Энгийн мэт санагдах хэдий ч уншихгүй өнгөрч яасан ч болохгүй 12 асуултын хариулт

7

Сониуч зан бол хүн төрөлхтөн мөнхийн сурах хүсэл тэмүүлэлтэй байгаагийн шалтгаан юм. Түүнээс гадна асуулт бүр хүнд дахин нэг удаа бүтээлч байх, өөртөө хөрөнгө оруулах сэдэл өгч байдаг. Тиймээс та бүхэн болж л өгвөл боломжтой юм бүхэнд сониуч байж асуултаар булж байх хэрэгтэй. Ингээд учрыг нь мэддэггүй байсан зүйлсийнхээ хариултыг авцгаая.

1. Дунд талд суусан хүн гараа аль талын түшлэг дээр тавих юм бэ?

Дунд талын суудалд байна уу, хаана байна түшлэгийг аль нэг нь авна гэсэн дүрэм байхгүй. Гэхдээ ёс зүйг эрхэмлэдэг хүмүүс ийм дүгнэлтэд хүрчээ: дунд суусан хүн бүх эрх мэдлийг гартаа авах ёстой, яагаад гэдгийг мэдэж авцгаая. Захад суусан хүн хөлөө хүссэнээрээ жийж болдог бол цонхон талд суусан хүнд гадагшаа харж сатаарах зүйл мундахгүй. Харин дунд сууж байгаа хүн хүссэнээрээ хөдөлж ч чадахгүй. Тиймээс хоёр захад байгаа хүн дунд талынхаа хүнд өртэй гэсэн үг.

 

2. Хийжүүлсэн ундааны савны ёроол яагаад товгортой, харин цэвэр усны сав хавтгай байдаг вэ?

Товгор хэлбэр нь савны бат бөх чанарыг нэмэгдүүлдэг. Энэ нь зайлшгүй хэрэгтэй зүйл бөгөөд хийжүүлсэн ундааны хийг хадгалж байх зориулалттай юм. Харин бусад шингэн уух зүйлсийг олон удаа хөргөж, температурыг нь өөрчлөх хэрэгтэй байдаг тул савыг нь элдэв товгоргүй байлгах ёстой. Нэмж хэлэхэд тэдгээр товгор хэлбэр нь хийжүүлсэн ундааг задрах, тэсрэхээс сэргийлж байдаг байна. Шингэн зүйлийн эзэлхүүний өөрчлөлтөд тэсвэртэй гэсэн үг.

 

3. Ялаа яагаад цонхны онгорхой хэсгийг олдоггүй вэ?

© Depositphotos.com © Depositphotos.com

Ялааны нарийн нийлмэл бүтэцтэй нүд нь гэрэл болон харанхуйг ялган таних зориулалттай байдаг. Тиймээс өрөөнд нисэж байгаа ялааны хайж байгаа зүйл бол зөвхөн гэрлийн эх үүсвэр юм. Хэдийгээр цонхоор гэрэл тусдаг ч гаднаас орж ирэх агаарын нөлөө ялааг үргээдэг байна. Учир нь салхитай үед шавжны нисэх чадвар буурдаг тул өөр гэрлийн эх үүсвэр хайх аялалдаа гардаг нь тэр юм.

 

4. Мөс яагаад гулгамтгай байдаг вэ?

© Depositphotos.com © Shutterstock.com

Мөс хайлах тусам гулгамтгай чанар нь нэмэгдэж байдаг. Усны молекулууд гадаргуу дээр тогтворгүй учраас хөлдүү хэлбэрт байх үедээ гулгах үйлчлэл үзүүлж байдаг. Та үүнийг гантиг эсвэл гялгар гадаргуутай бүжгийн талбайтай зүйрлэж болно.

 

5. Муур яагаад хүржигнэдэг вэ?

© Shutterstock.com

Ихэнх хүмүүс муурын хүржигнэх чимээг эзэндээ хайртай байгаагаа илэрхийлж байна гэж боддог. Энэ нь ч үнэн. Гэсэн хэдий ч тэрхүү үйлдэл нь яг үнэндээ хүн болон муур хоорондын харилцаа үүсэх үед гардаг чимээ юм. Мөн судлаачид муурын хүржигнэх чимээ нь өвдөлт, хаван, шарх, багтраа зэргийг анагаах шидтэй байдгийг тогтоосон байна. Энэ нь магадгүй муур тэжээдэг хүмүүс үслэг найзынхаа хажууд тайван байж чаддагийн шалтгаан биз.

 

6. Толины тусгалын жинхэнэ өнгө

© Depositphotos.com

Төгс толь бүх өнгийг тусгаж чадна. Шинжлэх ухааны тодорхойлолтоор цагаан өнгө нь дэлхий дээр оршин байгаа бүх өнгөний холимог бөгөөд энэ нь яагаад толийг цагаан өнгөтэй гэж хэлдгийн шалтгаан юм.

 

 

7. “Слот”-ууд яагаад удаан хөдөлгөөнтэй байдаг вэ?

© Depositphotos.com © Depositphotos.com

Слот хэмээх хөхтөн амьтан бүх л амьдралынхаа турш шим тэжээл багатай навчаар хооллодог бөгөөд энэ нь түүний бие маш бага калори авдаг гэсэн үг. Тэд бүтэн өдрөө зөвхөн модонд авирахад зарцуулдаг бөгөөд энэ нь тийм ч амар ажил биш ээ. Харин тэдний авдаг асар бага калорийг бие нь бүтэн өдөр зарцуулахад хүрэлцэхүйц болгохын тулд бодисын солилцоогоо удаашруулдаг байна.

 

8. Цавуу яагаад саван дотроо наалддаггүй вэ?

© Depositphotos.com © Depositphotos.com

Ихэнх цавуу шингэн бүтэцтэй байдаг тул зориулалтын саван дотор хадгалдаг. Цавуу зөвхөн савнаасаа ил гадаргууд гарсан тохиолдолд наалдамхай шинж чанартай болдог. Учир нь цавуу нь агаартай урвалд орсноороо жинхэнэ үүргээ гүйцэтгэж эхэлдэг байна.

 

9. Хуримын даашинз яагаад заавал цагаан өнгөтэй байдаг вэ?

© Shutterstock.com © Shutterstock.com

19-р зууны ихэнх бүсгүйчүүд өөр ямар ч нөхцөлд өмсөж болох даашинзтай хуримаа хийдэг байжээ. Учир нь яг үнэндээ цагаан даашинз бол Холливудын кинон дээр л гардаг, баячууд л авч дийлэх тийм үнэтэй хувцас байсан юмсанж. Азаар 1950-иад он буюу дайны дараах он жилүүдэд илүү хямдхан материал худалдаанд гарч дундаж амьдралтай хүмүүс ч цагаан даашинзаар гангарах боломжтой болсон юм. Гэсэн хэдий ч өнөөдөр ч гэсэн бүх улс оронд хуримын даашинз цагаан өнгөтэй байдаггүй. Жишээ нь Хятад, Энэтхэг зэрэг орнууд гэрлэх ёслол дээрээ улаан өнгө аз, амжилт авчирдаг хэмээн үзэн улаан даашинз өмсдөг.

 

10. Тахийн зураас

© Shutterstock.com

Тахийг цагаан дээр хар зураастай хэмээх онол нэлээд алдартай. Гэсэн хэдий ч энэ нь яг эсрэгээрээ юм. Тахийн жинхэнэ өнгө бол хар. Харин цагаан зураасууд нь эхээс төрснийх нь дараа бага багаар гарч ирдэг байна. Зурагт тахийн унагыг харуулсан байна.

 

11. Яагаад шүдээ угаасны дараа жүржийн шүүс уухад заваан амттай санагддаг вэ?

Шүдний оо чихэрлэг элементүүдийг дарангуйлж байдаг. Тиймээс чихэрлэг зүйлс буюу жүржийн шүүс гэх мэтийн чихэрлэг амт дарангуйлагдаж гашуун амт нь давамгай амтагддаг.

 

12. Сандрахад алга хөлөрдгийн учир

© Shutterstock.com

Хөлс нь ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөнөөс үүдэлтэйгээр илүү их ялгарах боломжтой. Сандрах үед бие өөрийгөө болзошгүй зүйлсээс хамгаалж адреналин ялгаруулдаг бөгөөд хөлс нь бие махбодыг ямар нэгэн үйлдэл хийхэд бэлтгэж биеийн температурыг тэнцвэржүүлж өгөх үүрэгтэй юм. Хамгийн их хөлөрдөг хэсгүүд бол гарын алга, хөлийн ул хоёр юм.

87
ГайхмаарГайхмаар
17
ТэнэглэлТэнэглэл
14
ХөөрхөнХөөрхөн
13
ГоёГоё
12
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *