 алдартай бүсгүйчүүд 10

11. Jennifer Lawrence

Цайвар үст бүсгүйгээр нь бид анхлан мэдэх болсон боловч The Starvation Games кинонд бор үст бүсгүйн дүрд тоглосон. Та аль таалагдсаныг сонгоорой.

Үсний өнгөө өөрчилсөн ч сайхнаараа харагдах 12 алдартай бүсгүйчүүд 11

12. Demi Lovato

Түүнийг ёстой л хамелеон гэж болно, Demi-гийн үсний өнгө нарны аймгийн өнгө ч байж болно, цайвар үст бүсгүй, эсвэл бор үст бүсгүйгээс цэнхэр болон ягаан туяатай үстэй ч бүсгүй болох зоримог бүсгүй юм.

Үсний өнгөө өөрчилсөн ч сайхнаараа харагдах 12 алдартай бүсгүйчүүд 12

2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *