Өнөөдрийг хүртэл ихэр охидоо хооронд нь ялгаж чадахгүй будилсаар л яваа нэгэн аав. Учир нь түүний охид усны дусал мэт бүр дэндүү адилхан гэнэ

0

Охидын аав байна гэдэг том баяр хөөр, аз жаргал. Хэрвээ охид нь хоёр ихэр бол баяр хөөр шууд л хоёр дахин үржигдэнэ. 35 настай Саймон Хупер яг л ийм азтай эр, гурван жилийн өмнө тэр хоёр ихэр охинтой болжээ.

father_of_daughters / Instagram

Харин залуу аав өнөөдрийг хүртэл будилсаар л байна. Отти, Далилу охид нь усны дусал мэт адилхан тул тэр охидоо хооронд нь огт ялгаж чадахгүй байгаа ажээ.

father_of_daughters / Instagram

Саймон энэ тухайгаа “Охидын аав” гэдэг Instagram-ын өөрийн хөтөлдөг блогтоо бичжээ. Мөн ихэр охидын ээж, эхнэр Клемми Хуперт охидоо адилхан хувцаслаж, улам их төөрөгдөлд оруулж байгаад нь талархаж явдгаа илэрхийлжээ.

father_of_daughters / Instagram

Саймоны 924 мянган дагагчдынх нь ихэнх нь түүний постыг хөнгөнөөр хүлээж авсан бөгөөд усны дусал шиг адилхан буржгар үстэй, цэнхэр нүдтэй сахиусан тэнгэрүүдийг ялгахад үнэхээр хэцүү юм байна гэж сэтгэгдлээ үлдээжээ.

father_of_daughters / Instagram

Төрсөн охидоо ялгахгүй эцэг гэж ямар юм байсан юм гэх хүмүүс ч цөөнгүй таарав. Бүр эцэг, эхчүүдийн хэлэлцүүлгийн сайт дээр маргааны сэдэв болоод амжжээ:

“Охидын аав” охидоо нэр зааж хэлж чадахгүй байгаа нь хачин санагдахгүй байна уу? Тэд үнэхээр адилхан гэдгийг нь ойлгож байна л даа, гэхдээ л тэр төрсөн эцэг нь биз дээ.”

“Тэр хүүхдүүдээ ялгаж чадаж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэр хүмүүсийн анхаарлыг татахын тулд л зориудаар жүжиг тавьж байгаа нь илт. Амьдрал дээр яав ч тийм зүйл байж болохгүй”

“Намайг сургуульд сурч байхад ихэр охид явдаг байлаа. Тэд өөр өөр өнгийн цамц өмсөх ёстой байдаг байсан юм. Багш нар тэд нарыг ингэж л ялгана.”

“Хүүхдийн зургийг нэгээс нь ялгахгүй байгаатай адилхан зүйл гэж би бодохгүй байна. Охид өөдөөс нь хараад зогсож байхад тэр нь тэр гээд шууд хэлж чадахгүй байгаагаа л хэлсэн болов уу”.

father_of_daughters / Instagram

Энэ сэдвээр хүмүүс санал зөрөлдөөд нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй юм. Ихрүүдийн тухай сонирхолтой баримтууд байдгаас та бүхэнд заримаас нь дурдъя:

  • Өөр хоорондоо усны дусал шиг адилхан ихрүүдийг хурууны хээгээр (хүн болгоных давтагдашгүй байдаг) ялгаж болно, бас хүйсийг нь хардаг ажээ
  • Зөвхөн тэд л бие биенээ ойлгодог тусгай хэлээр бас ярилцдаг
  • Тэдний дунд урт насалсан ихрүүд олон бий
  • Тэдний арьс өөр өнгөтэй байж болно, ялангуяа цус холилдсон бол
  • Сүүлийн жилүүдэд ихрүүд төрөх хандлага их нэмэгджээ.
father_of_daughters / Instagram

Таны эргэн тойронд ихэр хүн бий юу? Та тэднийг ялгаж чаддаг уу? Хэрвээ та өөрөө ихрийн өрөөсөн бол бидэнтэй сонирхолтой түүхээсээ хуваалцаарай.

7
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Baynaa Baynaa

    Baynaa Baynaa

    2021/03/30 at 12:18

    Чихийг нь цоолчихно л биз.1х нь

  2. Badamsuren Dorjkhand

    Badamsuren Dorjkhand

    2021/03/30 at 20:13

    Бид ч бас

  3. Tumur Chadar

    Tumur Chadar

    2021/03/31 at 03:41

    Yalgaatail baigaa yag adilhan hurga baidaguil yul daa

  4. Sagi Ina

    Sagi Ina

    2021/03/31 at 04:26

    Iher ch gesen yalgaa bdag shuu, arai l oor bdag yum shdee

  5. Aruinbolor Tsognemekh

    Aruinbolor Tsognemekh

    2021/03/31 at 07:25

    Нэг нь арай өргөн нүүртэй байдаг нэг нь гонзгой

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *