Москва хот дахь Google-ын гайхалтай оффис [49 зураг]

0

Москва хот дахь Google-ын гайхалтай оффис [49 зураг]


32,467 ажилтантай, интернэт болон программ хангамжийн үндэстэн дамнасан том корпораци Google нь Дэлхийн эргэн тойронд байх дата центрүүддээ ойролцоогоор нэг сая орчим серверийг ажиллуулдаг. Тус корпорацийн нэг оффис манай хойд хөрш Орос гүрэнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Дэлхийн том гүрнүүдийн нэг Орос орны нийслэл Москва хот дахь тус оффис Google-ын бусад улс гүрнүүдэд байх оффисуудын адилаар дахин давтагдашгүй, өвөрмөц дотоод засалтайгаар тохижуулагдсан аж. Москва хот дахь Google-ын оффис Орос орны жинхэнэ мөн чанарыг шингээжээ.Google-ын шинэ оффисын төслийн ажлыг хүн бүрийн саналыг авах байдлаар гүйцэтгэсэн байна. Ингээд эцсийн сонголт нь Орос ардын үлгэрүүд болон хүүхдүүдийн дуртай хүүхэлдэйн кино, үлгэрийн кино болж тогтжээ. Уулзалтын, амралтын, зоогийн, тоглоомын өрөөнүүд бүхий энэ оффис бүхэлдээ алдартай бүтээлүүдийн стиль, хэв маягаар чимэглэгдсэн байна. Жишээлбэл, та хэлэлцээр хийхээр уулзалтын өрөөнд орвол таныг “12 сандал” хэмээх алдартай үлгэрийн орчин угтах болно. Мөн шувуу сонирхогч нэгэн “38 тоть” өрөөнд дуртайяа тухлах бизээ. Хэрвээ танд амарч тухлах хүсэл төрвөл тусгайлан тоноглосон хоёр өрөөний аль нэгэнд ороод иллэг хийлгэн амарч ч болох аж. Үр бүтээлтэй ажлын төгс орчин гэж хэлж болох Google-ын оффисоор фото зургаар дамжуулан аялах аялал та бүхнийг хүлээж байна.

Нарийн бичгийн ажил эрхлэгч бүсгүйчүүд
Ширээний теннис тоглох танхим

Шатар

Чихрийн царцмаг

Жинхэнэ Орос ахуй үнэртсэн сийлбэр чимэглэл бүхий хурлын өрөө

Тоглоомнууд

Ажлын өдрийг нормонд оруулаагүй учир ажилтнууд хэзээ ч тоглож болно.

Ширээний хөл бөмбөг тоглосны дараагаар хөөсөн чихэр аваад ажил руугаа эрч хүчтэйгээр явж оддог.

Хэлэлцээрийн өрөө

12 сандал

“Луу” нэртэй жижиг уулзалтын өрөө

“38 тоть” нэртэй энэ өрөөнд үнэхээр 38 тоть бий.

Шинэ санаа төрүүлэх гайхалтай орчин бүхий амралтын хэсэг

Захирлуудын зөвлөлийн “Мэлхий гүнж” нэртэй өрөө

Ажилчдын хамгийн дуртай хэсэг. Энд та ногоон царс модны доор сууж, аяга кофе тухлан ууж болно. Мөн эндхийн модод дунд зөөлөн, тухлан буйдангаар тоноглогдсон янз бүрийн сэдвийн номнууд бүхий бяцхан номын сан бий.

Ажилтнуудын цайны газар

Энэ оффист бүх хоол хүнс үнэ төлбөргүй байдгаас гадна хөргөгчинд нь шар айраг хүртэл байдаг. Архины төрлийн ундааг хориглодоггүй бөгөөд та өглөөнөөс эхлээд л бааранд суугаад архи, шар айраг ууж болно. Гэхдээ энд хэн ч тэгдэггүй.

Дурын хүнд зориулсан гитар хөгжим

Номын сангийн номнууд

Содтой усны машин ч бий.

Мэдээж хэрэг энэ оффист Орос ардын үлгэрт хамгийн ихээр дурдагддаг шувуун хөлт байшин ч бий.

Шувуун хөлт байшингуудын нэг

Энэ хоолны өрөөнд ажилчдыг үнэгүй өглөөний цай, өдрийн хоол хүлээж байдаг. Баасан гариг бүр Google-ын бүх ажилтнууд энд цугларч шинэ мэдээ мэдээллийг солилцохын хамт долоо хоногийн хамгийн содон, чухал үйл явдлуудын талаар хэлэлцдэг байна.

Нано технологи

“Шинэ оффис дахь анхны өдөр бидний хэн нь ч ажиллаагүй. Бид оффистойгоо танилцаж, буйдан дээр суун шидэт үлгэрүүдийн тухай ярилцаж, шинэ хоолны өрөөнд байсан бүх хоол, зоогийг амсаж үзэцгээж байлаа. Хэн нэг нь бүр “Би хэзээ ч Москвад Америк эсвэл Цюрихт байдаг шиг тийм оффис бий болохгүй гэж боддог байлаа. Гэтэл бүр тэдгээрээс ч илүү нь бий болчихлоо” гэж хэлсэн” хэмээн программ хөгжүүлэгч Анна Кондратьева гэгч эмэгтэй ажилтан өгүүлжээ.

Өглөөний цайнд зориулсан шарвингуудыг хайрч байна.

Зүүн талын гол хаалганы дэргэдэх инженерүүдийн суух хэсэг

Москва дахь оффис 100 орчим ажилтантай.

Москва бол зундаа халуун, өвөлдөө хүйтэн, манан ихтэй хот. Тиймээс тус компани гэр бүлээсээ хол ажиллаж байгаа ажилтнууддаа зориулж, оффисоосоо холгүй зочид буудалд байрлах боломжийг бүрдүүлж өгсөн учир тэд ажилдаа маш хялбархан ирж, очдог. Ажилтнууд эрүүл мэндийн даатгалтай ба энэ нь зөвхөн ажилтанд төдийгүй түүний гэр бүлийн гишүүдэд ч хамааралтай юм. Жишээлбэл, хэн нэг ажилтны эхнэр хүүхэд төрүүлбэл үнэ төлбөргүй эрүүл мэндийн даатгалд хамруулдаг гэх мэт. Мөн ажилтнууддаа байнгын гэнэтийн бэлэг барьдгийн нэг нь өнгөрсөн шинэ жилийн баяраар бүх ажилтнууддаа бэлэглэсэн Nexus One ухаалаг гар утас байв.

Ажилтнууд ажилдаа бэлтгэж байна.

Ажилтан бүр ажлаа хийхийн тулд дурын тоног төхөөрөмжөө сонгох боломжтой ба хэн нэг нь зөөврийн компьютер дээр ажиллаж байхад нөгөө нэгэнд нь 2 эсвэл 3 дэлгэц хэрэгтэй байх жишээтэй.

Массажны сандал бүхий өрөө. Энд ч мөн ажиллаж болно. Ерөнхийдөө Google-ын оффист та яаж ажиллах, ажлын цагаар юу хийх, хэзээ ажилдаа ирж, очих, тоглох, кафед суух зэрэг тань огтхон ч хамаагүй. Зөвхөн хэр үр бүтээлтэй, санаачлагатай ажиллаж байгаа нь л гол аж.

Энд иллэгний өрөө, иллэгний эмч ажилтнуудад үйлчилдэг.

Ариун цэврийн өрөө

Ажилтнуудын шүршүүрийн өрөө

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/02/16 at 10:17

    үнэхээр гайхалтай юмаа

  2. avid264

    2012/02/16 at 11:21

    tasartsan ain 1st gdeg biluu. neg iim umand ajillaj uzhinsan hehehe

  3. Зочин

    2012/02/16 at 13:59

    гоё юмаа

  4. enkule_fires

    2012/02/16 at 19:25

    goy yum bn

  5. meddog

    2012/02/16 at 22:39

    xaxa 2t yum bishuu vid264-guia

  6. Зочин

    2012/02/16 at 22:54

    end ajilj bgaa nohduud ch neleen medlegtei nohduud bgada neg iimerhuu hun bolchhiimsan

  7. Mongolhh

    2012/02/17 at 16:44

    tasartsan office bn

  8. montekristo_gun

    2012/02/18 at 00:50

    zewuun ymaaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *